
Кино сонирхогчид шинэ киног тэсэн ядан хүлээдэг. 2017 оны хувьд маш олон кино дэлгэцнээ гарах бөгөөд голчлон тулаантай, боевик кинонууд байх бололтой. Ингээд та бүхэндээ ирэх жил дэлгэцнээ гарах байлдаан, тулаантай 15 киног танилцуулж байна. Ирэх жилд та уйдахгүй бололтой.
15. Underworld: Next Generation
Кейт Бекинсейлийн гол дүрд нь тоглосон, цус сорогчтой тулалдах бүсгүйн тухай цуврал киноны тавдугаар хэсэг. Кино зохиолыг Кори Гудман бичиж, Анна Ферстер – эмэгтэй найруулагч найруулжээ.
Зохиолоор бол гол дүрийн бүсгүй хайр дурлалтайгаа учирна – цус сорогч Майкл-д сэтгэл алдарчээ. Жирийн хүмүүс цус сорогчтой тэмцэж буй аймшигт ертөнцөд амьдрахаар тэмцэнэ.
14. The Equalizer 2
ТТГазрын ахмад агентын дүрийг Дензел Вашингтон бүтээсэн бөгөөд гартаа дахин галт зэвсэг барихгүй гэж ам тангараг өргөсөн. Зодуулж буй залуу бүсгүйг харсан тэрээр амлалтаа эвдэхээс өөр аргагүйд хүрнэ.
13. War for the Planet of the Apes
Найруулагчаар Мэтт Ривз ажиллаж, Вуди Харрельсон, Энди Серкис, Стив Зан болон Жуди Григ зэрэг одууд дүрийг бүтээжээ. Цезарь болон Хурандаа түүхийн явцын үр дүнд нүүр нүүрээрээ учрах бөгөөд дэлхийн ирээдүйг өөрчлөх үйл явдал болно.
12. Fast 8
Кино зохиолыг Крис Морган, найруулагчаар нь Ф.Гэри Грей нар ажилласан. Жүжигчин Пол Уокерийн орон зайг нөхөхөөр Шарлиз Терон болон Хелен Миррен нар багт нэмэгджээ. Одоогоор киноны үйл явдлыг мэдээлээгүй байна.
11. Wonder Woman
Пэтт Женкинссийн найруулсан киноны гол дүрийг Галь Гадот бүтээжээ. Супер баатар бүсгүй дэлхийг аврахаар тэмцэх болно.
10. Alien: Covenant
“Prometheus” киноны дараагийн ангиас гадна “Alien” киноны үргэлжлэл гэж хэлж болно. Ридли Скотын уг кинонд Кэтрин Уотерстон, Майк Фассбендер болон өөр бусад олон одууд тогложээ.
“Covenant” хөлгийн багийнхан “Диваажин” гэж хэлж болох гаригийг олж нээнэ. Үнэн хэрэгтээ, “Промитей” судалгаанаас цор ганц амь үлдсэн андроид Дэвид амьдардаг маш аюултай гариг ажээ.
9. Jumanji 2
Бидний сайн мэдэх “Жуманжи” адал явдалт киноны дараагийн анги. Дуэйн Жонсон гол дүрийг бүтээгээд зогсоогүй продюсерээр нь ажилласан байна. Дүрүүд маш сонирхолтой тоглоомоор наадах болно.
8. Blade Runner 2
Филип К.Дикийн “Do Androids Dream of Electric Sheep?” зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд 1982 онд гарсан анхны ангид Харрисон Форд гол дүрд нь тоглож байсан бол 2017 онд Райан Гослинг, Робин Райт нар бүл нэмэх ажээ.
7. Spider-Man: Homecoming
Жон Уоттсын супербаатартай кинонд Том Холланд тогложээ. Хүн аалз шинэ дайсантай тулгарч тэмцэх болно.
6. Thor: Ragnarok
Кино дэлгэцнээ 2017 оны 10 дугаар сард гарахаар төлөвлөгдөж байгаа. Крис Хемсворт болон Том Хиддлстон нар Тоор болон Локигийн дүрийг бүтээнэ. Шинэ дүр болох Грандмастерийн дүрийг Жефф Голдблюм бүтээжээ.
5. Real Boxing 2 Creed
Дэлгэцнээ гарах хугацааг одоогоор зарлаагүй байгаа. Гэхдээ Сильвестр Сталлоне кино зохиолын тухай дурдсанаас та бүхэнд сонирхуулахад, Апполо Кридийн хүү орос боксчинтой тулалдана.
4. Ghost in the Shell
Масамунэ Сирогийн адил нэртэй зохиолоос сэдэвлсэн бүтээсэн кино бөгөөд найруулагчаар Руперт Сандерс, кино зохиолчоор Жонатан Херман болон Жейми Мосс нар тус тус ажиллажээ. Харин гол дүрд Скарлетт Йоханссон тоглосон байна.
Мотоко Кусанаги – аврах бүлгийн ахлагч кибер-технологийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ.
3. Kingsman: The Golden Circle
Мэттью Воны тагнуулын сэдэвтэй кино. Гол дүрүүдэд Тэрон Эжертон, Хэлли Берри, Чиннин Татум, Жулианна Мур болон Марк Стронг нар тоглосон.
Эггси болон Мерлин “Statesman” байгууллагаар зочилж “Kingsman” төв штаб сөнөх болсон шалтгааныг олж мэдэхийг хичээнэ.
2. Star Wars: Episode VIII
Райан Жонсон кино зохиолоо бичиж өөрөө найруулахаар шийджээ. Шинэ ангийн үйл явдал сүүлийн ангийн үйл явдлаас шууд үргэлжилнэ. Дүрүүдэд Люпита Нионго, Бенисио Дель Торо, Энди Серкис болон Лора Дерн нар тогложээ.
1. Guardians of the Galaxy Vol. 2
Инээдмийн, зөгнөлт олон ангит киноны шинэ ангийн үйл явдлыг одоогоор нууцлаж байна. Бидний олж мэдсэнээр, баатрууд Питер Квиллийн аавыг олоход туслах ажээ.








Бурхан чинь байна
2016/10/14 at 15:34
Ямар шаадаг юм бэ . Сайхан худал сда нар юм аа
Зочин
2016/10/14 at 15:57
Avatar 17 ond 2 r angi garmar yum ene jagsaltand bhgui bh yum
Destiny
2016/10/14 at 20:04
Fifty Shades Of Black ?
Ted Barene
2016/10/14 at 20:19
Fifty shades of Dark bha
Jack Sparrow
2016/10/14 at 20:20
pirate of caribbean dead men tell no tales haana bn!
Su Diamond
2016/10/15 at 00:14
Real Tulga
Зочин
2016/10/16 at 03:54
p3da ene wonder womand yun baliar kardashian shig yum togluultsiin be shaa shaa!!!great wall ch yahav dee manai uvug deedsiig doromjloson hunnuchuud ni zerleg mangasuud shig yum l garna biz
tseene
2016/10/17 at 01:01
Wonder woman-г муулаад байгаа хүн үгээ олж мөөрөөрэй. Хэнийг Kim kardashiantai харьцуулаад байнаа. Харин ч дүрдээ тохирсон. Gal Gadot-с өөр хэн тоглох байсан гэж? Margot Robbie тоглуулмаар байна уу? _l_
Vmix
2016/10/17 at 20:43
Where is Avatar
аввдвдв
2016/10/31 at 01:36
Wonder womanыг одоо юу2 гнүү ххах тэгж болхгуээ Гал Гадотын биеийн харьцааг кардашиантай юу үгүй блгүүдэ ахахах