Та эдгээрийг маш олон удаа харж байсан хэдий ч одоо таних эсэх нь эргэлзээтэй: дэлхийн түүхэн дурсгалт газруудыг өөр өнцгөөс харцгаая

0

Дэлхийн улс орнуудын түүхэн дурсгалт газрууд яаж харагддагийг мэдэхийн тулд заавал аялж зугаалах шаардлага үнэндээ байхгүй. Зурагт, компьютерын дэлгэцээр бид эдгээрийг харж л суудаг. Сэтгүүлийн хуудас, аялагчийн гарын авлага дээр ч төрөл бүрийн гэрэл зураг хэвлэгдсэн байсныг анзаарсан. Гэхдээ энэ удаад бид эдгээр объектуудыг өөр өнцгөөс танд харуулахаар бэлдлээ.

Сидней дэх дуурийн театр гэдгийг та яагаад ч таахгүй дээ! Яагаад гэхээр бид дээрээс нь харж байгаа юм

 

Английн Стоунхэжийн эргэн тойронд юу байдаг бол гэж та бодож үзсэн үү?

 

Хеопсийн пирамидын орой дээр гарвал ийм дүр зураг харагдана

 

Пасхи арал дээр байрладаг хүн чулууны газар доорх гүн ийм хэмжээтэй ажээ

 

Эрх чөлөөний хөшөөг дотор талаас нь харуулжээ гэдгийг та лав таахгүй

 

Юун баахан овоолсон чулуу вэ гэж та асуух биз? Хефрен Пирамидын орой байгаа юм – дээрээс  нь харуулсан гэрэл зураг

 

Дэлхий дээрх хамгийн өндөр барилга Бурж-Халифаг өндрөөс харвал ийм дүр зураг бууна. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрладаг. 2010 онд баригдсан. Гэрэл зургийг тусгай дурангаар авсан учраас өндөр харагдахгүй байгаа юм.

 

Алдарт Венец гэхээргүй байгаа биз – алсаас дээрээс нь авсан дүр зураг

 

Линкольны хөшөөг тэс өөр өнцгөөс бидэнд харуулжээ. Түүхэн гэрэл зургийг 1963 оны 8 дугаар сарын 28-нд авсан гэдэг. Энэ үед Мартин Лютер Кинг үгээ хэлж байлаа

 

Дээрээс харах нь: Пизагийн алдартай цамхаг “унаж” байгаа нь үл мэдэгдэнэ

 

Театрын тайз ар хэсгээсээ тийм ч сайхан харагдахгүй байгаа нь харамсалтай – төрөл бүрийн техник тоног төхөөрөмжөөр дүүрэн юм

 

Хамгийн анхааралтай хүн л энэ гэрэл зургийг хараад юу болохыг нь шууд хэлж чадна. Энэ удаад Эйфелийн цамхагийн гэрэл зургийг дээрээс авчээ

 

Волгоград дахь Эх-Орон хөшөө үүлнээс дээш сүндэрлэх тэр мөчийг буулгаж чаджээ – сүртэй бас аугаа харагдана

 

Холливудын уулыг араас нь авсан гэрэл зураг байгааг хэн ч хараад ойлгох биз ээ

 

Францын нийслэлд байдаг Ялалтын хаалганы тааз – доороос харахад

 

Эрх чөлөөний хөшөө, гэхдээ энэ удаад араас нь буюу Либерти Стэйт талаас нь харуулжээ

 

Пизагийн цамхаг дотор талаасаа ингэж харагддаг гэдгийг энэ удаад хэн ч хэлж чадахгүй

 

Давидын баримлыг ар талаас нь харахад

 

Эрх чөлөөний хөшөөний толгойноос Нью-Йорк ингэж харагдана

 

Эйфелийн цамхгийг оройн цагаар доороос нь харахад

 

“Родина-мать зовет” хөшөөнөөс Волгоград хотыг алган дээр тавьсан юм шиг харж болно

 

Луврын музейд байрлах “Мона Лиза”-г хажуунаас нь харах эвгүй л юм

Та дээрх зургууд дээрх газруудаас хэдийг нь таньж чадсан бэ?

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *