
Жил ирэх тусам ганц бие ээжүүдийн тоо нэмэгдсээр байна. Ихэнх улс оронд эр хүний шаардлагагүйгээр жирэмсэн болох боломжтой технологи ч нэвтэрч эмэгтэй хүмүүс ганцаараа хүүхдээ өсгөх сонирхол давамгайлж байна. Хүүхдэд аав, ээж хоёулаа хэрэгтэй учраас зарим нэг асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ судалгаагаар ганц бие ээжүүд ямар ч хамтрагчийн тусламжгүйгээр хүүхдээ маш чадварлаг өсгөж чадаж байна гэсэн дүгнэлт гарчээ. Ингээд тэрхүү ганц бие ээжүүдийн тухай судалгаанд юуны талаар онцолсныг хамтдаа мэдэцгээе.
Сонголтоороо ганц бие байдаг ээжүүд болон эцэг, эх хамт хүүхдээ өсгөхийн ялгаа

Судалгаанд ганц бие байхыг сонгосон ээжүүд болон гэр бүлийн хүнтэйгээ хамт хүүхдээ өсгөж буй хүмүүсийг харьцуулсан болно. Ингээд тухайн хүүхдүүдийн хүмүүжил, өсөлт хөгжил, харилцаанд онцын ялгаа байхгүйг олж тогтоосон байна. Мөн ээжүүдийн ганцаараа хүүхдээ өсгөх үеийн стресс болон аавтай нь хамт хүүхдээ өсгөх үеийн стрессийн түвшин яг ижил байжээ.

Ганцхан том ялгаа гарч байсан нь ганц бие ээжүүдэд эргэн тойрон, найз нөхөд, багш, эмч нар гээд төрөл бүрийн тусламж, нийгмийн халамж ихээр ирдэг байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн ихэнх нь санхүүгийн хувьд тогтвортой, дээд боловсрол эзэмшсэн болохыг дахин сануулъя.
Ганц бие ээжүүд хүүхдээ маш сайн өсгөдөг

Нийгэмд хүүхдийг ээжгүй эсвэл аавгүй өсгөхийг буруу зүйл гэж үзэх хандлага давамгайлдаг. Зарим тохиолдолд энэ үнэн байх боломжтой, гэвч аав ээж нь салахаар шийдсэн юм уу урьдчилан тооцоолоогүй янз бүрийн нөхцөл байдал үүсэж болно. Гэвч тэдгээр тооцоолоогүй нөхцөл байдал буюу анх аавтайгаа байж байгаад аавгүй болсон тохиолдолд хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

Учир нь ийм тохиолдолд хүүхдүүд аав, ээжийнхээ төвөгтэй харилцааны хохирогч болон үлддэг гэсэн үг. Мөн хүүхдээ ганцаараа өсгөхөөр шийдсэн ээжид өөрийг нь дэмжих найз нөхөд, танил тал хэр олон байгаа эсэх нь хүүхдээ эрүүл өсгөхөд хамгийн чухал нөлөөтэй.

Харин эсрэгээрээ ганцаараа хүүхдээ өсгөж чадна гэдэгтээ өөртөө бүрэн итгэлтэй, бэлэн байгаа гэж бодож байгаа тохиолдолд бусдын гарыг харах шаардлагагүй учир хүүхдийн хүмүүжилд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Ганц бие ээжүүд илүү хатуужилтай байдаг

Хэдийгээр өөрийн хүслээр ганц бие ээж болохыг хүсээгүй ч хүүхдээ өсгөхөөр бүх зүйлээ зориулж яваа эмэгтэй бол хамгийн гайхалтай хүн юм.
- Тэр бие даасан. Тэрээр хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлдэг тул энэ нь түүний хүүхдэд маш том үлгэр дуурайл болж өгдөг. Тиймээс хүүхэд нь гэрийн ажил болон бусад төрлийн ажлыг сайн хийдэг болж хүмүүждэг.
- Тэр хүчтэй. Эцэг эх байх бол туйлын хэцүү ажил. Учир нь хүүхэд өсгөх нь маш их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг бөгөөд зарим үе үнэхээр аав нь хамт байх хэрэгтэй болдог. Энэ нь ганц бие ээжүүд бол хоёр хүний ачааллыг ганцаараа даваад гарсан хамгийн хүчирхэг хүмүүс гэсэн үг юм.
- Заавал муу цагдаа байх албагүй. Тэр бас сайн цагдаа ч байж чадна! Учир нь хүүхэд бол ээжийн “дайсан” биш шүү дээ. Тиймээс ганц бие ээжүүд хүүхдээ цагдан хорьдог цагдаа бус найз нөхөр нь ч болж чаддаг ид шидтэй хүмүүс юм.








Dawaa Enji
2020/06/29 at 22:14
Magadgvi hen negend naidahgvi uchraas
Алимжан
2020/06/29 at 22:38
😁