Алдарт жүжигчин Keenu Reeves-ийн хэлсэн урам зориг хайрлах 31 эшлэл. Таны нүдийг нээж, оюун бодлыг чинь тэлнэ!

3
0
7,275

Аав нь түүнийг 3 настай байхад нь орхиж явснаас хойш тэр цус багадах өвчтэй бас жирэмсэн эгчтэйгээ хамт үлдсэн бөгөөд “The Matrix” киноны гол дүрийн жүжигчин маань ямар амьдрал туулснаа нуулгүй, шударгаар бусадтай хуваалцдаг. Түүний даруу төлөв байдлын талаар дэлхий нийтээрээ гайхан биширдэг. Метрогоор энгийн иргэдтэй хамт зорчиж, хорт хавдрын эсрэг хандив өгөхдөө нэрээ нууцалсан гэх мэт түүний эдгээр үйлдлүүд Холливудын домог гэдэг нэрийг авчирсан байж ч мэдэх юм.

Өнөөдөр бид та бүхэндээ түүний хэлсэн урам зориг хайрлахуйц гайхалтай эшлэлүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

  • Хэрэв та эмэгтэй хүнийг инээлгэх юм бол, бурхны бүтээсэн дэлхий ертөнц дээрх хамгийн гоо үзэсгэлэнтэй зүйлийг олж харах болно.
© Destination Wedding / The Fyzz Facility
  • Хэрэв та аз жаргалгүй байгаа бол амьдралаа өөрчлөх ёстой, бас хэрэв та хүсэж байгаа замаараа явахгүй байгаа бол сэрэх хэрэгтэй.
  • Амьдралд учрах саад тотгор бүхэн өнөөдрийн таныг бүтээсэн. Хүнд хэцүү цаг үеүдэд баярлалаа гэж хэл, тэр л таныг илүү хүчирхэг болгосон.
  • Хэн нэгнийг үнсэнэ гэдэг дотно харилцааны илэрхийлэл, үнэхээр дотно харилцаа гэсэн үг, бас таны зүрх сэтгэл үүнийг хийхийн өмнө хэсэг хугацаанд зогсох болно.
© Siberia / Ingenious Media
  • Заримдаа дайснууд маань бидний хамгийн сайн багш нар байдаг, хүмүүс алдаанаасаа суралцаж, зарим үед дахин шинээр төрдөг байх хэрэгтэй.
  • Төгсгөл ирэхэд бид бүхэн бүгдээрээ л харамсалтай зүйлтэй нүүр тулгардаг, нэрд гарсан хүн хөрөнгөтэй болж болно. Таны амьдралд юу болоод байгаа нь чухал биш, та даван туулах л ёстой! Амьдрал үнэ цэнэтэй.
  • Би анхны хурцаар дурлана гэдэгт итгэдэг. Та тэр харилцааг хүсэж байвал, давхар асуудлуудтай нүүр тулгарахдаа бэлэн байх ёстой.
© Bram Stoker’s Dracula / American Zoetrope
  • Маргааш гэдэг өдөр баталгаагүй шүү дээ, тэгэхээр өнөөдрөөрөө амьдар!
  • Заримдаа энгийн зүйлс зорьж, биелүүлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг.
  • Уй гашуу хүнийг өөрчилдөг, гэхдээ хэзээ ч дуусгавар болгож чадахгүй.
© Constantine / Warner Bros.
  • Урлаг бол хүмүүсээс хамгийн сайныг нь олоход тусалдаг зүйл бөгөөд дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгож хувиргадаг.
  • Сэтгэл алдрах болон хайрлаж дурлах хоёр хоорондоо өөр зүйлс.
  • Би хүмүүсийн надад зориулж буй сэтгэлийн хариуг адилхан барихыг хичээдэг. Үүнийг хүндлэл гэнэ.
© PRI/The Grosby Group/EAST NEWS
  • Олон төрлийн соёл бол дэлхийн жинхэнэ соёл юм – арьс өнгөөр ялгаварлах эрх хэнд ч үгүй.
  • Таны ирээдүй зөвхөн өөрийн чинь гарт байгаа гэдгийг бүү март.
  • Бидний хэн нь ч энэ ертөнцөөс амьд явахгүй, тиймээс өөрийгөө бурхан шиг тахиж шүтэхээ боль. Амттай хоол ид. Наранд алх. Далай руу үсэр. Энгийн амьдар.
© Point Break / Largo Entertainment
  • Заримдаа бид өдөр тутмын ажлаа хийж амжихын тулд амьдралын сайхныг олж харахаа мартчихдаг. Энэ нь биднийг яг л амьд үхдэлүүд шиг болгодог. Аз жаргалыг эрж хай, бас гар утсаа унтраа. Тааралдсан хүндээ “Сайн уу” гэж хэлээрэй, магадгүй та сэтгэлээр унасан хэн нэгнийг халуун дулаанаар тэвэрч ч болох юм.
  • Би үргэлж хайрыг хайрласаар байх болно.
  • Сайхан болзоо хоёр талын сэтгэл хөдлөл, нэгэн рүүгээ тэмүүлэх бодлоос шууд хамаарна.
© Allpix Press / EAST NEWS
  • Би эрх чөлөөг мэдрэхгүй байх үедээ хүсэж буй зүйлээ хийж чадахгүй байгаа юм шиг санагддаг, гэхдээ тэмц, зоригло.
  • Анхаарал халамж таныг алс хол хүрэхэд чинь туслах жим юм шүү.
  • Хэрэв та гарцаагүй сэтгэлээр унасан ч бусдад урам зориг, дэмжлэг үзүүлэхээ зогсоох хэрэггүй, энэ нь л жинхэнэ сахиусан тэнгэрийн зүрх сэтгэлтэй чанга эрийн шинж.
© The Matrix / Warner Bros.
  • Би ямар төрлийн охидод дуртай вэ? – Тэд бүгдээрээ сахиусан тэнгэрүүд.
  • Би бодохдоо хайр сэтгэл, туршлагагүйгээр амьдрах эсвэл хүчээр хэн нэгнээс эдгээрийг шаардах нь шийтгэл хүлээхтэй ижилхэн.
© unknown / reddit
  • Би дэлхий болон тэнгэрт үргэлж талархдаг, надад болгомж олгодогт нь.
  • Хайр сэтгэл итгэл найдваргүй байх нь аюултай, гэхдээ бас хөгжилтэй.
  • Эрч хүчийг бүтээж эсвэл устгаж болохгүй, эрч хүч бол урсгал юм. Үүнд чиглэл гэж байх ёстой, дотоод, сэтгэл хөдлөлийн, сүнслэг гэх мэт. Тус бүртээ өөр өөрөөр нөлөөлнө.
© The Prince of Pennsylvania / Columbia Pictures
  • Бидний мөрөөдөл бидэнд зааж сургаж, чиглүүлж, эргэлзээг төрүүлдэг, заримдаа мөрөөдлөө биелүүлэхэд хүндрэл учрах нь гарцаагүй. Гэхдээ эдгээр нь боломж бөгөөд анхаарлаа төвлөрүүлэх, хичээж үзэх болон зорилгодоо хүрэхийн үндэс – хэн нэгэнд ч бас нөлөөлнө эсвэл биднийг урам зориг, итгэл үнэмшлээр хангана.
© CAP/PLF/Capital Pictures/East News
  • Бид нигүүлсэнгүй байх хэрэгтэй! Хүн төрөлхтөн халуун дулаан, эелдэг байх нь зөв. Гэхдээ ингэхийн тулд сэтгэл зүрх хэрэгтэй. Бид бүгд муу хүмүүс биш. Бид үүнийг бүрэн гүйцэд мэдэхгүй шүү дээ!
  • Намайг аз жаргалаас минь хойш татдаг цорын ганц хүн байдаг байсан, тэр бол би.
© shutterstock.com

Түүний аль эшлэл нь танд хамгийн их таалагдаж байна вэ? Сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Oyuntsetseg Luvsandagva

    Oyuntsetseg Luvsandagva

    2019/07/30 at 16:07

    Хамгийн сүүлчийнх нь

  2. Цээсүрэн Цэндийн

    Цээсүрэн Цэндийн

    2019/07/30 at 17:00

    Хамгийн сүүлчийнх

  3. Undarmaa Enkhtaiwan

    Undarmaa Enkhtaiwan

    2019/07/30 at 23:24

    Ganbaa Tugs

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.