Өөрсдийн гэсэн өвөрмөц онцлог бүхий 11 ресторан – тэд бусдаас ялгарах аргаа эцэст нь олж чаджээ

3

Том хот болгонд бусдаас ялгарах өвөрмөц ресторанууд байдаг гэхэд буруудахгүй байх. Зарим нь маш сонирхолтой хоолоор, зарим нь ер бусын үйлчилгээгээр (зарим газар үйлчлэгч нь робот, бүр сармагчин хүртэл байх жишээтэй), өөр нэг нь өвөрмөц засал чимэглэлээр (жишээ нь Вьетнамын Amix Coffee-н шалаар нь олон зуун загас сэлж байдаг байна) ялгардаг.

Энэ удаа дэлхий дээрх хамгийн өвөрмөц 11 ресторан, кафег цуглуулан сонирхуулж байна.

Amix Coffee, Хошимин (Вьетнам)

Amix Coffee ресторанд орохдоо та гутлаа тайлж хөлөө угаах хэрэгтэй ба учир нь энэ хоёр давхар барилгын шал нь гүн бус бассейн байдлаар хийгдсэн бөгөөд дотор нь зуун зуун том жижиг загас сэлж байх болно. Нэмээд хэлэхэд та эдгээр загастай тоглож болох боловч хоол өгөхийг хатуу хориглодог байна.

 

Kinderkookkafé, Амстердам (Нидерланд)

Kinderkookkafé кафед ажилладаг хүмүүс 12 наснаас доош настай хүмүүс байдаг гэдгээрээ алдартай юм. Хүүхдүүд энд өөрсдөө хоолоо бэлдэж (мэдээж томчуудын хяналт дор), үйлчлүүлэгчид зөөж өгч, тооцооны хуудас авчирч өгнө. Энэ кафед хоол бэлдэх урлагт ямар ч хүүхэд сурах боломжтой юм.

 

Kuappi, Ийсалми (Финлянд)

Энэ ресторан нь дэлхий дээрх хамгийн жижигхэн ресторан байх. Нийт талбай нь ердөө 8 кв.м. Танхимд нэг ширээнд 2 ширхэг сандал оногдоно. Ресторан маань зуны улиралд л ажиллах ба энэ ресторанд үйлчлүүлсэн хүмүүст тусгай сертификат олгодог байна.

 

Hajime Robot Restaurant, Бангкок (Таиланд)

Hajime Robot Restaurant-ы үйлчлэгч нь самурай хувцастай роботууд. Өндөр технологийн үйлчилгээ, сайхан хоол хүнс нь тухайн рестораныг бусдаас ялгаруулна. Роботууд зөвхөн үйлчлээд зогсохгүй үйлчлүүлэгч хүмүүсийг янз бүрийн бүжгийн хөдөлгөөнөөр баясган хөгжөөдөг байна.

 

Dick’s Last Resort, АНУ-ын рестораны сүлжээ

Dick’s Last Resort сүлжээ ресторан нь (АНУ-д энэ сүлжээний 17 ресторан бий) өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тус ресторан нь бусдаас ялгарах дотоод засал, эелдэг үйлчлэгчээр онцгой боловч хэтрүүлэхгүй байхыг хичээдэг газар гэнэ. Хэрвээ танд хэрэгтэй амны цаас ширээн дээр байхгүй бол түүнийг авчрахыг хүсэхэд танд тэр цаасыг нүүр лүү чинь шидэж өгөхөд бүү гайхаарай. Таныг ресторанд ороход толгойд чинь цаасан малгай өмсүүлэх бөгөөд тэнд ёстой хачин хачин зүйлс бичсэн байх вий.

 

Rude Food, Мальмё (Швед)

Энэ дэлхий дээр боловсруулагдсан хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь хайрцаг савны бичиг буруу, буруу хийсэн зэргээс шалтгаалан хаягддаг байна. Rude Food ресторан нь эдгээр хаягдал хүнсийг аварч түүгээр янз бүрийн хоол хийнэ. Нэг сонирхолтой зүйл нь тухайн ресторан олсон ашгийнхаа ихэнхи хэсгийг сайн үйлст хандивладаг байна.

 

EENMAAL, Амстердам (Нидерланд)

EENMAAL кафе нь 2017 онд Амстердамд нээгдсэн билээ. Ганцаараа хоол идэх сонирхолтой хүнд зориулагдсан бөгөөд ширээ нь зөвхөн ганц л хүнд таарна. Рестораны үүсгэн байгуулагч, санаачлагч Марина ван Гоор нь ганцаараа хоол идэж байгаа хүн хэвийн бус гэсэн хачирхалтай ойлголтыг эвдэхийн тулд энэ рестораныг байгуулсан байна.

 

Kayabuki bar, Уцуномия (Япон)

Kayabuki бар нь Японы Уцономи хотын бас нэг чухал газар болсон билээ. Учир нь эндэхийн үйлчлэгч нь сармагчин. Хамгийн гол үйлчлэгч нь 18 настай Фуку-тян макака сармагчин. Тэр болон бусад “ажилтан” нар нь хар цагаан ажлын хувцас өмсөн үйлчилдэг бөгөөд цайны мөнгөний оронд тэд шош авна.

 

Hospitalis, Жакарта, Депок (Индонез)

Hospitalis ресторан 2014 онд хаалгаа нээсэн бөгөөд эмнэлгийн сэдэвтэй үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Үйлчлүүлэгч нарт цагаан “халадтай” сувилагч нар хоол унд зөөх ба энд тэндгүй дуслын систем зэрэг эмнэлгийн эд хэрэгсэл залгаастай байна.

 

Dans Le Noir? Парис (Франц)

Dans Le Noir? хэмээх дэлхий нийтэд тархсан сүлжээ ресторан нь хав харанхуй орчинд хоол ундаа өгнө. Ийм газар анх 2004 онд Парист нээгдсэн бөгөөд хараагүйчүүдийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Үйлчлэгч нар нь харааны бэрхшээлтэй, бүр огт хараагүй хүмүүс байдаг нь нэг чухал онцлог нь юм. Үйлчлүүлэгч тавган дээр нь юу байгааг огт харахгүй бөгөөд хоолоо сонгохдоо зөвхөн махны, загасны, цагаан хоолтны гэсэн төрлөөс л сонгоно.

 

The Clink, сүлжээ ресторан, Их Британи

The Clink хэмээх энэ сүлжээний анхны ресторан 2009 онд байгуулагдсан бөгөөд хэдэн жилийн дараа Их Британийн бусад хотуудад бий болсон байна. Тогооч үйлчлэгч нар  нь хоригдох хугацаа нь дуусч байгаа хуучин гэмт хэрэгтнүүд. Энд бүх л зүйл хоригдлуудын гараар хийгдсэн байх ба тавилгаас эхлээд хоол хүнс хүртэл бүгдийг тэд өөрсдөө хийнэ. Рестораныг үүсгэн байгуулагч нар торны цаана сууж байгаа хүмүүсийг жирийн амьдралд дасан зохицоход нь туслах гэж ийм зүйлийг эхлүүлсэн байна.

 

Бонус: Ningen ресторан, Токио (Япон)

Ningen ресторанд (Японоор хүн гэсэн үг гэнэ) цаазын ял авсан алдартай хүмүүсийн үхэхийнхээ өмнө захиалсан хоолыг үйлчлүүлэгчид хийж өгч үйлчилдэг газар юм. Жишээ нь энд алдартай алуурчин Жудиас Буэноаногийн цаазын өмнө идсэн броколли, гүзээлзгэнэ, лооль зэргээс бүтсэн хоол болон Виктор Фегера хэмээх бас нэгэн алуурчны идсэн сүүлчийн хоолыг захиалж идэж болох нь. Харамсалтай нь энэ ресторан түр зуурын үйл ажиллагаатай байсан бөгөөд нээгдсэнээс хойш 2 долоо хоногийн дараа хаагдсан гэдэг.

Магадгүй та эдгээр рестораны аль нэгээр нь үйлчлүүлж үзсэн юм биш биз? Хэрвээ үгүй бол та аль ресторанд нь ормоор байна?

14
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *