
Бид гадаадын кинон дээр эсвэл сэтгүүлийн хуудсан дээрээс гоё байшин харсаар байгаад гадныхныг тийм л тансаг газар амьдардаг юм байна гэж боддог. Уран сайхны кино, сэтгүүлийн зураг бол нэг хэрэг – харин бодит амьдрал гэдэг өөр зүйл.
Дундаж амьдралтай жирийн иргэд дэлхийн бусад улс орнуудад хэрхэн амьдардаг тухай та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ.
Япон
Токио бол хамгийн их хүн ам суурьшсан хотуудын нэг. Тийм ч учраас маш баян хүмүүс л өөртөө тансаг том байшин бариулж амьдарна. Токиогийн хүн амын ихэнх нь жижгэвтэр байранд амьдардаг байна.
Энэ байрны хувьд нэг өрөө нь бүх л зориулалтын өрөө болно: унтлагын, зочны, гал тогооны өрөө. Буланд хөргөгч, хоёр алхаад л орондоо орлоо, орны цаана тагт. Өрөө гэрэлтүүлэг сайтай тул байгаагаасаа том харагдана.
Коридорт харагдах шар хаалганы цаана шкаф, ариун цэврийн өрөө, хоолны өрөө бий. Хүний амьдралд хэрэгтэй бүх л зүйл байна.
Испани
Испаничуудын ихэнх нь нийтийн орон сууцанд амьдарна. Та бүхэнд жирийн иргэдийн амьдардаг орон сууцыг танилцуулж байна.
Цагаан хана, чулуун шал, цонхны хаалт – испани орон сууцын салшгүй хэсэг. Тэд ингэж л өмнөд хэсгийн халуун зуныг давна. Харин өвлийн хүйтнийг давахад бэрх, яагаад гэвэл нэгдсэн халаалтын систем гэж байхгүй. Суугчид нь цахилгаан халаагч л хэрэглэнэ. Цахилгааны үнэ мэдээж маш өндөр.
Испаничууд зочдын өрөөндөө хооллоцгооно. Том зайтай хоолны өрөөг зөвхөн хоол хийх гэж л ашиглана.
Швед
Энэ бол Москвагийн захад байгаа байшин биш шүү, шведийн нийтийн орон сууцнууд.
Нэгдүгээрт, подвалыг тэд жинхэнэ утгаар нь ашиглаж чадна – оршин суугчид нь унадаг дугуй, нийт байшингийн угаалгын өрөө, заримдаа биеийн тамирын хэрэгсэл хүртэл байрлуулсан байдаг.
Подвалд айл болгонд зориулсан эд зүйлс хадгалах зай гаргасан байдаг. Эндээ цана, цүнхтэй зүйлсээ – бидний хувьд тагтан дээрээ гаргаж хаядаг бүхий л зүйлээ хадгална. Ингэснээр тагтаа хоосон байлгаж амралтын хэсэг болгох боломжтой.
Дэлхийд алдартай швед засал чимэглэлийг мартаж болохгүй. Скандинав хэв маягаар зассан өрөөнүүд: цагаан хана, цагаан тавилга, тод өнгөөр чимсэн бусад зүйлс, том цонх, харин хөшиг өлгөхгүй.
Их Британи
Англи хүнд сонголт байгаа бол тэр хэзээ ч нийтийн орон сууцанд суухыг хүсэхгүй. Тэд хотоос гаднах өөрийн гэсэн хувийн жижиг байшинг сонгоно.
Төвлөрсөн халаалт байхгүй учраас гэрийн тохижилтонд шууд нөлөөлдөг буюу ихэнх байр өрөөнүүддээ дэвсгэртэй, том том дэртэй, мэдээж камин зуухтай. Бидний хувьд хачирхалтай санагдаж мэдэх нэг зүйл бол хоёр гоожууртай тосгуур, нэгээс нь хүйтэн, нөгөөгөөс нь халуун ус гоожино.
Энэ тохижуулалт нь гэрийг тухтай болгож өгдөг ажээ.
Өмнөд Солонгос
Солонгосчуудын 80 хувь нь нэг загварын нийтийн орон сууцанд амьдарна. Байшингийн дугаарыг томоор дээр нь бичих тул холоос ч сайн харагдана.
Эдгээр байшингуудад коридор гэж байхгүй – магадгүй “коридор” гэдэг үг ч үгсийн санд нь байхгүй биз. Үүдний өрөө гэж хааш хаашаа 1 метрийн хэмжээтэй байх тул дөнгөж ороод гал тогоо эсвэл зочны өрөө байна. Дөнгөж оронгуутаа гутлаа тайлах ёстойг анхаараарай.
Эндхийн байрнууд хэмжээгээр том биш ч гэлээ том том цонхтой учраас сэлүүхэн харагдана. Ариун цэврийн өрөөний хувьд бидэн шиг шүршүүрийн бүхээг эсвэл ванн гэж байхгүй, шүршүүрийн ус шууд шалан дээрээ урсана.
Австрали
Тэд хувийн байшинд амьдрахыг илүүд үзнэ. Нийт хүн амын 30 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг.
Австралийн дундаж амьдралтай айл 3 унтлагын өрөөтэй ойролцоогоор 80-120 кв.м талбайтай байранд амьдардаг. Унтлагын өрөөнөөс гадна зочны өрөө, гал тогоо, зарим тохиолдолд хоёр дахь зочны өрөө, угаалгын жижиг өрөө, ариун цэврийн өрөө 2, гараж байх ажээ.
Энэтхэг
Энэ нутгийн гэрийн тохижилт нь үндэсний болон барууны орчин үеийн тохижилтийн хослол байх нь элбэг. Доод давхартаа харанхуй өрөө эсвэл амбаар байна, дээд давхартаа зочид хүлээж авах өрөө байх ажээ.
Гэрийн эзэн хамгийн гоё байрлалтай тухтай өрөөг эзэгнэнэ – гэрийн эзэн өдөрт хоёр удаа мөргөл үйлддэг уламжлалтай. Эмэгтэйчүүдийн унтлагын өрөө шууд гадагшаа гардаг байхаар зохион байгуулсан, учир нь эмэгтэй хүнийг цонхоор харахыг зохимжгүй гэж үзнэ.
Куба
Куба улсын хотуудад ихэвчлэн 1-2 давхар бетонон байшингууд байна. Сонирхолтой нь цонхны шил гэж үгүй, шилний оронд модон эсвэл төмөр сараалж ашиглана.
Кубын нийслэлийн төвд байрлах байшингуудыг урлагийн бүтээл хэмээн үзэж болно, өндөр таазтай, хуучны тавилга, засал чимэглэл нь тансаг.
АНУ
Америк нэг хүнд ногдох сууцны талбайн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт орно. Жирийн америк айлын байшин зураг дээрх шиг харагдах бөгөөд шинээр байшин худалдаж авч буй хүнд уг байшинд амьдрахад шаардлагатай гэсэн ихэнх зүйлсийг дагалдуулна. Тавилгаа байрлуулах л дутуу гэж хэлж болно.
Гол дүрэм: хэдэн унтлагын өрөөтэй байна төдий чинээ угаалгын өрөөтэй байх. Бас зарим нэг нь хувцасны өрөө төдий чинээ байх ёстой гэж үзнэ.
Үнэтэй хэдий ч үнэхээр тухтай, энгийн. Гарах зардал нь ч бага байх ажээ. Ирсэн зочдыг үүдэн хэсэгтээ байрлах зочдын өрөөнд хүлээж авах, мөн гэрийн эздийн амьдралын хэв маягийг гадны хүмүүсээс нуух гэсэн зарчмыг баримтлан байшингаа барьдаг ажээ.








I know that feeling
2016/08/28 at 19:50
Mongol: One roomd amidardag geriihen ni huvtsas hunaraa negniihee nuden deer solidog yaj er emiin ajilaa huuhduudiin hajuud hiideg ni medegdehgui. 00 gej bhgui baasan deeree baadag zun l usand ordog
Sharaa Altanhuyag
2016/08/28 at 20:17
Гоё мэдээлэл бна.
О. Эрхэмбаяр
2016/08/28 at 20:47
csssssss
О. Эрхэмбаяр
2016/08/28 at 20:47
ss
Б. Тэнгис
2016/08/28 at 21:05
Ёстой гоё мэдээлэл бн
Б. Тэнгис
2016/08/28 at 21:05
Үгү
Б. Тэнгис
2016/08/28 at 21:05
Үгү за
Зочин
2016/08/29 at 15:48
solongost aimshgiin muuhai bair zondoo seould muu bari zondoo baidag mash olon hun podvold amidardag tul surye ih baIDAG
pg3d hack no survey
2017/02/06 at 13:56
Amazing, amazing blog structure! How long have you been running a blog for?
you made running a blog look simple. The total look of your website is wonderful, not to mention the content material!