Яагаад хүмүүс IKEA-ийн тавилгыг худалдаж авдаг вэ? Түүний давуу талуудыг мэдэж авцгаая!

2

Дэлхийн олон улс орнуудад IKEA дэлгүүр салбараа нээн ажиллуулж байна, үнэндээ энэ дэлгүүрийн тавилга тав тухыг маш сайн мэдрүүлдэг. Зөвхөн амьдрах байр, орон сууцны тавилгаар хангаад зогсохгүй аялал зугаалга, амралт, ажлын байранд ашиглах тавилга, гоёл чимэглэлийг зардаг байна.

ИКЕА дэлгүүрийн тавилгын давуу талууд

  1. Ашигласан материалын чанар өндөр
  2. Эдэлгээний урт хугацаа болон бөх бат байдал
  3. Угсрахад амархан, ойлгомжтой, эд ангиуд нь ямар нэгэн зөрүүгүй хоорондоо шууд таарна
  4. Жирийн байранд нэн тохиромжтой
  5. Минималист дизайнтай

ИКЕА сүлжээ дэлгүүрийн тавилгуудын маргашгүй давуу тал – өндөр биш үнээр чанартай бараа бүтээгдэхүүн авах. Нэр төрлийн хувьд ч олон. Ямар ч хэрэглэгчийн хүсэл, сонирхлыг хангана – материал, өнгө үзэмж, хэв маяг бүгд.

 

IKEA дэлгүүрийн тавилга хэнд тохирох вэ?

Шведийн тавилгыг дараах хүмүүс худалдан авах хүсэлтэй байдаг:

  • Одоохондоо яаралтай тавилга хэрэгтэй байгаа бол, гэхдээ “мөнх”-ийн биш ойрын хугацаанд тавилгаа солих төлөвлөгөөтэй бол
  • Гадаад үзэмж нь танд таалагдаж байгаа бол
  • Хөнгөхөн тавилга хэрэглэмээр байгаа бол
  • Орчин үеийн тавилгыг боломжийн үнээр авахыг хүсч байгаа бол
  • Та оюутан бол
  • Өөрийнхөө гэрийг тохижуулахад “гар бие оролцох” хүсэлтэй бол, тавилгыг сайжруулж тасалгааны дутагдлыг дарах гэж байгаа бол

 

Орчин үеийн дизайн

ИКЕА дэлгүүрийн тавилга өргөн сонголттойгоор хийгддэг – хэлбэр, хэв маяг, өнгө үзэмж, хувилбарууд арвин их. Гэхдээ тус брэндийн үндсэн онцлог нь – давтагдашгүй дизайн юм. Скандинав эсвэл минималист засал чимэглэлийг бий болгоход нэн тохиромжтой. Үйлдвэрлэгчид өчүүхэн зүйлээр тухайн тавилгыг чимж чаддаг, хэрэглээ өндөртэй, бат бөх бас тавилгыг олон зориулалтаар ашиглаж болох талуудыг бодолцдог.

ИКЕА дэлгүүрийн тавилгуудыг үнэхээр чанартай гэж хэлж болно, өнөө цагт уг брэндийг хэрэглэх хэрэглэгчдийн тоо улам өсөж байна.

2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *