Өвөө нь сургуулийн автобус худалдаж аваад 10 ач, зээгээ өөрөө сургуульд нь хүргэж өгдөг болжээ

0

Өвөө нар ач, зээгээ эрхлүүлэх энүүхэнд – үүнд гайхаад байх, буруутгаад байх зүйл огт байхгүй. Гэхдээ зарим нэг нь Орегон мужийн энэ өвөө шиг арай илүү их эрхлүүлдэг байна. Өнгөрсөн зул сарын баяраар Дуг Хейз ганцхан зорилгоор жижгэвтэр овор хэмжээтэй сургуулийн автобус худалдан авчээ: өдөр болгон арван ач, зээгээ сургуульд нь зөөх гэж. Зул сарын баярын өмнөхөн тэднийгээ бяцхан бөгөөд гэнэтийн бэлгээр баярлуулсан байна. 

“Тэд хараад бүр баярлаж хөөрөөд сүйд болсон” гэж тэр сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүний ихэнх ач, зээ нь өөрийн автобусгүй хувийн сургуульд суралцдаг тул эцэг, эх нь өдөр болгон хүүхдээ хүргэж өгөх, авахад их цаг зарцуулдаг ажээ. 

“Хүүхдүүд ч бас байнга гомдоллоно: “Манай сургууль мундаг л даа. Даанч сургуулийн автобус нь хүрэлцдэггүй”” гэж Дог ярьжээ. 

Ингээд асуудлыг бүрэн шийдлээ – өвөөгийнхөө ач буянаар!

Үлдсэн таван ач, зээ одоохондоо сургуульд явах нас нь болоогүй, гэхдээ тун удахгүй сургуульд орно тэгээд “Өвөөгийн экспресс” унаагаар олон жил давхина даа. Хейз өөрийн автобусаа “Өвөөгийн экпресс” гэж нэрлэсэн бөгөөд автобусны бөөрөн дээр ч нэрийг нь томоос том бичжээ. 

 

Хейзийн эхнэр Эми түүнээс амьдралдаа ямар том зорилгод хүрэхийг хүсэж байна гэж асуухад анхны санаа төржээ.

“Би автобустай болмоор байна, өглөө болгон ажилдаа явахаас өмнө эхлээд ач, зээ нараа суулгаад сургуульд нь хүргэж өгмөөр байна. Тийм, хөөрхөн жижигхэн автобус. Бид замдаа дуугаа дуулаад л, дэмий яриад л, тэд өвөөгийнхөө тухай сайхан сэтгэгдэлтэй үлдэх болно. Мөнгө талаас нь нарийн тооцоо хийлгүй би автобустай л болмоор байна” гэж гэргийдээ хариулжээ. 

Ингээд өвөөгийн мөрөөдөл биелж эхлэх нь тэр: Дуг, Эми хоёр тооцож үзээд өөрсдийн хэр хэмжээндээ тааруулаад автобус худалдан авч болох юм гэж шийджээ.  Сар орчим судалгаа хийсний эцэст анхнаасаа хүүхдэд зориулсан будагтай автобус олжээ. Тэд суудал болгон дээр аюулгүй бүс нэмж суурилуулсан байна. 

 

Хүүхдүүд өвөө, эмээгийн бэлгийг хэрхэн хүлээж авсан бэ? Тийм ээ, тэд баярлаж хөөрсөн гэж жигтэйхэн

Одоо хүүхдүүд өөрсдийн унаагаар сургуульдаа очдог болсон, гэхдээ өвөө өөрийгөө хамгийн азтай гэж тооцох болжээ. 

“Нөхөр маань дараагийн хойч үедээ халуун дулаан дурсамж үлдээхийг хүссэн болохоор л ийм бэлэг бэлдсэн. Тэд цагийг зугаатай өнгөрүүлэх болно” гэж Эми Хейз сэтгэгдлээ хуваалцжээ. 

Өвлийн амралт дуусангуут л маргааш өглөө өөрийн чиглэлд гарахыг тэсэн ядан хүлээж суугаа өвөөд сайн сайхныг хүсье.

12
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Urnaa Dechin

    Urnaa Dechin

    2023/01/19 at 12:33

    Агуу хайр

  2. Одгэрэл Х.

    Одгэрэл Х.

    2023/01/19 at 12:35

    Аавын мн мөрөөдөл байсандаа

  3. Arivkhuu Khorloo

    Arivkhuu Khorloo

    2023/01/19 at 13:03

    Мундаг юмаа

  4. Valerie Legros

    Valerie Legros

    2023/01/19 at 13:06

    Сайн уу?. 💴 💴 💰
    Хэрэв танд хоёр хувийн хүүтэй, хурдан бөгөөд найдвартай санхүүгийн тусламж хэрэгтэй бол шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу. 💵 2%.💴
    10.000.000-900.000.000.000 сая төгрөгийн зээл олгоно, 2 жилээс 25 жилийн хооронд буцааж төлнө. 💴 💴

  5. Claude Felly

    Claude Felly

    2023/01/19 at 13:09

    Сайн уу?. 💴 💴 💰
    Хэрэв танд хоёр хувийн хүүтэй, хурдан бөгөөд найдвартай санхүүгийн тусламж хэрэгтэй бол шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу. 💵 2%.💴
    10.000.000-900.000.000.000 сая төгрөгийн зээл олгоно, 2 жилээс 25 жилийн хооронд буцааж төлнө. 💴 💴

  6. Ш. Дэнсмаа

    Ш. Дэнсмаа

    2023/01/19 at 13:10

    Ямар мугдаг юм бэ.ёстой зөв санаа.ганц 2 айлын хүүхэд дайчихна.

  7. Dljma Vek

    Dljma Vek

    2023/01/19 at 13:24

    Mungutei hun shiidchih l asuudal bna

  8. ГАДААД ОРНЫ ТЭТГЭВЭР ӨНДӨР УЧИРААС ЭНЭ ЗЭРГИЙН МАШИН АВЖ АЧ ГУЧАА ЗӨӨЖ БАЙГАА БАЙХДАА МАНАЙХ БОЛ ДООД ТАЛ НЬ 400 ТЭТГЭВЭР АВДАГ

  9. Otgonsuren Chimed

    Otgonsuren Chimed

    2023/01/19 at 13:44

    Мундаг өвөө үр ачдаа агуу хайр бэлэглэгч энэ бөөн аз жаргал амар тайван амьдрал гоё бна

  10. Аягүй бол наад өвөө машиндаа буутай яваа байх!

  11. Дамиа Даваасамбуу

    Дамиа Даваасамбуу

    2023/01/19 at 14:00

    Мундаг өвөө хөөрхөн юмаа

  12. Namsraijav Baasanhvv

    Namsraijav Baasanhvv

    2023/01/19 at 14:17

    Хавь ойрынхоо хэдэн хүүхдийг нэмж авч зөөгөөд бүүр гоё ккк. Манайхан шиг тэгдэгийн болуу. Доржийн зээ, Дулмаагийн ач гээл.

  13. Байгал Дэлхий

    Байгал Дэлхий

    2023/01/19 at 14:20

    mundag ovoo emee baina. dursamjtai taavaaraa saihan setgel shingesen goe beleg baina. manaihan ch iimerhuu bolomjtoi bol ingej beleg barih ovoo emee zondoo l baigaa. manai baidal hund ym

  14. Мундаг өвөө бна өнөр өтгөн айл гэр бүл болоорой тэнгэрлэг өвөө

  15. Tsendmaa Sandra

    Tsendmaa Sandra

    2023/01/19 at 17:13

    Bataa Bandi ийм өвөө болоорой 😁😁

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *