Өндгөвч: Эмэгтэй хүн хамгийн чухал энэхүү эрxтнийхээ талаар юуг мэдэж байвал зохистой вэ?

2

Өндгөвч – эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй мөн эмэгтэй хүний бие махбодийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэх аарцагны хөндийд байрлах чухал эрxтэн юм.

aslysun / Shutterstock.com

Өндгөвчний үндсэн хоёр үүрэг – өндгөн эс болон даавар ялгаруулалт, үүнд эстроген болон прогесторон орно. Эдгээр нь нөхөн үржихүйн системийн эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй мөн яс, булчин, тархины үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

 

Өндгөвчтэй холбоотой түгээмэл асуудлууд

Өндгөвчний поликистоз хам шинж буюу өндгөвчний олон уйланхай

VLADGRIN / Shutterstock.com

Өндгөвчний ялгаруулах дааврын тэнцвэрт байдал алдагдах (андроген болон  эстрогены ялгаруулалт ихсэнэ, үр дагаварт нь сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт гарах, үр тогтох асуудлууд тулгардаг), мөн нойр булчирхайн боловсруулах дааврын тэнцвэрт байдал алдагдах (инсулины ялгаруулалт ихэснэ) зэрэг шалтгаантай холбоотой хам шинж юм. Энэ тохиолдолд сарын тэмдэг тогтворгүй болох, хэт их хэмжээгээр ирэх, мөн сарын тэмдэг ирэхгүй байх шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна нүүр болон биеэр тууралт гарах, аарцаг орчмоор өвдөх, батга гарах зэрэг шинж тэмдгүүд илрэх ажээ.

 

Өндгөвчний хорт хавдар

ANN PATCHANAN / Shutterstock.com

Өндгөвчний дотор болон дээр гарах хорт хавдар – илрэх шинж тэмдэг гэвэл аарцаг орчмоор өвдөх, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах, хавдрын эхний үе шатанд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй ч байж болно.

 

Өндгөвчний киста/уйланхай

Өндгөвчний уйланхай нь яваандаа хорт хавдар болох аюултай. Энэ өвчний үед сарын тэмдгийн үед нөжирсөн цус ихээр ялгарах, сарын тэмдгийн үед хэвлийгээр өвчин мэдрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн дотор муухайрах, бие сулрах, өндөр хэмээр халуурч болзошгүй.

 

Өндгөвчний аднексит буюу үрэвсэл

EstherQueen999 / Shutterstock.com

Өндгөвч болон фаллопийн гуурс үрэвсэнэ. Үрэвсэх явцад эпителийн гуурс ч мөн үрэвсэж шархлах аюултай. Хурц, архагшсан байдлаар илэрдэг.

 

Өндгөвчний эрүүл мэндийг хэрхэн хадгалах вэ?

Өндгөвчний эрүүл мэндийг хангахын тулд амьдралынхаа хэв маягт хэд хэдэн өөрчлөлт оруулах ёстой болно. Ялангуяа хоол хүнсэндээ анхаарал хандуул:

  • Өөх тос, давс, сахарын агууламж багатай хоол хүнс хэрэглэнэ
  • Хагас боловсруулсан даршилсан хоол хүнснээс татгалзана
  • Шинэхэн жимс, ногоо түлхүү хэрэглэнэ
  • Ширхэглэг өндөртэй хоол хүнс хэрэглэхийг хичээж, гликемийн индекс багатай хоол хүнснээс татгалзана
  • Эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж заншаарай
Syda Productions / Shutterstock.com

Мөн өөхлөлт нь өндгөвч өвчлөх үндсэн шалтгаан болдгийг мартаж болохгүй. Тиймээс идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж байнга дасгал хийхийг зөвлөе.

Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн шинж чанартай гэдгийг анхаарна уу. Дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй, зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.

34
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Mss Anu

    Mss Anu

    2020/01/09 at 18:24

    Munkh Maral

  2. Гэрэл. Сар

    Гэрэл. Сар

    2020/01/09 at 19:05

    .

  3. Bayr Svren

    Bayr Svren

    2020/01/09 at 21:27

    .

  4. Chinzo Enkhtaivan

    Chinzo Enkhtaivan

    2020/01/09 at 22:47

    Монгол Ээж Эдүгээн

  5. Buynjargal Buynaa

    Buynjargal Buynaa

    2020/01/09 at 23:30

    Tsengel Lunsed

  6. Arii Arii

    Arii Arii

    2020/01/11 at 19:15

    тодорхой юм бичихэд яадаг бнаа. сүртэй гарчиг тавьчихаад мэдээд авах юм бхгүй тэнэг юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *