Валентины баяраар хайртай эмэгтэйдээ өгч болох 15 бэлэгний санаа

1

1. Ном

“Найзууд” олон ангит кинонд Чендлер Кейтэд бага наснаасаа унших дуртай байсан номыг нь бэлэглэн уйлуулдаг хэсгийг санаж байна уу? Чухам ямар ном авах вэ? гэдэг маш амаргүй асуулт боловч та зөв сонгож чадвал үүнээс илүү бэлэг гэж үгүй.

 

2. Love is… бохь

Амттай, романтик, хөгжилтэй бэлэг. Чухам ямрыг сонгох вэ гэж эргэлзэж байвал гадил, гүзээлзгэнэ, нимбэг, тоор… гээд бүх л амттан болгоныг багтаасан хайрцгаар нь авч өгч болох юм. Мөн 10 эсвэл 20 бохитой хайрцаг аваад бусад үнэтэй бэлэгтэйгээ цуг өгч болно.

 

3. Амттай, романтик тоглоом

Хамгийн ойлгомжтой боловч сонирхолтой бэлэгний нэг нь энэ юм. Эрчүүд ил захидал дээр нэмэн хайрцаг чихэр юмуу шоколад өгдөг. Хайртай хүнээ гайхуулах гэсэн бол жирийн нэг чихэр шоколад биш харин өвөрмөц амттаны цуглуулга өгөх нь зөв. Мермалад төдийгүй ямар нэг романтик тоглоом ч юм уу. Эсвэл янз бүрийн амттан сонгож аваад гоё сайхан хайрцагт хийх эсвэл боолгож болох юм.

 

4. Гоо сайхны хэрэгслийн цуглуулга

Хажуу талын хямдхан супермаркетаас биш, нэртэй брэндийн сайн чанартай бүтээгдэхүүн авсан бол энэ нь чухал бэлэг болно.

 

5. Өөрсдийн зураг бүхий ном

Зурагтай аяга, цамц нь хэтэрхий мэт санагдаж байвал өөрсдийн зурагтай бяцхан ном нь сэтгэл уярмаар хөөрхөн бэлэг юм. Ийм номыг өөрөө хийх эсвэл тусгай мэргэжилтнээр хийлгэх боловч гол бэрхшээл нь зураг сонгох явдал билээ.

Бас нэг хувилбар нь хоёр биенийхээ зургийг том даавуун дээр буулгах ба энэ нь жирийн цаасан дээрх зургийг бодвол гэрийн маш сайхан чимэглэл байх болно.

 

6. Сюрприз-хайрцаг

Өмнө дурдсан гоо сайхны бүтээгдэхүүний цуглуулга сайхан санагдсан боловч юу сонгохоо мэдэхгүй байна уу? Хариулт нь beauty-box. Энэ нь хайрцагт хийсэн жижигхэн хэмжээтэй гоо сайхны элдэв хэрэгсэл бол жинхэнэ сюрприз юм.

Эмэгтэйчүүдэд иймэрхүү beauty-box их таалагддаг ба учир нь гоо сайхны олон янзын хэрэгслийг зэрэг шахам турших боломжтой учраас тэр. Тэгээд иймэрхүү хайрцаг нь харахад сайхан, онгойлгож задлахад сэтгэл сэргэм байдаг билээ.

 

7. Гоёл чимэглэл

Дурлалт хосуудын өдөр бол төрсөн өдөр биш гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс та үнэтэй металл бүхий гоёл чимэглэл биш харин энгийн хямдхан зүйл сонгоорой. Өөрийн хайртай хүний сонирхлыг сайн мэдэхгүй бол хэн хүнд таалагдах юм нь дээр.

 

8. Угаалгын өрөөний гоо сайхны цуглуулга

Хамтдаа цуг өнгөрүүлэх, романтик үдшийн орой бэлэглэхэд хамгийн сайн тохирох бэлэг. Янз бүрийн хөөс, давс, үнэртэн, лонх дарс… гэх мэт зүйлийг өөрөө сонгож аваад гоё сайхан хайрцагт хийнэ.

Эсвэл бэлэн цуглуулга аваад өөрөө хэрэгтэй гэж үзсэн зүйлээ нэмж болно.

 

9. Ганц эвэртийн хэлбэртэй гэрэлтдэг шаахай

Ганц эвэрт гэдэг нь хүний хайр булаасан үлгэрийн амьтан ба таны эмэгтэй иймэрхүү амьтны тухай үлгэр домогт дуртай, хошин шогийн зөв мэдрэмжтэй бол энэхүү тухтай шаахай нь сайхан бэлэг болно.

 

10. Зөөлөн тоглоом – баавгайн дэр

Бас нэг хөөрхөн бэлэг нь зөөлөн баавгайн дэр бөгөөд түүнд дуу гаргах систем байрлуулсан байдаг. Энэхүү бамбаруушийг тэврэн, дуртай дуугаа сонсоод унтана гэдэг юутай сайхан.

 

11. Концерт, жүжгийн билет

Дурлалт хосуудын өдөр бол цугтаа концерт, жүжиг, кино үзэхэд хамгийн таарсан өдөр.

Гэхдээ та хоёр 3 сарын дараа болох том концертын билет энэ өдөр бэлэглэх нь ер гажууд зүйл биш бөгөөд харин өнөөдрийн энэ оройгоо тэрхүү дуучныхаа дууг сонсон өнгөрөөж болох юм.

 

12. Фитнесс бугуйвч

Биеийн тамираар эрчимтэй хичээллэдэг, спорт заалны байнгын үйлчлүүлэгч эмэгтэйд тохирсон бэлэг.  Энэхүү бугуйвч нь биеийн тамирын хэрэгсэл гэхээсээ илүү гоёл гэмээр харагдана.

 

13. Бугуйн цаг

Бугуйн цаг бол одоо хэрэглээ биш харин чамин, үнэтэй “аксессуар” болжээ. Магадгүй таны хайртай эмэгтэй ийм цагтай болохыг хүсэвч боломж нь гарахгүй явсан байж магадгүй.

 

14. Хүргэлтээр цэцэг бэлэглэх

Бас нэг дэлгэрсэн, үргэлж тохирох ухаалаг бэлэг бол цэцэг юм. Хэрвээ та энэ оройг хайртай бүсгүйгээ гайхуулан, харилцаандаа ямар нэг нууцлаг зүйл оруулахыг хүсэж байвал цэцгийн баглаандаа болзоонд урьсан, хайрын захиа бичээд хүргэлтээр хүргүүлээрэй.

 

15. Амралтын өдрүүдийн аялал

Ганцхан орой биш бүтэн амралтын өдрүүдийг цугтаа өнгөрөөх энэ боломжийг амралтын газар луу агаарт гарах эсвэл гадаад улс руу хамтдаа аялж өнгөрөөгөөрэй.

18
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ози Нана

    Ози Нана

    2018/02/07 at 15:48

    Снууу

  2. Ози Нана

    Ози Нана

    2018/02/07 at 15:48

    Снууу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *