
Нисэх онгоцны сүйрлийн үед бидэнд амьд үлдэх боломж бий юу? Украйны нисэх хүчний инженер Владимир Татаренко энэ асуултын шийдлийг олохоор 3 жил ажилласны эцэст олж чадсан байна. Тэрээр ослын тохиолдолд хэдхэн секундын дотор их биеэсээ салдаг нисэх онгоцны кабиныг зохион бүтээжээ.
Ус болон хуурай газрын алинд ч газардаж чадах энэ кабины оройгоос шүхэрнүүд бэхлэгдсэн бол хөвөх хэрэгтэй үед ашиглагдах хөвөгч резинэн хоолойнуудтай. “Нисэх онгоцны ослын үед амьд үлдэх боломжтой.” хэмээх өгүүлэх тэрээр дэлхийн нисэх хүчний инженерүүд ч илүү аюулгүй нисэх онгоцыг бүтээхээр ажиллаж байгааг дурдсан байна.
Ослоос амьд гарсан зорчигчдын хувьд ачаа тээшиндээ санаа зовох хэрэггүй бөгөөд уг кабинд нэмэлт тээшний хэсэг байгаа гэнэ. Нэг жилийн хугацаанд хийгддэг сая сая нислэгийн үеэр 500-аас доошгүй хүн онгоцны ослоор амиа алддаг аж.
Үнэ өртгийн тал дээр ямар байх бол зарим хүмүүсийн асуулттай холбоотойгоор зохион бүтээгчийн зүгээс асуулга явуулсан байна. Асуулганд оролцогчдын 95% нь аюулгүй нисэхийн тулд илүү үнэ төлөхөөс татгалзахгүй гэсэн байжээ.








Davka
2016/01/23 at 06:38
us zasuul bal yamar uur e?
Davka
2016/01/23 at 06:42
us zasuul bal yamar uur e?