Бидний амьдарч буй хорвоо ертөнцөд, интернет орчинд хайрлаж, хүндэтгэл хүртдэг цөөн хэдэн олны танил хүмүүс байдаг: Morgan Freeman, Ellen DeGeneres болон мэдээж Keenu Reeves. Эдгээр хүмүүстэй холбоотой ямар ч мэдээлэл интернет орчинд тавигдсан, хүмүүс үргэлж ам сайтай байдаг гэхэд хилсдэхгүй. Бид бүхэн Keenu Reeves-ийг амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа кафе эсвэл метронд өнгөрүүлдэг гэдгийг мэднэ. Түүний энэ үйлдэл олны танил хүмүүс гэхээр заавал тансаг амьдрах ёстой гэсэн үг биш гэдгийг ойлгуулдаг.
“Saint Laurent” бренд Keenu Reeves-ийг намар болон өвлийн коллекцийнхоо нүүр царайгаар тодруулсан болохоо зарлалаа.
“Saint Laurent” брендийн захирал Anthony Vaccarello саяхан энэ талаар олон нийтэд мэдээллэж, өөрсдийн Инстаграм хуудсаараа дамжуулан, жүжигчний зургуудыг постолжээ.
Интернетэд хамгийн ихээр хайрлуулж, хүндэтгэл хүртдэг алдартай жүжигчний дотогшоо хандлага, нууцлаг байдал болон даруухан амьдралын хэв маяг нь олон нийтэд маш их таалагддаг.
Тэрээр дан ганц хандив өгөхөөс гадна эргэн тойрныхоо хүмүүст цаг ямагт тусламжийн гараа сунгадаг. Тэр “Matrix” киноны эффект дээр ажилласан хамт олонд өөрийнхөө цалингаас мөнгө өгч, ажлаа цааш үргэлжлүүлэн хийхэд нь тусалж байв.
Түүнийг соёл амралтын хүрээлэнд загас хооллож буйг нь хүмүүс харснаас хойш илүү их хайрлаж, хүндэтгэх болсон билээ.
Нэг удаа түүний сууж явсан нисэх онгоц түр ослын зогсолт хийх үед тэр ганцаараа тансаг зэрэглэлийн машинд сууж явалгүй, онгоцонд сууж явсан зорчигчидтой хамт машинаар явж байжээ.
Мэдээж түүний орон гэргүй хүнтэй хамт цагийг өнгөрөөж буй зургийг интернет орчинд харсан хүмүүс жүжигчин залууг бүр ч ихээр хайрлаж, хүндэтгэх талаар бодсон нь гарцаагүй.
Түүний даруухан биеэ авч яваа байдал болон сайхан сэтгэл нь хамгийн их хайр хүндэтгэл хүлээдэг алдартай хүн болгосон байх. Түүнийг олон нийтэд мэдэгдэлгүй хүүхдүүд болон хорт хавдартай хүмүүст тусалдаг байгууллагын үйл ажиллагааг хариуцдаг гэсэн мэдээлэл ч бий. Сайхан сэтгэлийнхээ хүрээнд хийдэг зүйлсийнхээ талаар тэрээр, “Би өөрийгөө сайн үйл хийлээ гэж бусдад зарлаад байх дургүй. Зүгээр л хийх ёстой юмаа л хийдэг” гэж хэлж байжээ.