55 настай жүжигчин Николь Кидман нэгэн сэтгүүлийн зураг авалтын үеэр өөрийн булчинлаг биеийг гайхуулжээ

0

Николь Кидман сэтгүүлд зориулсан сүүлчийн зураг авалтаараа багагүй шуугиан тарьж байна. Тэрээр булчин зангирсан мөр, өөхний давхаргагүй чанга хэвлийгээрээ нүүр бардам гайхуулах ба богино топ, банзал өмссөн харагдана.

Яахын аргагүй оскарын шагналт жүжигчин, дөрвөн хүүхдийн эх хүн гэхэд 55 наснаасаа цэл залуухан дүр төрхөөр гайхагдсаар байна.

s3storage.ru

Гэхдээ Николь Кидман Perfect сэтгүүлийн нүүрэнд зориулсан сүүлчийн зураг авалтаараа өөрийгөө бүр хүчтэй илэрхийлэх шиг боллоо.

s3storage.ru

Сэтгүүлийн нүүрэнд гарсан гэрэл зураг – авангард цуврал гэрэл зургуудын нэг болох бөгөөд гэрэл зургийг гэрэл зурагчин Жун Лин Perfect сэтгүүлийн гурав дахь дугаарт зориулан авчээ. Тухайн дугаар поп урлагийн аугаа уран бүтээлчдэд зориулагдсан тусгай дугаар болно.

Гэрэл зураг дээр жүжигчин гараа атгаж булчингуудаа чангалсан харагдана. Нарийхан хөлөө гайхуулах зорилгоор Diesel-ийн богино банзал өмссөн нь нэг талаасаа унжсан өргөн бүсийг санагдуулна. Дээгүүрээ тус брэндийн богино топ өмсжээ.

s3storage.ru

Илүү панк төрхийг гаргахын тулд Николь өөрийн зөөлөн буржгар үснээсээ татгалзаж улбар шаргал өнгийн шулуун үсний засалтыг сонгосон байна. Үсний урд хоёр хэсгийг боб тайралтаар зассан бол арын үсийг уртааш нь нуруу руугаа унжуулжээ.

Сошиал сүлжээний троллууд Николийн бие болон нүүрний өнгийг фотошоп ашигласан байна гэж сэтгүүлийн редакцийг буруутгаж эхлээд байгаа юм.

s3storage.ru

Мөн насандаа тохирохгүй зураг авалтад оролцсон, Николь шиг хүн мэргэжлийн түвшинд тохирохгүй зан гаргалаа гэж буруушаах хүн ч цөөнгүй байна. Vogue Australia сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарт өгөх ярилцлагад бэлдэж байхдаа сэтгүүлийн стилист Кэти Грандаас загварын ордны намхан суудалтай богино, бариу банзал өмсүүлэхийг гуйж байсан тухайгаа Баз Лурманд өгсөн ярилцлагадаа Николь дурсан ярьсан байдаг.

Жүжигчин “насандаа тохирох” тухай өөрийн байр сууриа сэтгүүлийн нүүр хэсэгт зориулсан энэхүү зураг авалтаараа тодорхой илэрхийлэх шиг боллоо.

s3storage.ru

Том Крузтэй сууж байхдаа хоёр хүүхэд үрчилж авсан, нөхөр Ки Урбанаас хоёр хүүхэд төрүүлсэн тэрээр уг зураг авалтын үеэр өөрийн гуалиг биеийг үнэхээр харуулъя гэж хүссэн нь илт. Түүний урт ханцуйтай бариу костюм, гуя хүртэл түрийтэй латекс гутал өмссөн гэрэл зураг ч байна.

Яг одоогийн байдлаар дэлгэцийн од хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаагаас дурдвал “Aquaman”–д Жейсон Момоагийн хамтаар тоглож байна. Киноны зураг авалт дууссан, 2023 онд дэлгэцээр гарахаар төлөвлөж байгаа юм.

s3storage.ru

Мөн Netflix-ийн романтик инээдмийн кино (одоогоор нэр нь тодорхой бус), “The Expatriants” цуврал кино зэрэг дээр ажиллаж байгаа ажээ.

onedio.com

Танд Николийн гэрэл зураг ямар санагдав?

10
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *