Ирэх 9-р сард iPhone гар утасныхаа дараагийн загварыг танилцуулах гэж байгаа тухай Азийн улс төр, эдийн засаг, бизнес, зах зээл, үзэл бодлын талаар мэдээлдэг asia.nikkei.com сайт мэдээлжээ. Тус сайтад өгүүлснээр iPhone 6 ухаалаг гар утасны дэлгэц хамгийн онцгой хэсэг байх гэнэ. Шинэ iPhone 4.7 болон 5.5 инчийн хоёр хэмжээ бүхий дэлгэцтэй байх аж. Apple-ын одоогийн iPhone гар утаснууд нь 4 инчийн дэлгэцтэй бөгөөд тус корпораци нь жижиг дэлгэцтэй гар утас үйлдвэрлэгч цорын ганц том компани. Samsung болон НТС-ээс хамгийн сүүлд гаргасан нэрийн хуудас болсон Android утаснууд нь бүгд 5 инчийн дэлгэцтэй. Энэ нь Android-той хийж байгаа өрсөлдөөнд iPhone-ы жижиг дэлгэц харьцангуй хавчигдаж байгаа гэсэн үг юм. Нэмж хэлэхэд хэмжээний хувьд томорсон дэлгэц нь Apple-ын шинэ ухаалаг гар утасны нягтаршил мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн үг хэмээн Nikkei хэлжээ.
Зочин
2014/10/28 at 23:20
Сэтгэгдэл *