Хүзүү орчмын харласан арьснаас хэрхэн ангижрах вэ?

1

Олон хүн харласан хүзүүнээсээ санаа зовдог ба энэ нь ацидоз-нигрица гэж нэрлэгдэх арьсны пигментийн буруу үйл ажиллагааны үр дүн юм. Энэ нь халдвар биш, халдваргүй байна.

Нарны тусгал энэ зовиурын үндсэн шалтгаан бөгөөд сахарын өвчин, удамшил, ариун цэвэр муу сахих, жин огцом нэмэгдэх, хасагдах үед бий болдог байна.

Хүзүү орчмын арьс ингэж харлаж, өнгөгүй болохоос хамгаалах олон аргууд байдаг билээ.

1. Бүйлс

Бүйлс нь арьсны хэвийн ажиллагаанд шаардлагатай витамин ихээр агуулдаг тэжээллэг жимс бөгөөд арьс өнгөгүй болохоос сэргийлдэг. Бүйлсийг хүзүүн дэх харласан хэсгийг арилгахын тулд олон янзаар хэрэглэж болно.

Бүйлсний зутан хийж хүзүүний харласан хэсгийг арилгах

Нэг хоолны халбага хуурай сүү, зөгийн балтай хагас хоолны халбага бүйлс хольж өтгөн зуурмаг (паста) болгоно. Үүнийгээ хүзүүний хоёр хажуу, дээд доод хэсгээр түрхэх ба усаар угааж цэвэрлэнэ. Долоо хоногт 2-4 удаа түрхэх хэрэгтэй.

Бүйлсний тосыг бага зэрэг халааж хүзүүндээ түрхэн иллэг хийнэ. Сард хэд хэдэн удаа хийх ба иллэг хийх үедээ хүзүүний цусан хангамж сайжруулах зорилготой хийнэ. Тос нь чийгшүүлэх үүрэг гүйцэтгэн таны арьсыг цайвар болгоно.

2. Зуун наст

Зуун наст бол арьсыг чийгшүүлэх, зөөллөх шинж чанартай бөгөөд арьсны харласан хэсгийг багасгахад ихээхэн нэмэр болно.

Зуун наст нь антиоксидантууд, элдэв нэгдмэлээр баялаг учир арьсны эд эсийг сэргээхэд тус болдог.

Зуун настын гель шахаж аваад хүзүүндээ түрхэн зөөлөн иллэг хийнэ. 20 минутын дараа усаар угаана.

Хурдан үр дүнд хүрэхийн тулд өдөр болгон энэ иллэгийг хийх хэрэгтэй.

3. Хушга

Хушга нь витамин, эрдэс зэргийг агуулдаг ба эдгээр нь арьсны хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй тэжээл нь юм. Мөн чийгшүүлэх үйлчилгээтэй ба тарагтай хутгасан хушганы өтгөн зуурмаг (скраб) хүзүүний хар арьсанд түрхдэг.

Хушгаа жижиглэн бутлаад тарагтай хутгаж зуурмаг болгоно. Энэ зуурмагаа хүзүүний харласан хэсэгт түрхэн хэдэн минутын турш зөөлөн иллэг хийх ба энэ чигээр нь хатаана. Усаар угааж цэвэрлэнэ.

Долоо хоногт хоёр удаа тогтмол ийм тослогоо, иллэг хийх нь таны арьсыг залуужуулж, хар өнгийг нь цайруулдаг.

4. Өргөст хэмх

Өргөст хэмхийг мөн хүзүүний харагдах байдлыг сайжруулахад хэрэглэнэ. Энэ ногоо нь тайвшруулах үйлчилгээтэй ба үүгээрээ арьсны эд эсийг сэргээх, үхсэн эд эсийг зайлуулахад ач холбогдолтой юм.

Нарийн хэрчиж, үрсэн өргөст хэмхийг хүзүүндээ тавьж 10 минут зөөлөн иллэг хийнэ. Усаар угаана. Энэ байдлаар хэдэн сарын турш буюу үр дүн гартал нь өдөр болгон иллэг хийх хэрэгтэй.

5. Нимбэгийн шүүс

Аливаа зүйлийг цайруулах үйлчилгээтэй нимбэгийн хүчил нимбэгт их байдаг ба мөн энэ жимсэнд баялаг байх C витамин нь арьсны үхэжсэн эд эсийг зайлуулж байдаг болохоор нимбэг нь арьсны харласан хэсгийг арилгахад маш сайн таарсан жимс юм.

Нимбэгийн шүүсийг хөвөн ороосон жижиг саваагаар харласан хэсэгтээ түрхэх ба таны арьс хэт мэдрэг бол жаахан ус хольж болно. Түрхсэнээс хойш 20 минут болгоод хүйтэн усаар угаана. Үүний дараа хүзүүндээ нарны шууд тусгал тусгаж болохгүй гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

Бас нэг хувилбар нь сарнай цэцгийн эфирийн тос бүхий устай нимбэгийн шүүсээ адилхан хэмжээгээр хольж унтахынхаа өмнө хүзүүндээ түрхэнэ. Сарын турш өдөр болгон ингэж түрхсэний дараа үр дүн нь харагдах болно.

7
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Javzaa Tseden-ish

    Javzaa Tseden-ish

    2018/01/13 at 11:42

    Gotov Zaya

  2. Zaya Gotov

    Zaya Gotov

    2018/01/13 at 11:53

    hi. oo bayarlalaa naizaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *