Хэрэв та авах гэж буй зүйлээ хуурамч эсэхийг мэдэхгүй байгаа бол дараах 7 зөвлөмжтэй танилцана уу

6

Орчин цагт хуурамч бараа бүтээгдэхүүнүүд газар авах болсон. Нимгэн дэлгэцтэй ухаалаг утаснаас эхлээд жинхэнэ арьсаар хийсэн дуураймал цүнх гэх мэт жинхэнэ эсэхийг нь ялгахын аргагүй дуураймал бүтээгдэхүүнүүд их гарч буй. Гэхдээ та гярхай анхаарч харвал авах гэж буй зүйлээ хуурамч эсэхийг ялгах арга мөн бий.

1. Бүтээгдэхүүн дээрх лого хэрхэн харагдаж буйг сайтар харах

© shutterstock.com

Хуурамч бүтээгдэхүүн нь чанар муутай байхаас гадна зүй ёсны шалгуур үзүүлэлтийг хангаагүй байдаг тул маш аюултайд тооцогддог. Хэрэв та авах гэж буй зүйлээ хуурамч эсэхийг мэдэхгүй байгаа бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлж үзээрэй.

  • Лого нь буруу хэвлэгдсэн эсвэл бүдэг байдаг. Иймээс та гар утсаа ашиглан бодит логотой нь тулгаж үзэхийг зөвлөж байна. Үнэтэй худалдан авалт хийж буй бол битгий яар.
  • Хуурамч зүйлс илүү хөнгөхөн байдаг.
  • Хуурамч эд зүйлсийн цагаан өнгө нь шаргал туяатай байдаг.
  • Хуванцар эд зүйлсийн материал хэврэг байдаг.

 

2. Үнэтэй бугуйн цагийг авахдаа метал болон дуу чимээг нь сонжиж аваарай

© shutterstock.com, © shutterstock.com

Хуучин эд зүйлсийн худалдаа бол ховор бөгөөд чамин бугуйн цаг олох хамгийн тохиромжтой газар болдог. Гэхдээ хуурамч эсэхийг нь нягталж сурах нь хамгийн чухал.

  • Үнэтэй цагнуудын эд анги нь маш чанартай байдаг тул дуу чимээ гаргадаггүй. Хэрэв таны сонирхож буй цагнаас дуу гарч буй бол хуурамч байх магадлал өндөр.
  • Жинхэнэ цагны сийлбэр гоёлууд нь маш хурц, нарийн хийгдсэн байдаг.
  • Хуурамч цагнууд ихэвчлэн хямдхан хөнгөн эд зүйлсээр хийгддэг.

 

3. Гутал болон хувцасны оёдлыг ажиглаж харах

© legitcheckapp / reddit

Оригинал бүтээгдэхүүний оёдол нь маш цэвэр бөгөөд нарийн хийгдсэн байдаг. Ерөнхийдөө хуурамч бүтээгдэхүүнээс ялгаатай нь инч тутамд хийгдэх оёдлын тоо олон байдаг гэсэн үг. Учир нь ингэж оёх нь материал бага шаарддаг ажээ.

 

4. Шошгыг шалгах

© yung-malibu / reddit, © dylonsim / reddit

Бүтээгдэхүүний шошгыг ажилан харснаар бүтээгдэхүүнийг хуурамч эсэхийг ялгах боломжтой байдаг.

  • Хуурамч бүтээгдэхүүн чанар муутай материал ашигладаг. Мөн шошгоны оёдол сул байдаг.
  • Жинхэнэ болон хуурамч бүтээгдэхүүний шошго нь хэмжээ өөр байхаас гадна дээрх мэдээлэл бичсэн мөр болон үг хоорондын зай өөр байдаг байна.
  • Үнэтэй брендүүдэд шошго дээрээ ашигладаг өөрийн гэсэн онцлогтой дугаарлалт гэж бий.

 

5. Гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртний хайрцгийг ажиглаарай

© shutterstock.com

Дуураймал гоо сайхны бүтээгдэхүүн бол тоглоом биш гэдэг нь мэдээж. Иймээс өөрөө хэрэглэх гэж буй гоо сайхны бүтээгдэхүүнээ сайтар нягталж сонгох хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүний хуурамч эсэхийг нягтлах дараах аргуудтай танилцана уу.

  • Хайрцагны гадуур боосон целлофан цаасны боодол нь маш сайн наалттай байдаг.
  • Хуурамч барааны метал болон хуванцар хайрцаг нь чанар муутай байдаг.
  • Хайрцагны нүүр хэсэг наалттай байх нь бүтээгдэхүүний хуурамчийг илтгэнэ.
  • Жинхэнэ бүтээгдэхүүн нь хайрцаг дотроо ямар нэгэн хөдөлгөөнгүй яг таг таарсан байдаг.

 

6. Товчийг нь шалга

Хэрэв та гадуур хувцас худалдаж авах гэж буй бол товчийг нь сайтар шалгаж үзээрэй. Оригинал бүтээгдэхүүнүүд нь маш сайн чанарын хуванцар дээр үйлдвэрлэгчийн нэрийг сийлж урласан товчтой байдаг. Харин хуурамч бүтээгдэхүүн нь хямдхан бөгөөд хөнгөн материалтай, ямар нэгэн нэргүй товчтой байдаг байна. Мөн оригинал бүтээгдэхүүний товч нь маш сайн оёдолтой байдаг бөгөөд цөөн тооны оёдлоор тогтоосон байх ёсгүй.

 

7. Ухаалаг утас худалдаж авах гэж байгаа бол дэлгэцний чанарыг нь шалга

© TechSmartt / youtube

Хуурамч ухаалаг утсыг оригинал ухаалаг утаснаас ялгах маш хүндрэлтэй байдаг. Гэхдээ та дараах зөвлөмжүүдийг мөрдвөл хуурамч утсыг таних боломжтой.

  • Утсаа асаах үед хуурамч гар утасны дэлгэц илүү гэрэлтэй асаж буйг дээрх зурагны жишээгээр та харж байна.
  • Гар утасны хуанлины бичгийн хэв нь өөр хоорондоо ялгаатай байдаг.
  • Дэлгэцэнд бүрсийх зүйл ажиглагдах ёсгүй. Дэлгэц бүрсийж харагдах нь нягтаршил муутай хавтан ашигласны илрэл.
  • Зураг бүдэг харагдах ёсгүй.

 

7. Бүтээгдэхүүний жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг ялгах аппликейшн татаж авах

© legitcheckapp / reddit

Хэрэв та аливаа бүтээгдэхүүний хуурамч эсэхийг маш сайн нягтлан авахыг хүсвэл хуурамч хувцас хэрэглэл болон бусад зүйлсийг таних онцгой аппликейшнийг татаж авч болох юм. Ингэснээр та өөрийгөө хуурамч эд зүйлд мөнгө үрэхээс бүрэн сэргийлэх болно. Аппликейшн нь дээрх зураг дээр харагдаж байгаачлан пүүзний хэлний өндрийн ялгааг таньж хуурамч эсэхийг тогтоож байна.

Та бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа хэрхэн шалгаж авдаг вэ? Хуурамч бүтээгдэхүүнийг жинхэнээс нь ялгах улам хүндрэлтэй болж байнаа гэдэгтэй та санал нийлэх үү?

246
БахархмаарБахархмаар
46
ГайхмаарГайхмаар
34
ТэнэглэлТэнэглэл
33
БурууБуруу
27
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
22
ХөөрхөнХөөрхөн
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *