Бруссель дэх маш үзэсгэлэнтэй цэцгэн хивс

0

Бруссель дэх маш үзэсгэлэнтэй цэцгэн хивс


Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр жил тутам Бельгийн нийслэл Бруссель хотын төв талбайд асар том цэцгэн хивс дэлгэгддэг уламжлалтай. Энэ жилийн цэцгэн хивсний зургуудыг хорвоогийн сонин хачинд дуртай хэрэглэгчиддээ зориулан оруулж байна. Брусселийн төв талбай Grand Place-д дэлгэгддэг маш том цэцгэн хивсийг Бельгийн зуун цэцэгчин нэг өдрийн хугацаанд өнгө өнгийн үзэсгэлэнтэй цэцэгсээр нэг бүрчлэн өрж урладаг аж. Энэхүү алдарт цэцгэн хивсний хэрхэн бүтээгдэж байгааг мөн хэрхэн машид гоёмсог харагдаж байгаат та бүхэнд тухлан үзээрэй.Энэ жилийн цэцгэн хивсний хэмжээ 24х77 метр байжээ. Этиоп, Конго, Нигер, Ботсван, Камерун зэрэг Африкын овог аймгуудын уламжлалт хээ угалзыг тусган харуулсан энэхүү өнгөлөг, гоёмсог хивсийг бүтээхэд дизайнерууд 800.000 орчим үзэсгэлэн төгөлдөр хайтан цэцэг, 10.000 орчим мандарваа цэцэг ашигласан байна. (Xinhua / Landov / Barcroft Media)

[ XopoM.com ] фото

Голчлон хайтан, мандарваа тэргүүтэй цэцгүүдийг дизайнерууд маш анхаарал болгоомжтойгоор зэрэгцүүлэн байрлуулж, хивсийг бүтээжээ. (EPA / JULIEN WARNAND)

[ XopoM.com ] фото

Аварга том цэцгэн паззлын ерөнхий зургийг дөрвөн цагийн хугацаанд гаргажээ. Хайтан цэцгүүдийг Бельгийн Фландерс муж болон Гент хотуудад тарьж ургуулсан ба энэ цэцгүүдийг сонгосны учир нь хайтан цэцэг нь цаг агаарын таагүй нөхцлийг тэсвэрлэх чадвар өндөртэй байдагт оршиж байгаа аж. (GEORGES GOBET / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

Африкын тод өнгөт хээ угалзыг дүрсэлсэн энэ жилийн цэцгэн хивс тав хоногийн дараагаас эхлэн өнгөө алдан гандаж эхэлсэн байна. (EPA / JULIEN WARNAND)

[ XopoM.com ] фото
(GEORGES GOBET / AFP / GettyImages)
[ XopoM.com ] фото
Урьдчилан сонгогдсон сайн дурынхан цэцгийг өрж байна. Энэхүү явдалд хүүхдүүд өргөнөөр оролцжээ. (EPA / JULIEN WARNAND)
[ XopoM.com ] фото
Томчууд ч бас гар бие оролцсон. (GEORGES GOBET / AFP / GettyImages)
[ XopoM.com ] фото
Цэцгэн урлалийн 1800 метр хавтгай дөрвөлжин талбай харагдаж байна. (REUTERS / Francois Lenoir)
[ XopoM.com ] фото
(EPA / JULIEN WARNAND)
[ XopoM.com ] фото

Grand Place-т хүний гараар бүтээгдсэн, хоромхон хугацааны настай энэхүү гайхамшигт бүтээл өдөртөө хөгжмийн уянгат аялгуу эгшиг, шөнөдөө гэрлийн сүрлэг сайхан тусгалтай нэгдэн бүр ч гайхалтай үзэсгэлэнг бүрдүүлж байжээ. (EPA / JULIEN WARNAND)

[ XopoM.com ] фото
(KeystoneUSA-ZUMA / Rex Feature)
[ XopoM.com ] фото
(REUTERS / Francois Lenoir)
[ XopoM.com ] фото
(REUTERS / Francois Lenoir)
[ XopoM.com ] фото
(GEORGES GOBET / AFP / GettyImages)
[ XopoM.com ] фото
(EPA / JULIEN WARNAND)
[ XopoM.com ] фото
Цэцэгчид энэхүү бүтээл бүтэн нэг долоо хоногийн турш энэ хэвээр хадгалагдах болно хэмээжээ. (EPA / JULIEN WARNAND)
[ XopoM.com ] фото
(Isopix / Rex Features)
[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/22 at 15:40

    uneheer goy yumaa gaihaltai

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/08/22 at 16:59

    gaihaltai

  3. manduul17

    2012/08/23 at 15:36

    matrix trilogy hd sub tai olood ogooch xopom iin ax egch naraa pls o_o iin xopomiin share deer sharleed og pls

  4. Зочин

    2012/08/23 at 17:33

    wowjavascript:justreturn()

  5. Зочин

    2012/08/23 at 18:22

    uner ni unexeer tasarxai bxdaa

  6. Зочин

    2012/08/24 at 14:19

    wow very beautiful …

  7. mimik

    2012/08/25 at 18:59

    goy yumaa gehdee hairan tsetsegnuud

  8. sbtsatsa

    2012/08/25 at 21:44

    gaihaltai buteelch ulsuud bn

  9. Зочин

    2012/09/29 at 16:34

    gaihalta gxes oor heleh vg alga ma mongoljuud 1 iimerhvv goe hiijij jdkv l bhda bodwol:-(

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *