Та бидний сайн мэдэх эдгээр 30 алдартнууд хоорондоо цусан төрлийн холбоотой гэдгийг та мэдэх үү? Тэд хамаатан байсан юм байна шүү дээ?

1

Статистикийн хувьд дэлхий дээрх бүх хүмүүс хоорондоо холбоотой. Үе бүрт өвөг дээдэс маань өсөн үржиж илүү олон болж салаалсан байдаг. Удмын модонд тань хэдэн хүн бичигдэж буйг мэдэхийн цагт танд энэ бүхэн бүр ч илүү утгатай санагдаж эхлэх болно. Тиймээс л бид ураг удмаа мэдэж байх ёстой бөгөөд ялангуяа алдартнуудын хувьд хэн нэгэнтэй хамаатан садан байх нь хүн бүрийн сонирхлыг татдаг. Ингээд бид өнөөдөр генийн хувьд хоорондоо холбоотой 30 хүмүүсийг нэрлэж байна.

1. “Ben Affleck” болон “Matt Damon”

© Darla Khazei, PacificCoastNews/EAST NEWS © picture alliance / Geisler-Fotop/EAST NEWS

Хүүхэд насандаа найзалж, хамтдаа коллежоо дүүргэсэн Аффлек, Дэймон нар 10 дахь үеийн үеэлүүд юм. Ийм учраас л тэдний хамтдаа зохиолыг нь бичсэн “Good Will Hunting” кино Академийн шагнал хүртэж чаджээ.

 

2. “Beyoncé” болон “Queen Elizabeth II”

© beyonce / Instagram © MEGA/Mega Agency/East News

Тийм ээ, “Queen B” үнэндээ хааны удмын цустай. Бейонсе болон Эрхэмсэг хатан хаан II Элизабет нар 11 дэх үеийн үеэлүүд юм. Тиймээс техникийн хувьд Меган Маркл хааны удамд ганцаараа гадны хүн мэт мэдрэмж аваад байх хэрэггүй гэсэн үг.

 

3. “Jonah Hill” болон “Beanie Feldstein”

© Joseph Gotfriedy/Broadimage/Broad Image/East News © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

“Beanie”-г ямар хөгжилтэй бас харизматай хүн гэдгийг бүгд мэддэг учраас “Jonah Hill”-г түүний дүү гэхээр бараг л гайхах зүйл алга. Хэрэв та “Beanie Feldstein”-ийг дэлгэцээр харж амжаагүй бол бид танд түүний “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн “Lady Bird” болон “Booksmart” кинонуудыг санал болгож байна. Харин “Hill” гэдэг Жонагийн дунд талын нэр бөгөөд түүний бүтэн нэрийг “Jonah Hill Feldstein” гэдэг.

 

4. “Warren Beatty” болон “Shirley MacLaine”

© EVERETT COLLECTION/EAST NEWS © Greg Allen/Invision/AP/East News

“MacLaine”-ийн жинхэнэ овог нь “Beaty” бөгөөд ингэснээрээ тэр домогт жүжигчний том эгч нь гэсэн үг юм.  Ширли, Уоррен хоёр генетикийн хувьд маш онцгой авьяастай төрсөн тул Академийн шагналын хэд хэдэн төрөлд нэр дэвшсэн бөгөөд “Terms of Endearment” киногоороо MacLaine, “Reds” киногоороо “Beatty” нар тус тус Академийн шагнал хүртэж байсан удаатай.

 

5. “Melissa McCarthy” болон “Jenny McCarthy”

© Invision/Invision/East News © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Хэдийгээр энэ 2 эмэгтэй нэг овогтой ч яг аавын талын үеэлүүд гэдэг нь эргэлзээтэй байдаг. Техникийн хувьд Мелисса нь Марк Вахлбергийн төрсөн дүү Донни Уолбергтай гэрлэсэн тул Вахлбергийн гэр бүлтэй холбоотой болсон байна.

 

6. “Denzel Washington” болон “John David Washington”

© Richard Shotwell/Invision/AP/East News © CraSH/imageSPACE/MEGA/Mega Agency/East News

“BlacKkKlansman” болон Кристофер Ноланы “Tenet” киноны од Жон Дэвид Вашингтон нар өөрсдийн авьяасыг домогт эцэг Дензелээсээ өвлөн авчээ. Тийм ээ Академийн 2 удаагийн шагналын эзэн тэрээр хүүтэйгээ цуг Холливудад адислагдсан хэмээн хэлэгддэг.

 

7. “Kate Middleton”, “Dakota” болон “Elle Fanning”

© James Whatling / MEGA/Mega Agency/East News © Sebastien Courdji / KCS / East News

“Fanning” эгч дүүс бол Кембрижийн герцогийн 21 дэх үеийн үеэлүүд юм. Ямартай энэхүү 3 бүсгүй үнэхээр сайн гентэй гэдэг нь бидний нүдэн дээр ил байна.

 

8. “Diana” гүнж болон “Sarah Ferguson”

© UPPA/Photoshot/REPORTER/East News © EAST NEWS

Диана болон Сара нар ханхүү Чарльз болон түүний дүү, ханхүү Эндрю нартай гэрлэж байснаараа холбогддогоос гадна нэг удмын хүмүүс ажээ. Эдгээр хааны удмын хатагтай нар 18-р зуунд амьдарч байсан хатагтай Георгиана Спенсерээс гаралтай.

 

 

9. “Nicolas Cage” болон “Jason Schwartzman”

© LYDIE/SIPA/EAST NEWS © LISA O’CONNOR/AFP/East News

Николас, Жейсон хоёул Холливудын хаант улсад маш их алдартай Копполагийн гэр бүлээс гаралтай. Тэдний гэр бүлийн мод нэлээдгүй төвөгтэй боловч бид тэдний холбоог олсон юм. Кейж болон Шварцман нар найруулагч Фрэнсис Форд Копполагийн төрсөн дүү бөгөөд тэд мөн София Копполатай үеэлүүд юм.

 

10. “Ralph Fiennes” болон “Joseph Fiennes”

© Marechal Aurore/ABACA/Abaca/East News © Invision/Invision/East News

Та Волдемортыг “The Handmaid’s Tale” киноны одтой хамаатнууд гэдгийг мэдсэн үү? Тэдний овгийг харахад л илт боловч тэд төрсөн ах дүүс гэдгээрээ олонд танигдаагүй байсан билээ. Ральф, Иосеф хоёр ах дүү бөгөөд өөр 4 дүүтэй. Хөгжилтэй баримт: Тэдний зээ хүү Файнс-Тиффин “Harry Potter and the Half-Blood Prince” кинонд  Вольдемортын залуу хувилбарт тоглосон байдаг.

 

11. “Lenny Kravitz” болон “Al Roker”

© Invision/Invision/East News © Invision/Invision/East News

Ленни Кравиц хуучин эхнэрээрээ дамжуулан Жейсон Момоатай холбогддогоос гадна гэр бүлийнхээ модоор холбогддог өөр нэгэн алдартнууд юм. Рок урсгалын домог тэрээр “NBC”-ийн хүнд жингийн “Al Roker”-ийн эхийн талын хоёр дахь үеэл юм.

 

12. “Liev Schreiber” болон “Pablo Schreiber”

© Andy Kropa/Invision/AP/East News © Evan Agostini/Invision/AP/East News

Заримдаа Холливудын алдартнууд ижил нэртэй байх нь тохиолдлын зүйл байх нь олон боловч Лиев, Пабло нарын хувьд энэ нь зүгээр нэг тохиолдол биш ажээ. Тэд ах дүүс юм. Левийн аав Паблог төрөхөөс 5 жилийн өмнө түүний ээжээсээ салж байжээ. Хэрэв та “Schreiber”-н залуу хувилбарыг санахгүй байвал бид танд тусалъя. Түүний хамгийн онцлох дүр гэвэл “Orange is the New Black”, “First Man” болон “Skyscraper” кинонууд юм.

 

13. “Justin Bieber” болон “Ryan Gosling”

© justinbieber / Instagram © Rodrigo Reyes Marin/AFLO/EAST NEWS

Жастин Бибер, Райан Гослинг нар бол удмынхаа 11 дэх үеийн үеэлүүд юм. Түүнчлэн тэд дуучин Аврил Лавигн-тай генетикийн холбоотой ажээ.

 

14. “Julianne Moore” болон “Marisa Tomei”

© Jordan Strauss/Invision/AP/East News © Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News

Томей саяхан хамтран ажиллагч Жулианна Муртай үе удмаараа холбогддог болохоо олж мэдсэн байна. Тэрээр маш их гайхаж, баярласан бөгөөд нэг сургуульд хамт сурч байснаа ч эргэн дурсжээ. Ямар жижигхэн ертөнц вэ! Тэд “Crazy, Stupid, Love” кинонд хамтран тоглосон байдаг.

 

15. “Kevin Bacon” болон “Kyra Sedgwick”

© kevinbacon / Instagram © kikkosedg / Instagram

Бид жагсаалтын төгсгөлд хамгийн сонирхолтой хамаатнуудыг онцолж байна. Гучин жилийн турш ханилан суусан Кевин Бэкон, Кэйра Седвик нар удмынхаа 9 дэх үеийн төрлүүд ажээ. Тэд гарал үүслийн тухай  реалити шоунд оролцох үеэрээ энэ талаар олж мэдсэн бөгөөд энэхүү мэдээлэл нь анхандаа цочирдуулсан боловч эцэст нь тийм ч том асуудал биш гэдгийг олж мэдсэн байна.

Та эдгээр хүмүүсийг хамаатнууд гэж мэддэг байсан уу? Та ч гэсэн өөрийн үе удмын хүмүүсийг сайн мэддэг үү?

8
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Амартогтох

    С. Амартогтох

    2020/06/11 at 11:55

    Удам судар ярьж бж “техникийн хувьд” гэдэг нь🤦🏻‍♂️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *