Буурал үсийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан будах шалгарсан аргууд. Давхар үс, хуйханд арчилгаа болж өгнө

1

Анхны буурал үс цухуйх нь эрт орой хэзээ нэгэн цагт хүн болгоны л тулгарах асуудал. Зарим нэг эмэгтэйчүүд үүнийг насны өөрчлөлт гэж тайван хүлээж авна, харин зарим нэг нь ямар ч үнээр хамаагүй буурал үсээ нуух гэж хичээнэ. Буурал үс зөвхөн хөгшрөлтийн шинж тэмдэг болж чадахгүй, өсвөр насныханд ч бас буурал үс гарах тохиолдол бий. Үсний пигмент алдагдах нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой, мөн бие махбод амин дэм, эрдэс бодис дутагдах, стресс, удамшил зэрэг ч нөлөөлнө.

Nina Buday / Shutterstock.com

Шалтгаанаас үл хамааран байгалийн цэвэр гаралтай будгаар буурал үсийг далдалж өөрийнх нь өнгийг сэргээх боломжтой. Эдгээр бүтээгдэхүүн нь дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бэлэн будаг шиг шууд үр дүн өгөхгүй: хэд хэдэн удаагийн будалтаар та хүссэн үр дүндээ хүрнэ. Гэхдээ өөрийн гэсэн цорын ганц давуу талтай, цэвэр байгалийн гаралтай тул ямар ч гаж нөлөө байхгүй болно.

Та бүхэндээ буурал үсийг будах шалгарсан хэд хэдэн аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

1. Хар цай

liliya Vantsura/ Shutterstock.com

Хар цай-нд агуулагдах будагч бодис нь шүд харлуулдгийг бид мэднэ. Яг л ийм зарчмаар үсийг будна, ялангуяа үсний өөрийн өнгө хар бол бүр ч өндөр үр дүнтэй.

Бэлдэх арга:

1. 5-6 уут цайг 2 стакан буцалсан усанд хийж 10-аас багагүй минут хандалж орхино.

2. Хандыг үсэнд хүргэх хэмжээнд хөрсөн бол (бүрэн хөртөл хүлээх хэрэгтэй) үснийхээ уртад түрхэнэ, ялангуяа бууралтсан хэсэгтээ сайн түрхээрэй.

3. Хандыг тэр дор нь угаах гэсний хэрэггүй. Угаах эсэх нь таны л хэрэг (цайны хандын үнэр тааламжтай санагдаж байгаа бол үлдээгээрэй).

Долоо хоногтоо хэд хэдэн удаа хар цайгаар угааж байж үр дүн гарна.

 

2. Хушганы яс

Michiru13 / Shutterstock.com

Хэрвээ та дээр дурдсан жороос илүү бараан өнгө гаргахыг хүсэж байгаа бол хушганы хальсыг ашиглаж үзээрэй.

Бэлдэх арга:

1. Хушганы ясыг угааж цэвэрлээд усанд (яс, усны харьцаа та хэдий хэр өтгөн, гүн өнгө гаргахыг хүсэж байгаагаас шалтгаална) хийж 30 минут зөөлөн галаар буцалгана.

2. Хандыг хөргөсний дараа шүүж үсэндээ түрхэнэ.

3. Цагийн дараа үсээ цэвэр усаар угаана.

Өнгийг хадгалахын тулд долоо хоногтоо 1-2 удаа хушганы ясаар угаагаарай.

 

 

3. Кофе

Кофе нь хар үс будах байгалийн цэвэр гаралтай будаг хэмээгддэг.

Бэлдэх арга:

1. Кофегоо чанана (өтгөн байх тусам илүү үр дүнтэй), кофег хөргөнө.

2. Үсэндээ түрхээд доод тал нь нэг цаг байлгана, дараа нь бүлээн усаар угаана.

Өнгийг хадгалахын тулд долоо хоногтоо 2-3 удаа кофегоор үсээ угаана.

 

4. Лууван, хүрэн манжин

5seconds / Depositphotos.com

Эдгээр ногооны шүүсээр шаргал болон улаан туяатай үстэй бүсгүйчүүд будвал илүү үр дүнтэй. Хэдий хэр гүн өнгө гаргахаас шалтгаалж харьцаа нь тодорхойлогдоно. Орцод хүрэн манжингийн шүүс давуу байвал илүү улаан туяатай болно. Луувангийн шүүс нь их болоод ирвэл шаргал үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.

Бэлдэх арга:

1. Ногооны шинэхэн шахсан шүүсийг өөрийн хүссэн өнгөндөө тохируулж хийнэ.

2. Шүүсийг үсэндээ түрхээд багаар бодоход 1 цаг байлгана, дараа нь бүлээн усаар угааж зайлна.

Долоо хоногтоо 1-2 удаа ногооны шүүсээр будаарай.

 

5. Цайвар үстэй хүмүүс – алтан товч цэцгийн цай эсвэл гишүү өвсний үндэс

CLICKMANIS / Shutterstock.com

Цайвар үсэнд гарч байгаа буурал үсийг будахын тулд долоо хоногтоо 1-2 удаа алтан товч цэцгийн цайны хандаар угааж байгаарай. Мөн гишүү өвсний үндэс ч гэсэн үр дүнтэй будна.

Бэлдэх арга:

1. Үндсийг жижиглээд 2 стакан усанд хийж буцалгана.

2. Ханд хөрсний дараа үсэндээ түрхээд 1 цагаас илүү байлгана, дараа нь бүлээн усаар угааж зайлаарай.

Хүссэн өнгийг гаргахын тулд долоо хоногтоо 2 удаа энэ хандыг түрхэнэ. Дээрх жорууд бүгд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр бэлтгэгдсэн бөгөөд үс, хуйханд арчилгаа болж өгдөг. Эдгээр жоруудыг ганц дутагдалтай тал гэвэл хүссэн өнгөө гаргахад цаг орно, бас үстэй цуг арьсаа будах гээд байдаг талтай. Тиймээс яаралгүй болгоомжтой түрхэж хэрэглээрэй.

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyungerel Baldan

    Oyungerel Baldan

    2020/07/01 at 01:48

    Баярлалаа.

  2. Зүрхэн Сондор

    Зүрхэн Сондор

    2020/07/01 at 03:09

    Ganaa Ganaa

  3. Ц. Жаргал

    Ц. Жаргал

    2020/07/01 at 15:53

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *