Хакерууд ухаалаг гар утсыг хакдахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байна

0

Snoopy-Drone-Hack-Smartphone

Хакерууд ухаалаг гар утсыг хакдаж, хүний хувийн мэдээллийг хулгайлахын тулд алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглаж байгааг тогтоожээ. Тэд хар сэжиг аваагүй ухаалаг гар утас хэрэглэгчдийн банкны нууц үг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүдийг олж авахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байсан байна. Лондонгийн Sense Point аюулгүй байдлын судлаачид утасгүй интернэтийн сүлжээ ашиглан ухаалаг гар утаснаас мэдээлэл хүлээн авдаг нисдэг төхөөрөмжийг бүтээж, Snoopy хэмээн нэрлэжээ. CNN Money-гийн мэдээлснээр энэхүү төхөөрөмж нь тухайн гар утасны урьд нь ашиглаж байсан сүлжээг олж, түүн дээр ажиллах технологитойгоор бүтээгдсэн байна. Snoopy нь гар утсанд ирсэн болон илгээсэн бүх мэдээллийг ажиллуулах чадвартай ба үүнд нь гар утсаараа орсон вэбсайтууд, кредит картны мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, утасны байршил зэрэг олон мэдээллүүд багтаж байгаа юм байна. Хэрвээ хэн нэгэн гар утсаа хакдуулсан байж магадгүй гэж санаа зовж байгаа бол гар утасныхаа автоматаар утасгүй интернэт хайх функцыг унтраах хэрэгтэй аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *