Махлаг хацар, давхар эрүүнээсээ салж нүүрний зөв дүр төрхтэй болоход туслах 8 дасгал

2

Дасгал хөдөлгөөн хийх үед бид ихэвчлэн нүүрээ мартчихдаг. Хацар, мөн адил биеийн бусад хэсэг шиг дасгал хөдөлгөөн хийж байж, зөв хэлбэртэй болно. Хэдийгээр ген үүнд чухал нөлөө үзүүлэх эсвэл та Анжелина Жоли шиг хацрын ястай байх эсэх нь хамаагүй, тогтмол нүүрний дасгал хийх хэрэгтэй.

Махлаг хацарнаас салж, нүүрний зөв төрхтэй болоход туслах өдөр тутмын 8 дасгалыг та бүхэндээ хүргэж байна.

1. Нугасан царайт

Бид дасгалыг хацрын төв булчинд тулгуурлаж хийж эхлэх хэрэгтэй. Уруулаа жимбийлгэж, амаа хааж нээнэ. Ингэхдээ уруулаа аль болох урагш нь цорвойлгож, нүүрнийхээ булчингуудыг ачааллуулах хэрэгтэй.

Давтамж: 15 удаа

 

2. Хагас хазайлт

Нэрнээс нь бодоод үзэхэд ч тэр, өөрийгөө эвгүй бодолд орлоо л гэж төсөөл. Амнынхаа нэг буланг хойш нь болгож, хүзүүнийхээ булчинг ачааллуулна. Хэрэв толинд харах үед хүзүүнд чинь зураас гарч ирж байвал, та зөв хийж байна гэсэн үг.

Давтамж: 15 удаа

© shutterstock.com

 

3. Загасан царайт

Хүн бүхэн инээдтэй царайг хэрхэн гаргахыг сайн мэднэ. Хацраа дотогш нь сорж, уруулаа жимбийлгэ. Дараа нь толгойгоо хойш нь хазайлгаж, эрүүгээ таазанд хүрч байгаагаар төсөөлж, эрүү болон хүзүүгээ сайтар сунгаарай.

Хугацаа: Байрлалыг 10 секунд барьж, 15 удаа хийнэ.

© depositphotos.com

 

4. Хацрын ясны сийлбэрч

Өндөр хацрын яс махлаг царайг илүү их тодотгодог. Амаа зууван хэлбэртэй нээхдээ шүднүүдээ уруулынхаа цаагуур оруулж, хуруунуудаа хацрынхаа ясан дээр тавьж, хуруугаараа нүүрнийхээ арьсыг дээш болгож өргөнө.

Хугацаа: Байрлалыг 30 секунд барина.

© shutterstock.com

 

5. Хаалттай нүд

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг, та зүгээр л нүдээ аньж, хацрынхаа өөхийг хайлуулах боломжтой. Тэгэхээр нүдээ өөрийнхөө чадах хэмжээнд чанга ань, энэ үед таны нүүрэнд таталтын хүч мэдрэгдэнэ.

Хугацаа: Байрлалыг 3 секунд барьж, 15 удаа хийнэ.

© depositphotos.com

 

6. Эрүүгээ дээшлүүлэх

Та эрүүгээ бас дээшлүүлэх боломжтой. Доод уруулаа дээд уруулынхаа дээгүүр давуулж, эрүүгээ аль болох дээш нь өргөж өгөөрэй.

Давтамж: 15 удаа

© shutterstock.com

 

7. Хажуугийн үнсэлт

Та өөрийгөө Франц найзуудтайгаа мэндчилж байна гэж ойлгоорой. Уруулаа өөрийнхөө чадах хэмжээнд зүүнээс баруун гэсэн чиглэлд жимбийлгэнэ. Дараа нь нөгөө талдаа аль чадахаараа уруулаа жимбийлгээрэй.

Давтамж: 15 удаа

© shutterstock.com © shutterstock.com

 

8. Унжсан эрүү

Энэ бол тийм ч сайхан сунгалт биш, гэхдээ хацрын өөхийг хайлуулахад ач тустай. Хэлээ доод шүднийхээ ард байрлуулж, эрүүгээ аль чадахаараа доош нь болгоорой.

Давтамж: 15 удаа

© depositphotos.com

 

Бонус: Хэлний байрлал

Бидний хэл яг бие шиг бөгтийж болно. Хэлний байрлал буруу байх нь нүүр ямар харагдахад шууд нөлөөлнө, тухайлбал давхар эрүү болон махлаг хацар гэх мэт. Таны хэл тагнайны эсрэг байрлалд амарч, шүднүүдэд бага зэрэг хүрэх ёстой.

© shutterstock.com

Танд гоолиг хацартай болох өөрийн гэсэн нууц арга бий юу? Бидэнтэй өөрийнхөө хийдэг дасгалуудын талаар санал бодлоо хуваалцаарай!  

11
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *