Бүсгүйчүүд гадна төрхөндөө өөрчлөлт хийх эсвэл буурал үсээ нуух гэж үсээ буддаг. Үсний будагны орцод хорт хавдар үүсгэх химийн бодис орсон байдаг гэж английн эрдэмтэд баталж байна. Олон жилийн турш жилд 1-2 удаа үсээ буддаг 100 эмэгтэйчүүдийн 87 нь хөхний хорт хавдар туссан гэсэн статистик тоо байдаг. Судалгааны үр дүн бүрэн баталгаагүй, яагаад гэвэл үсээ будуулдаггүй эмэгтэйчүүд ч энэ төрлийн хорт хавдар тусах тохиолдол багагүй бүртгэгдсэн.
Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлж болно: дэлгүүрийн будаг үсийг улам ч эмзэг, хэврэг болгодог. Үсээ будуулсны дараа үсэндээ дээд зэргийн шим тэжээл өгөх арчилгааг хийлгэх санхүүгийн чадал тэр болгонд байхгүйг ч мөн мартаж болохгүй.
Тиймээс та бүхэндээ кофены суурьтай будаг санал болгож байна. Гоёмсог өнгө, гялалзсан, хүчтэй үсний баталгаа болно. Үсний будгийг хэрхэн бэлдэх талаар бид та бүхэндээ танилцуулах гэж байна.
Үсэнд зориулсан кофе
Дэлгүүрээр зарагдах үсний будаг нь биед хортой бас үсийг хуурайшуулж гэмтээдэг. Харин кофе бол цэвэр байгалийн гаралтай. Кофе нь эфирийн тосны агууламжтай, антиоксидант, мөн хэт ягаан туяанаас хамгаалах хлорогенийн хүчил ихээр агуулдаг. Тиймээс үс будаад зогсохгүй шим тэжээл өгдөг нь гайхалтай.
Гэсэн хэдий ч кофегоор хар туяатай үстэй эсвэл бууралтсан бүсгүйчүүд л будахад илүү тохирно. Цайвар өнгийн үсийг кофегоор будсаны дараа ямар өнгө гарахыг таашгүй. Хар, бор өнгийн үстэй бүсгүйчүүд кофегоор будахад шоколадны туяаг санагдуулам болдог байна.
Хар үстэй бүсгүйчүүд кофегоор үсээ будлаа гээд улам бараан өнгөтэй болохгүй, харин ч гоё гялалзсан эрүүл өнгөтэй болно. Гэрийн нөхцөлд үсний будаг бэлдэх арга маш энгийн:
Орц:
- 2 стакан үсний ангижруулагч
- 3-4 ц.х нунтаг кофе
- 300 мл ус
Бэлдэх болон үсээ будах:
1. Кофе чанагч эсвэл кофены данханд эспрессо бэлдэнэ: 1-2 ц.х кофег 30 мл усанд. Хөргөнө.
2. Хөрсөн кофег үсний ангижруулагчтай холихоос гадна дахин 2 ц.х нунтаг кофе нэмнэ. Бүгдийг сайтар холино.
3. Шампуниар угаасан үсэнд будгаа түрхээд 1 цаг байлгана.
4. Будгаа усаар зайлна.
Үсний өнгө илүү бараан туяатай гэхдээ эрүүл, гялалзсан өнгөтэй болно. Будгийг илүү сайн оруулахыг хүсэж байгаа бол 2-3 хоногийн зайтай хэд хэдэн удаа будна. Дараа нь долоо хоногтоо нэг удаа будаж болно.
Зөвлөгөө
Илүү зөөлөн өнгө гаргахыг хүсэж байгаа бол будаг дээрээ 20 г коньяк (зөвхөн сайн чанарын) нэмж болно. Халбага хна эсвэл басма нэмбэл илүү сонирхолтой өнгө гарч ирнэ.
Та үсээ байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр буддаг эсэхээ сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн бидний санал болгосон жорыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцахыг зөвлөж байна.
Ogi Otgonchimeg Sumiya
2018/01/12 at 16:28
UdwalSumiya ta heden jil vs ee budaj bgaa bileee?
Ogi Otgonchimeg Sumiya
2018/01/12 at 16:28
UdwalSumiya ta heden jil vs ee budaj bgaa bileee?
Ogi Otgonchimeg Sumiya
2018/01/12 at 16:28
UdwalSumiya ta heden jil vs ee budaj bgaa bileee?
Ogi Otgonchimeg Sumiya
2018/01/12 at 16:28
UdwalSumiya ta heden jil vs ee budaj bgaa bileee?
Nandia Tergel
2018/01/12 at 22:44
Tegwel yugaar budah we
Nandia Tergel
2018/01/12 at 22:44
Tegwel yugaar budah we
Nandia Tergel
2018/01/12 at 22:44
Tegwel yugaar budah we
Nandia Tergel
2018/01/12 at 22:44
Tegwel yugaar budah we
Az Amjilt
2018/01/12 at 22:46
Oogii Oogii
Az Amjilt
2018/01/12 at 22:46
Oogii Oogii
Az Amjilt
2018/01/12 at 22:46
Oogii Oogii
Az Amjilt
2018/01/12 at 22:46
Oogii Oogii
Tugsjargal Oyunerdene
2018/01/13 at 10:59
Ene chin harin shine sonirholtoi medeelel,turshij uzdeg um biluu☺
Tugsjargal Oyunerdene
2018/01/13 at 10:59
Ene chin harin shine sonirholtoi medeelel,turshij uzdeg um biluu☺
Tugsjargal Oyunerdene
2018/01/13 at 10:59
Ene chin harin shine sonirholtoi medeelel,turshij uzdeg um biluu☺
Tugsjargal Oyunerdene
2018/01/13 at 10:59
Ene chin harin shine sonirholtoi medeelel,turshij uzdeg um biluu☺