Амьдралыг хакердмаар байна уу?

0

Lifehacks-691x350

Өдөр тутмын асуудлыг ухаалаг, хялбар аргаар шийдэхийг life hacking буюу Монголчилбол амьдралыг хакердах гэж хэлдэг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын элдэв асуудлыг хялбар аргаар шийдэхэд нь цахим хэлбэрээр туслах явдал нэмэгдэж байгаа. Интернэтэд төрөл бүрийн амьдралыг хакердах зөвлөгөөнүүд гэрэл зургийн хамт нийтлэгдэж, интернэт хэрэглэгч сая сая хүмүүст хүрсээр байгаа аж. Дараах 40 зөвлөгөө ч бас цахим ертөнцөөр дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа зөвлөгөөнүүдийн нэг хэсэг юм.

1. Зуураад байгаа цахилгаан товчны шүдийг балын харандаагаар гулгамтгай болгодог.
2. Өмднийхөө тавигдчихаад байдаг цахилгаан товчиндоо зурганд харуулсан шиг цагираг хийгээд товчиндоо хийчихэж болно.
3. Цахилгаан товч хувцсанд тээглэчихвэл шил арчигч шингэнийг хөвөнтэй модонд шингээгээд арчвал хувцсаа гэмтээхгүйгээр салгаж болно.
4. Костюмны ханцуйн холбогч байхгүй бол түр хугацаанд ороогч туузаар орлуулж болно.
5. Модон саваа, уяагаар хувцасны өлгүүр хийж болно.
6. Хатаагчнаас хувцсаа гаргахдаа том алчуур ашиглаж болно, ямар нэгэн юм үлдээчихсэн юм биш байгаа гэж эргэлзэх ч хэрэггүй.
7. Хувцсан дээрх ооны толбыг арилгахад угаалгын нунтаг ашигла.
8. Нүүрнийхээ тослогийг арилгахад суултуурын цаас хэрэглэж болно.
9. Наранд түлэгдсэн хэсэгтээ байхуу цайг халуун усанд хандалж, алчууранд шингээгээд тавь.
10. Костюмаа дотроор нь эргүүлж эвхвэл үрчлээс нугалаас гардаггүй.
11. Өөрт таардаг хувцасныхаа размерыг мартахгүйн тулд шошгыг нь шинэ хувцсандаа хад.
12. Соруулыг хувцасны уяа, бүчийг дахин сүвлэхэд ашиглаж болно.
13. Оймсыг өлгөж хатаах нь удаан эдэлгээтэй болгодог.
14. Оймснуудаа угаалгын машинд угаахдаа хосоор нь хөшүүр тэвнээр тогтоо.
15. Товчтой цамцыг тааруулахдаа өмсөөд сууж үз, барихгүйгээр таарч байвал болно.
16. Гутлаа цэвэрхэн хадгалахын тулд шүршүүрийн малгай ашигла.
17. Эмэгтэйчүүдийн ирийг хувцасны бөөгнөрсөн утсыг авахад ашигла.
18. Хувцасны бөөсөрсөн хувцсыг уушгин чулуугаар арилгаж болно.
19. Төмөр хоолой, модон хавтангаар хувцасны өлгүүр хийж болно.
20. Гээгдсэн товчийг шаантагаар орлуулж болно.
21. Яаралтай тохиолдолд зангианы хавчаарыг цаасны хавчаараар орлуулж болно.
22. Сорочкыг өлгүүрт өлгөж хатаавал өдөр тутамд өмсдөг шиг хайхрамжгүй, үл ялиг үрчлээтэй харагдана.
23. Гутлын үнэр, чийгийг сонин маш сайн шингээдэг.
24. Зангиагаа орой зангидаад тавьчих, өглөө чангалаад л болоо.
25. Цүнхнийхээ дотор талыг цэвэрлэхдээ наалддаг өнхрүүш ашигла.
26. Халаасан дахь эд юмсаа гээгдүүлэхгүйн тулд өргөстэй тууз халаасандаа оёчих.
27. Бэхний толбыг арилгахад гар ариутгагчийг ашигла. Түрхээд угаа.
28. Агшсан цамцыг сунгахад үсний ангижруулагч, халуун ус хоёрыг ашигла.
29. Гарныхаа хэмжээг тогтоо. Шаардлагатай үед шугамны оронд ашиглаж болно.
30. Өмд худалдаж авахдаа гэдсээрээ таарах үгүйг шалгахын тулд нударгаа зангидаад зурагт харуулсан шиг гараа хийж үз. Яг таарч байвал танд таарна гэсэн үг.
31. Хувцасны үрчгэрийг арилгахдаа шүршдэг саванд цагаан цуу болон даавуу зөөлрүүлэгчийг хольж хийгээд шүрш.
32. Өмдний дотор тал дахь оёдлын илүү хэсэг хэр их байгааг хар, сунгах шаардлага гарч мэднэ.
33. Хатаагчны цаасыг тугалган цаасаар орлуулж болно.
34. Шүүгээн дэх хувцсаа зурагт харуулсан шиг эвхэж хийвэл бага зайд олон хувцас орно. Мөн авахад хялбар болно.
35. Хувцсаа ганц өмсөөд угаах нь эдэлгээгүй болгодог. Таны нүд, хамар угаах цаг болсон эсэхийг хэлээд өгнө.
36. Хувцсаа өлгүүрт өлгөхдөө хамгийн дээд талын товчийг товчилж бай. Зах нь унжихгүй.
37. Даавуун гутлыг угаалгын машинд угаагаад ил агаарт хатаа.
38. Аялахдаа дараах энгийн дүрмийг сана. Таны үүрч явах ачаа таны биеийн жингийн 10%-аас ихгүй байх ёстой.
39. Өмднийхөө бэлхүүсний хэмжээг тодорхойлохдоо зурагт харуулсан шиг хүзүүгээ ороогоод үз. Хэрвээ хоёр үзүүр нь уулзаж байвал таарна гэсэн үг.
40. Гараар угаах ноосон цамцыг хүүхдийн шампуниар угаа.
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zaluu

    2014/04/06 at 22:10

    heregteil yum bayrlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *