Таны нүүрийг үрчлээнээс хамгаалж, арьс чангалах дасгалууд

5

Бие махбодио эрүүл байлгахын тулд тогтмол дасгал сургуулилт хийж байх хэрэгтэй. Хэрвээ хичээллэхгүй бол булчин амархан суларч доройтдог. Нүүр царайны хувьд ч мөн адилхан. Арьсаа чанга байлгаж сайхан харагдахыг хүсэж байгаа бол байнга дасгал хийж занших хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа сайн гэдгийг ухаараарай.

Өнөөдөр та бүхэндээ үрчлээнээс хамгаалах нүүрний дасгал танилцуулахаар бэлдлээ. Таны нүүр царай гэрэлтэх болно.

Гэрийн нөхцөлд хийх нүүрний дасгал

Фейсбилдинг, нүүрний йог эсвэл зүгээр л дасгал – юу ч гэж нэрлэж болно гэхдээ ганц л зорилготой юм. Нүүрний бүхий л булчинг ажиллуулах, цусны эргэлтийг идэвхжүүлэх, арьсны эрүүл өнгө төрхийг сэргээх үйлчилгээтэй цогц дасгал болно. Дасгал нь залуужуулах үйлчилгээ мөн агуулж буй: үрчлээ толийно, арьс татагдана, уян хатан болж гэрэлтэх болно.

Лифтингийн дасгалыг тогтмол хийж чадвал булчин чангараад зогсохгүй нүүр орчмын бүхий л булчингийн үйл ажиллагааг сайжруулна. Дасгал нь хөгшрөлтийн шалтгааныг арилгаж мэдэгдэхүйц өөрчлөлтөд хүргэнэ. За ингээд дасгалаа хийж эхэлцгээе.

1. Ээлжилж амьсгалаа гарга

Хамраа томсгоод гүнзгий амьсгал авна. Дараа нь амныхаа зүүн өнцгийг бариад баруун талаараа амьсгалаа хүчтэй гаргана. Дараагийн амьсгалаа амны зүүн талаар авна. Энэ дасгал нь зөвхөн хацарны үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлээд зогсохгүй хамрын угалз орчмын үрчлээг ч багасгана.

 

2. Хацар үлээх

Хамраараа гүнзгий амьсгал аваад 3-5 секунд барина. Дараа нь хацраа түнтийлгээд амаараа хүчтэй амьсгалаа гаргана, гэхдээ уруулаа салгахгүй шүү.

 

3. Амны үзүүр өргөх

Хамраараа амьсгал аваад хэдэн секунд барина. Дараа нь амаараа амьсгал гаргаад уруулын хоёр үзүүрээс хуруугаараа дээш татаарай.

 

4. Духны үрчлээ арилгах

Духан дээрээ хоёр гарын хоёр, гурав болон дөрөв дэх хуруунуудаа тавина, харин чигчий хурууг хөмсөгний нум дээр байрлуулаарай. Хуруунуудаар духны ясан дээр чанга дарж эсэргүүцлийг үзүүлнэ.

 

5. Нүдний дасгал

Хоёр гарын хуруунуудаа нүд орчим байрлуулна: дунд хурууг хоёр хөмсөгний дундуур, долоовор хуруу хөмсөгний гадна буланд байрлуулна. Таны даалгавар гэвэл хуруунаас ирэх даралтын эсэргүүцлийг давж нүдээ хөдөлгөх юм.

 

6. Давхар эрүү арилгах дасгал

Зөөлөн хөдөлгөөнөөр толгойгоо зүүн мөрөндөө аажим хүргэнэ – энэ үеэр гүнзгий амьсгал аваарай. Дараа нь баруун мөрөндөө хүргэнэ. Эцэст нь эрүүгээ цээжиндээ хүргээд амьсгалаа гаргана.

 

7. Үнсэлт

Амаараа том инээмсэглээд дараа нь уруулаа цорвойлгоно. Инээмсэглэл хэдий өргөн бөгөөд уруулаа нарийхан цорвойлгож чадна нүүрний булчинд ирэх ачаалал их байх болно. Өөрөөр хэлбэл үр дүн өндөр байх ажээ.

Энгийн гэхдээ маш үр дүнтэй ийм л дасгалууд байна даа. Дасгалыг хийхтэй нухацтай хандах бөгөөд тогтмолжуулах хэрэгтэй. Дасгалыг 2-3 удаагийн давтамжаар хийж эхлээд аажим тоог нь 10 хүртэл нэмээрэй. Болгоомжтой, зөөлөн ямар нэгэн огцом хөдөлгөөнгүйгээр гүйцэтгэнэ. Тун удахгүй гайхалтай өөрчлөлтийг та мэдрэх болно.

20
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *