Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана

1

Хэрвээ та огцом, хурдтай зүйлсийг мэдрэх дуртай бол доорх галзуу хулгануудад дурлах болно. Дэлхий дээрх хамгийн хурдан, гайхалтай галзуу хулгануудын жагсаалтын дагуу ер бусын аялалд гарч байна. Явцгаая.

15. Titan – 157 км/цаг

Six Flags Over Texas-ийн хамгийн гол зугаа цэнгээний газар. Уг галзуу хулгана нь Америкийн нэгдсэн улс дахь хамгийн өндөр нь юм. 1 жилээс ч бага хугацаанд баригдсан ба 2001 оны 4 сарын 27-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хамгийн ер бусын элементүүдийн нэг нь 37 метрийн урттай харанхуй тунель юм. 5 жижиг вагон бүхий 3 галт тэрэгтэй. Титаны урт 1619 метр, өндөр нь 75 метр, аяллын урт 3 мин 30 секунд. 1 цагийн дотор паркын уг тоглоомоор дунджаар 1600 хүн аялдаг.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 1

14. Golith – 137 км/цаг

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 2

13. Phantom’s Revenge – 137 км/цаг

Kennywood парк дотор байрлах уг тоглоомын тухай сонирхолтой мэдээлэл: 1991 онд нээгдсэн ба эхлээд Steel Phantom (Ган төмөр хий үзэгдэл) гэж нэрлэсэн байжээ. Анх уг тоглоомонд 4 том эргүүлэг байсан боловч хүмүүс чих хэтэрхий хүчтэй бөглөрч байна бас мөр өвтгөдөг хэмээн гомдолложээ. 2001 онд «Ган төмөр сүнс»-ийг «Сүнсний өшөө авалт» нэртэйгээр дахин сэргээн засчээ. Одоо толгой эргэм хөөрөлт болон буулт дээр гол анхаарлаа хандуулахгүйгээр харин хурданд хамаг анхаарлаа хандуулан барьсан байна.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 3

12. Intimidator – 145 км/цаг

Виржиния мужид ч мөн адил зугаацах газар бий. Досвелл дахь King’s Dominion парк руу одоо аялцгаая. Энэ паркд 14 галзуу хулгана байдаг боловч бид хамгийн сүүлд буюу 2010 онд тавигдсан дээр нь аяллаа үргэлжлүүлэх болно. Энэ галзуу хулганыг Intimidator 05 буюу «Айлгагч» гэж нэрлэдэг ба 25 сая долларын үнэтэй, Америкийн нэгдсэн улсдаа иймэрхүү төрлийн тоглоомууд дотроо 2-т ордог.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 4

11. Leviatan – 148 км/цаг

Левиафан бол Ветхийн Заветийн аварга том, аймшигтай далайн аварга биетэн. Канад дахь хамгийн өндөр, хамгийн хурдан, дэлхий дээрх хамгийн хурдан тоглоомнуудын нэг. Аварга том, аймшигт тоглоомын хувьд тохиромжтой нэр юм. Онтарио дахь Canada’s Wonderland парк дотор 2010 оноос эхлэн уг галзуу хулгана байрлаж байгаа. 1672 м урттай, 93 метр өндөртэй, аяллын хугацаа – 3 минут 28 секунд. Далайн лууг хөллөж байна гээд төсөөлөөд үз дээ!

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 5

10. Millennium Force – 150 км/цаг

Огайо муж дахь Cedar Point парк дотор уг галзуу хулгана байрладаг. 2001 онд баригдсан ба тэр үедээ энэ нь 91,5 метрээс урт анхны галзуу хулгана байсан юм. Илүү хурдан галзуу хулганууд баригдахаас өмнө түүнийг номер нэг хэмээн нэрлэдэг байжээ. Уг тоглоомын өндөр 94,5 метр ба хамгийн ихдээ 150 км/цаг хүртэл хурдалдаг.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 6

9. Fury 325 – 153 км/цаг

Fury 325 бол Зүүн каролина дахь Carowinds паркын тоглоом юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн хурдан галзуу хулгануудын нэг. Хамгийн өндөр цэгтээ 99 метр хүрдэг. Та энэ өндрөөс доошилно гээд бодоод үз дээ… 2015 онд тоглоомыг байгуулсан ба барихад 30 сая доллар зарцуулсан. Үүн дээр цагт 1470 хүн аялаж болно. Тус бүрдээ 8 жижиг вагон бүхий 3 галт тэрэг бий.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 7

8. Steel dragon 2000 – 153 км/цаг

“Ган төмөр луу» тоглоом нь Япон дахь Nagashima Spa Land парк дотор байрладаг ба 2000 оны 8 сарын 1-нээс эхлэн ажиллаж байгаа. Урт нь 2479 метр ба хамгийн өндөр хэсэгтээ 97 метр байдаг.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 8

7. Ring Racer – 160 км/цаг

Энэ галзуу хулгана нь Германы Нюрнбергт байрладаг ба 2013 оны Халловенд зориулан нээгджээ. Гэвч тоголоомон дээр 7 хүн нас барсны улмаас хэдэн өдрийн дараа л хаагджээ. Урт нь 1212 метр, өндөр нь 37,5 метр. Уг байгууламж Нюрбургрингийн уралдааны замын хажуугаар дайрч гараад буцаад эргэдэг байсан болохоор гол зорилго нь өндөр хурдтай байх явдал байлаа. Өндөр хурданд дурлагсад аа, харамсалтай нь уг тоглоом одоохондоо хаалттай байгаа.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 9

6. Tower of Terror 2 – 161 км/цаг

«Аймшгийн цамхаг» Австралийн Квинсленд дахь Dreamworld парк дотор байрладаг ба 115 метр өндөртэй, 376 метр урттай, Тоглоом 1997 оноос хойш ажиллаж байгаа. 2010 онд дахин сэргээн зассан ба «Аймшгийн цамхаг-2» нэртэй болжээ. Хамгийн том өөрчлөлт нь илүү аймаар байлгахын тулд толгойгоороо уруу харж суудаг болгосон явдал байв. Аяллын хугацаа нь 28 секунд байгаа нь яамай даа…

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 10

5. Superman: Escape from krypton – 161 км/цаг

Уг галзуу хулгана нь калифорни дахь Six Flags Magic mountain парк дотор байрладаг. Тоглоом 1997 оноос эхлэн ажиллаж байгаа ба тухайн үедээ хамгийн өндөр, хамгийн урт нь байв. Супермений урт нь 376 метр, өндөр нь 126,5 метр.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 11

4. Dodonpa – 172 км/цаг

Дахин Япон луу аялцгаая. Фудзиесида дахь Fuji-Q Highland парк руу. Энд 2001 онд 52 метр өндөр, 1189 метр урттай галзуу хулгана баригджээ. Вагонууд 2 секундээс ч бага хугацаанд 172 км/цагийн хурдыг авч чаддаг.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 12

3. Top Thrill Dragster – 193 км/цаг

Америкийн нэгдсэн улсын Огайо мужийн Cedar Point паркд байрладаг. Уг тоглоом нь 2003 оноос эхлэн ажиллаж байгаа ба урт нь 853 метр, өндөр нь 128 метр, аялах хугацаа 30 секунд юм. 2003 онд дэлхий дээрх хамгийн хурдан, хамгийн өндөр гулсуур байсан юм.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 13

2. Kingda Ka – 206 км/цаг

Энэ бол Нью-Жерси дэх Six Flags Great Sdventure парк. Галзуу хулгана энд 2005 онд нээгдсэн ба энэ нь АНУ дахь хамгийн урт, дэлхий дээрх хамгийн өндөр нь юм. Top Thrill Dragster–тэй төстэй боловч хамаагүй хурдан бас аймаар. Хурдны жинхэнэ фанатуудад зориулагдав…

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 14

1. Formula Rossa – 240 км/цаг

Галзуу хулгана болон Формула – 1 уралдааны машинд дуртай юу? Тэгвэл танд ганц л зам байна – Арабын нэгдсэн Эмират улс руу явах… 2010 онд Абу-Дабид ferrari World парк дотор дэлхий дээрх хамгийн хурдан, гайхалтай галзуу хулганыг бүтээжээ. Уг тоглоомонд суухын тулд тусгай хамгаалалтын шил болон хамгаалалтын малгай өмсөх хэрэгтэй. Яг л жинхэнэ уралдаан дээрхи шиг.

Дэлхийн хамгийн хурдан 15 галзуу хулгана 15

31
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *