Яагаад унтахынхаа өмнө шүршүүрт орж болохгүй вэ? Нойргүйдлээс гадна жин нэмэгдэх томоохон шалтгаан болно

0

Халуун шүршүүрт ханатлаа зогссоны дараа орондоо орж амрах шиг таатай зүйл үгүй мэт танд санагдаж болох юм. Гэвч эрүүл ахуйн талаас авч үзвэл унтахын өмнө шүршүүрт эсвэл усанд орох нь тийм ч зөв сонголт байдаггүй ажээ. Манай сайт уншигч танд унтахынхаа өмнө шүршүүрт орж болохгүйг батлах 4 шалтгааныг хүргэж байна.

1. Нойргүйдэх шалтгаан болно.

Орой унтахын өмнө халуун шүршүүр эсвэл усанд орох нь нойр хулжих шалтгаан болдог. Учир нь хүний биеийн хэм өдрийн цагийнхаас бага зэрэг буурч байж шөнө тухтай амарч чаддаг ажээ. Харин халуун ус болон шүршүүрт орсноор биеийн хэм буурах бус нэмэгдэж нойргүйдэлд хүргэдэг байна. Иймээс орой унтахаас хамгийн багадаа 2 цагийн өмнө бүлээн усанд орж байхыг зөвлөж байна.

 

2. Зүрхний цохилтыг хурдасгана.

Халуун ус эсвэл шүршүүрт орсны дараа зүрхний цохилт хурдан болох явдлыг шинжлэх ухааны үүднээс биеийн хэм огцом нэмэгдэж, цусны даралт ихэссэнтэй холбон тайлбарлах боломжтой байдаг аж. Ийнхүү оройн цагаар зүрхний цохилт хурдасч, дэлсэх явдал олон дахин давтагдсаар байвад эрүүл мэндээрээ ч xохирох эрсдэлтэй юм.

 

3. Жин нэмэгдэх шалтгаан болно.

© Shutterstock.com

Амттай оройн хоолны дараа халуун шүршүүрт орвол бие амарч тавтай нойрсох мэт санагдаж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ хоол идсэний дараа халуун шүршүүрт орох нь хоол боловсруулах эрxтэн тогтолцооны үйл ажиллагаанд шууд нөлөөлж, жин нэмэгдэх шалтгаан болдог ажээ. Хооллож дууссаны дараа хүний биеийн цусны эргэлт ходоод руу чиглэлтэй нэмэгддэг бол шүршүүрт орсноор цусны даралт биеийн бусад хэсэг рүү жигд тарж, ходоодны үйл ажиллагааг бууруулдаг байна. Иймээс хооллож дуусаад хамгийн багадаа 30 минутын дараа шүршүүрт орох нь зүйтэй байдаг аж.

 

4. Үсний эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлнэ.

© Shutterstock.com

Унтахын өмнө шүршүүрт орж, нойтон үстэй унтах нь үсний төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Шөнийн турш үсний чийгийг дэрний уут өөртөө шингээж авснаар нян, бактери үржих таатай орчныг бүрдүүлдэг аж. Түүнчлэн нойтон үстэй унтах нь хуйх үрэвсэх, загатнах, үс хагтах зэрэг олон зүйлсийн шалтгаан болдог байна.

Таны хувьд өглөө шүршүүрт ордог уу эсвэл орой шүршүүрт ордог уу?

2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *