Солонгын өнгөт эрдэнэшиш

0

Солонгын өнгөт эрдэнэшишБогино долгионы зууханд хийж халаахаар пис пас хийн хага хага үсэрч, хөөс шиг ч гэмээр юм уу хэлбэртэй амны зугаа болдог эрдэнэшишний үрнүүдийг ердөө шар өнгөтэй байдаг л гэж боддог бол эндүүрэл ажээ. Оклахомагийн фермер асан Карл Барнес /Carl Barnes/ өөрийнхөө тариалдаг эрдэнэшишийн зарим нь өвөрмөц өнгөтэй байгааг ажигласнаар солонгын өнгөт эрдэнэшиш буюу glass gem corn үүссэн байна. Энэхүү өвөрмөц эрдэнэшишийг бий болгохын тулд Карл хичнээн жилийн шаргуу хөдөлмөрөө зарцуулсныг хэн ч мэдэхгүй. Карл нас барахынхаа өмнө өөрийн итгэмжит эрдэнэшиш үржүүлэгчид өөрийн хийж байсан ажлыг хүлээлгэн өгснөөр өнгө өнгийн эрдэнийн чулуу шиг өнгөтэй гоёмсог эрдэнэшиш бий болжээ. Карлаас онцгой даалгавар хүлээн авсан үр тарианы мэргэжилтэн Билл МакДорман /Bill McDorman/ тухайн үед Аризонад үр тарианы жижигхэн компанитай байсан бол одоо Гласс Жем Корн тэргүүтэй уугуул Америкчуудын хөдөө аж ахуйн өв уламжлалыг хадгалах зорилготой Нетив Сийдс/Серч /Native Seeds/SEARCH/ хэмээх ашгийн бус байгууллагын тэргүүн юм. Амт чанарын хувьд ердийн эрдэнэшишээс ялгарах зүйлгүй энэ өвөрмөц эрдэнэшишийг 7,95 доллараар худалдаж аван хүнсэнд хэрэглэх эсвэл гайхалтай бэлэг эсвэл бэлэг дурсгалын зүйл болгох боломжийг дээрх ашгийн бус байгууллага олгодог ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *