Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд

2

Өнө эртнээс өнөөг хүртэл хүн төрөлхтний олонх нь дагаж мөрдөж ирсэн хор хөнөөлгүй, нийтлэг уламжлалуудын хамт хүмүүсийн тэр бүр мэддэггүй туйлын аймшигтай, харгис хэрцгий зан заншлууд ч байдаг. Дараах ёс уламжлалууд нь дэлхийн янз бүрийн улс орнуудад мөрдөгддөг хамгийн ер бусын, аюултай зан заншлууд бөгөөд харах нь битгий хэл сонсоход л дотор арзасхиймээр санагдах аж.

1. Каннибализм буюу ижлээ идэх ёс

Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд 1

Энэтхэгийн Варанаси хотод амьдардаг Aghori хэмээх даяанч нар нь нас барагсдыг иддэг гэдгээрээ алдартай. Тэд хүний хамгийн том айдас бол үхэхээс айх айдас гэж үздэг ба энэхүү айдас нь нас барсан хүний бие сүнснээсээ ангижирахад саад болдог гэж итгэдэг аж. Нас барагсдыг идэх нь үхлээс айх айдсыг үгүй болгодог төдийгүй гэгээрэлд хүрэх зөв замд хөтөлдөг гэж энэ даяанч нар үздэг байна. Хинду шашинд өгүүлснээр чандарлаж болдоггүй 5 төрлийн хүн байдаг нь хүүхэд, жирэмсэн эмэгтэй, гэрлээгүй эмэгтэй, уяман өвчин болон могойд хатгуулснаас болж нас барсан хүмүүс гэнэ. Ийм хүмүүсийн цогцсыг Ганга мөрнийг тахихаар өргөөд дараа нь эргүүлэн авч Aghori даяанч нар иддэг байна.

2. Өөрийгөө шавхуурдах ёс

Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд 2

Исламын шашны хоёр дахь том урсгал болох Шиа Исламын дагагчид жил бүр Исламын хуанлийн эхний сар болох гэгээн сарын үеэр зөнч Мухаммедын ач хүү Хуссейны зовлон зүдгүүрийг дурсаж, бүх нийтээрээ өөрсдийгөө шавхуурдаж ташуурддаг байна. Гинжээр холбосон илдээр өөрийн биеийг шавхуурддаг энэ ёслолыг үйлдэж байгаа эрчүүд бараг өвдөлт мэдэрдэггүй гэнэ.

3. Овоолгон цамхаг дээрээс үсрэх ёс

Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд 3

Номхон дөлгөөн далайн нэгэн арал дээр орших Бунлап сууринд Gol хэмээх өвөрмөц ёслолыг үйлддэг. Энэхүү ёслолыг үйлдэгч эрчүүд ороонго ургамлыг хөлийнхөө шагайгаар уяад овоолгон цамхаг дээрээс үсэрдэг байна. Цамхгийн ёроол орчмын газрыг сийрүүлэн зөөлрүүлж бэлтгэсэн байдаг ба үсрэлтийн төгсгөлд нэг үзүүрийг нь цамхгаас уясан ороонго ургамал тасардаг байна. Мэдээж зөөлрүүлсэн газар осол гэмтлээс хамгаалах боловч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Энэхүү ёслол нь төмсний ургац арвин байхыг билэгддэгээс гадна эр хүн гэдгээ баталж байгаа хэрэг гэнэ.

4. Гал дээгүүр алхах ёс

Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд 4

Малайзын Пенанг мужид болдог энэхүү ариуслын ёслолд оролцогч нүцгэн хөлөөрөө шатаж байгаа нүүрсэн дээгүүр явдаг. Тэд гал буг чөтгөрийг айлган холдуулж, эр зоригийг нэмэгдүүлэхийн дээр муу муухай бодлыг үлдэн хөөдөг гэж итгэдэг.

5. Үхэгсэдтэй бүжиглэх ёс

Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд 5

Мадагаскарт болдог энэ ёслолыг Famadihana гэдэг ба энэ нь оршуулах ёслолын нэг хэсэг аж. Энэхүү ёслолд оролцогчид ингэж үхэгсэдтэй бүжиглэснээр цогцос хурдан задарч, сүнс газар доорх ертөнцөд хурдан очдог гэж итгэдэг байна. Тэд хэн нэгнийгээ нас барснаас хойшхи 2 дахь жил, 7 дахь жилүүдэд нас барагчийн цогцсыг газраас ухан гаргаж, булшийг тойрон хөгжмийн аянд бүжиглээд эргүүлэн булшилдаг аж.

6. Арьс огтлох ёс

Эртнээс нааш хадгалагдаж ирсэн аймшигтай ёс уламжлалууд 6

Папуа Шинэ Гвинейн Канингара омгийнхон омгийн гишүүд ба хүрээлэн буй орчны хоорондох сүнслэг холбоог бэхжүүлэх зорилгоор хачирхалтай харгис ёслолыг үйлддэг. Өсвөр насны хөвгүүдийг хоёр сарын турш Сүнсний байшинд тусгаарладаг ба үүний дараа тэднийг насанд хүрсэн эр хүн болсныг харуулах ёслолд бэлтгэдэг байна. Энэхүү ёслолын үеэр хөвгүүдийн арьсыг хулсны хэлтэрхийгээр огтолдог. Эдгэрсэн сорви нь яг л матрын арьс шиг харагддаг ба энэ омгийн хүмүүс хүнийг матар бүтээсэн гэж итгэдэг байна. Арьсан дээрх тэмдэг нь матар жаал хөвгүүнийг идэж, дараа нь насанд хүрсэн эр хүн болгосон гэдэг утгыг илэрхийлдэг ажээ.

124
БурууБуруу
77
ТэнэглэлТэнэглэл
41
ХарамсалтайХарамсалтай
26
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  2. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  3. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  4. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  5. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  6. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  7. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  8. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  9. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  10. Boldbaatar Temuulen

    Boldbaatar Temuulen

    2015/01/05 at 20:20

    aaaaaa aimshig uneheer

  11. jivuun capaan

    2015/01/21 at 16:12

    jivuun ym bna

  12. ulaka

    2016/09/10 at 00:18

    arai 2

  13. Зочин

    2019/08/28 at 09:30

    дассан газрын даавуу зөөлөн гэгч энэ дээ. дассан сурсанаараа л амьдарч байна даг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *