Яагаад агт арааг 25 нас хүрэхээсээ өмнө авахуулах хэрэгтэй вэ?

2

Гуравдугаар их араа шүд, 25-ны агт араа зэргээр нэрлэгдэх энэ шүд нь эрт дээр үеийн өвөг дээдсээс үлдсэн, одоо хэрэглэгдэхээ больсон рудимент эрхтэн буюу гүйцэтгэх үүргээ алдсан эрхтэн юм.

Орчин үеийн хүнд маш хатуу хүнс зажилж бутлах шаардлага үгүй болсон учраас бидний эрүү болон гавлын доод хэсэг жижигрэн, агт араанд урган гарах зай завсар бараг үгүй болсон тул энэ араа маань чихцэлдэн, замбараагүй урган гарч ирдэг билээ.

Орчин үеийн хүнд 32 шүд шаардлагагүй болсон ба хамгийн арын 4 шүдгүй байх нь ямар нэг тухгүй байдал төрүүлдэггүй байна. Гэвч 10-25 насны хооронд олон хүнд агт араа ургах ба энэ шүд хатуурч, зузаарсан буйлыг цоолон гарч ирэх явцад өвдөх зэргээр олон бэрхшээл үүсдэг билээ.

Яагаад агт араа нь ийм олон бэрхшээл дагуулдаг хэрэг вэ? Хамаг учир нь хүн 4 настай байх үеэс энэ шүдний эх үүсвэр нь бий болох ба харин бусад эрхтнүүдийн эх үндэс нь хүн эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх үед бий болдог байна.

Бидний эрүү хамгийн захын 4 шүд ургахад “бэлэн биш”  бөгөөд энэ шүд ургахад доорх хүндрэлүүд бий болдог:

  • Агт араа нь хатуурсан зузаан буйлыг цоолон гарч ирэх ба эрүүний бага зай, бусад шүднүүд зэргээс болон замбараа муутай ургадаг юм. Энэ шүд хаашаа ч хамаагүй чиглэсэн байдлаар ургах ба үүнээс болж зажлах болон эрүүний хэлбэрт сөргөөр нөлөөлнө.
  • Бас нэг хүндрэл нь энэ шүднээс болж буйл үрэвсдэг явдал юм. Шүдний эгнээний хамгийн хойно байрлах энэ шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэйгөөс энэ бэрхшээл үүснэ.
  • Шүд буйлны хооронд завсар бий болж хоол хүнсний үлдэгдэл тогтож, цэвэрлэхэд төвөгтэйгөөс энэхүү үлдэгдэл, бактери хуримтлагдах замаар үрэвсэн “хүүдий” байдлаар бий болдог байна. Чухам энэ хүүдий нь буйлны үрэвсэл, түүнээс шалтгаалсан шүдний өвчний эх үүсвэр болдог билээ.
  • Шүдний гадна хэсэгт ихээхэн хэмжээний бактери хуримтлагдсанаас болж “шүдний хорхой” өвчин бий болно. Агт араа хугарч бутрах нь элбэг боловч хүрэхэд төвөгтэй байрлалаас нь болж эмчлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг билээ.

Хэдийгээр агт араа ургахдаа өвдөж, зовоох боловч олон хүн энэ шүдээ авахуулахаасаа айдаг ба энэ шүдийг авахуулах нь зөв гэдгийг баталсан хэд хэдэн шалтгаан бий.

  • Агт арааны буруу байрлал. Хэрвээ агт араа буруу байрлалаар урган бусад шүдээ гэмтээх болон ямар нэг байдлаар эвгүй мэдрэгдэж байвал авахуулах хэрэгтэй;
  • Агт араанаас болж буйл үрэвссэн нөхцөлд эмчлэхэд маш хүндрэлтэй байдаг учир үрэвслийн уг үндсийг авч урьдчилан сэргийлэх хэрэгтэй;
  • Буруу ургасан шүд нь зажлахад төвөгтэй болгох, дуу хоолой өөрчлөгдөх, амтлах чадварт нөлөөлдөг.

Үүнээс өөр бусад нөхцөлд агт арааг авахуулахгүй байж болох юм.

Маш сайн мэдэх ёстой зүйл бол 25-ны агт арааг 25 нас хүрэхээс өмнө авахуулах хэрэгтэй ба үүнээс хойш авахуулахад буйлны шарх эдгэх нь удаан байдаг билээ. Харин эртхэн авахуулах тусам шарх эдгэх нь хурдан, мөн шархнаас болж үүсэх элдэв бэрхшээлтэй тулгарахгүй байх болно.

Сүүлийн үед эмч нар агт араа огт ургахгүй байх тохиолдол улам бүр ихсэж байгаа талаар ярьж байгаа бөгөөд та тэрхүү азтануудын нэг нь биш байгаад амны хөндий, эрүү орчимд ямар нэг эвгүй, тухгүй байдал мэдэрдэг болсон бол шүдний эмчид хандаарай.

Агт арааг авах болсон эсэхийг зөвхөн шүдний эмч нар л тодорхойлох бөгөөд энэхүү бэрхшээлийг эрт илрүүлэх тусам эмчилгээ маань амархан, үр дүнтэй байх болно.

Таны агт араа ургаж байгаа юу?

44
ГайхмаарГайхмаар
17
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. агт араа гдг бол хүний 8дах шүд бгөөд орёин үед хоол боловсруулах үйл ажилгаанд нээх чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж үздэг ба тухайн ургах хэсэгт зай бага байгаагаас үүдэн далий ургаж шүдний эгнээг алдагдуулдаг

  2. Igga Enkhjin

    Igga Enkhjin

    2018/01/12 at 21:35

    Tgj l yaridag yum

  3. Otgoo Oto

    Otgoo Oto

    2018/01/13 at 08:59

    Oyunerdene Gombodorj

  4. Purevsuren Baatar

    Purevsuren Baatar

    2018/01/13 at 11:26

    25 настайд ургадаг шүдийг урьдчилж яаж авдагийн

  5. Bayardulam Shatar

    Bayardulam Shatar

    2018/01/13 at 22:04

    Пүрэвсүрэн Мөнхтуяа

  6. Michelle Michelle

    Michelle Michelle

    2018/01/14 at 00:37

    Avhuulah shaardlagtai busad shudiig dalii bolgodog.

  7. Jen Ganga

    Jen Ganga

    2018/01/15 at 00:59

    Builiig ne zuseed avchdag.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *