Үе мөчний болон тулай өвчнөөс сэргийлэхийн тулд биеэс шээсний хүчлийг гадагшлуулах нь

3

Тулай гэдэг нь нэг төрлийн үе мөчний үрэвсэл бөгөөд үе мөч, ялангуяа хөлийн эрхий хурууны ойролцоо өвдөнө. Ихэнхдээ шөнө өвдөх бөгөөд хавагнах, улайх зэрэг шинж давхар илэрдэг.

Тулай өвчин нь шингэн дутагдах, халдвар авах, гэмтэл, архи хэтрүүлэн хэрэглэх, буруу хооллох, хийжүүлсэн ус хэт их хэрэглэх зэргээс шалтгаалж биед шээсний хүчил хуралдсанаас болж үүсдэг байна.

Бие организмд явагдах тунгалгийн солилцоо нь цусанд шээсний хүчил бий болгох ба цаашдаа бөөр лүү очиж, шээсээр гадагшилна.

Хэрвээ шээсний хүчлийн хэмжээ хэт их бол бөөр зөв ажиллаж чадахгүй болж энэхүү хүчил нь талст маягаар үе мөчинд хуралдаж тулай өвчин бий болдог байна.

Тулай өвчний зовиурыг багасгах энгийн аргууд бий. Архаг тулай өвчний үед мэдээж тодорхой эм тариа хэрэглэх боловч эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт зэрэг нь тулайн зовиурыг үгүй болгоход их тустай билээ.

Тулай өвчин бий болох хамгийн их дэлгэрсэн шалтгаанууд:

  • Гэнэтийн хүнд өвчин болон мэс заслын эмчилгээ
  • Халдварт өвчин
  • Цусны даралт, хаван, зүрхний дутагдал зэрэгт зориулсан эм тариа
  • Химийн эмчилгээ
  • Шингэн дутагдах
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Хоолны дэглэм буруу баримтлах, өлсөх
  • Тунгалаг ихтэй хоол хүнс хэрэглэсэн хоолны дэглэм
  • Чихэрлэг шингэн

Тийм учраас та өөрийн хоол хүнсний орц, амьдралын хэв маягтаа анхаарал тавьж тулай өвчний зовиурыг багасгаж болох юм. Та аль болох шинэ жимс ногоо, өөх тос багатай мах, далайн гаралтай хоол, боловсруулаагүй гурил будаа хэрэглэх нь зөв юм.

Биед хуралдах талст хэлбэртэй шээсний хүчлийг багасгахын тулд доор дурдсан зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй юм.

Өөх тос ихтэй, шувууны мах, тослог ихтэй сүү, улаан мах зэргийн хэрэглээгээ багасгах

Архи, согтууруулах ундааны хэрэглээг эрс багасгах

Цагаан талх, чихэр, нарийн боов зэргийг идэхээ больж чихэрлэг ихтэй шингэнээс татгалзаарай.

Фруктоз их агуулсан хөх тарианы сироп бүхий хүнснээс татгалз.

Ус болон натурал жимсний шүүс, цай зэргийг их ууж байгаарай.

Загасны уураг, 4-5 унц бүхий тахиа, шувууны мах зэргийн хэрэглээг багасгах

Стресстэй тэмцэх арга ол. Зугаалах, йогийн дасгал хийх, бясалгах, хөгжим сонсох гэх мэт.

Тулай өвчнийг анагаахад их хэрэгтэй Витамин С-ийн хэмжээг байх ёстой хэмжээнд нь тогтмолжуулах.

Тулай өвчинтэй тэмцэхэд тус болох хэдэн энгийн ундаа:

Аяга нимбэгтэй ус өглөө болгон өлөн элгэн дээрээ ууж биеэ аль болох шүлтжүүлэн шээсний хүчил болохоос сэргийлэх.

Цайны халбаганы тал хүнсний сод уусгасан ус өдөр болгон уух ба натрийн гидрокарбонат нь шээсний хүчлийн түвшинг бууруулах хүчирхэг урьдчилан сэргийлэх бодис юм.

Өдөр болгон хоолны өмнө 1 хоолны халбага алимны уксустай ус ууж бай. Энэ нь биеийг шүлтжүүлэх замаар алимны уксус нь шээсний хүчлийг биеэс гадагшлахад нэмэр болдог байна.

Та доорх хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй:

Чөтгөрийн хумс хэмээх ургамал орсон хүнсийг ихээр хэрэглэх ба энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг Цюрихын Их Сургуулийн эмнэлэг баталсан байна.

Хан боргоцой нь бромелайн хэмээх бодис агуулах ба энэ нь өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис юм.

Усан үзэм, интоор зэрэг жимс нь антоцианидин, проантоцццианидин зэргийг ихээр агуулдаг бөгөөд эдгээр нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй юм.

Куркумад байх куркумин нь мөн л үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Яншуйнд 15 флавоноидын хоёр нь бий бөгөөд биеийн шээсний хүчлийг багасгах кверццетин болон каемпферол гэгчийг агуулж байдаг байна.

Нэмэлт зөвлөгөө

Үе мөч өвдөх, хавдах зэрэгт 2-3 цаг тутамд өвдөж байгаа газраа 15 минутын турш халуун, хүйтэн жин тавих хэрэгтэй.

Өвчин намдаах, хөлийн эрхийн хурууны ойролцоох үрэвслийг багасгахын тулд Эпсомын давс бүхий усанд дүрж байх хэрэгтэй ба долоо хоногт 3-аас дээш удаа дүрнэ.

Мөн доорх зүйлүүд таны бие дэх шээсний хүчлийн хэмжээг багасгахад тус болно.

Орц:

  • 1 өргөст хэмх
  • Аяга хан боргоцойн дөрвөлжилж хэрчсэн хэрчим
  • 1 грейпфрут
  • 5 см цагаан гааны үндэс

Бэлтгэх арга:

Дээр дурдсан бүх зүйлийг нийлүүлж блендерт холиод энэ натурал шүүсээ өдөр болгон ууна. Эдгээр зөвлөмжийг дагаж чадвал та удахгүй тулуй өвчтэй тэмцэх тэмцэлдээ маш их ахиц гарч байгааг мэдрэх болно.

Анхаарах: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!

33
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Hvrelbaatar Uyanga

    Hvrelbaatar Uyanga

    2018/03/06 at 15:51

    Khvrelbaatar Nymdorj

  2. Yanjaa Baatar

    Yanjaa Baatar

    2018/03/06 at 16:07

    Bulgaa Baasanjav

  3. Od Batmunkh

    Od Batmunkh

    2018/03/06 at 16:59

    Ebi Bilegee

  4. Odko Gr

    Odko Gr

    2018/03/06 at 17:24

    Chimgee Chimgee

  5. Byambaa Regzen

    Byambaa Regzen

    2018/03/06 at 17:25

    Delgerjargal Regzen

  6. Галуут Хөөвөр

    Галуут Хөөвөр

    2018/03/06 at 18:57

    Doogii Namsrai

  7. Галуут Хөөвөр

    Галуут Хөөвөр

    2018/03/06 at 18:58

    Б Б. Түвшин

  8. Oyuka Dovchin

  9. Пүрэвжав Уянга

    Пүрэвжав Уянга

    2018/03/07 at 07:28

    Uuriintsolmon Tumurbaatar

  10. Tserentulga Nergui

    Tserentulga Nergui

    2018/03/08 at 00:43

    Sain zeblelgeen bna bayrlalaa

  11. Tungaa Zorigtsaikhan

    Tungaa Zorigtsaikhan

    2018/03/08 at 10:58

    Todrol Todko

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *