Японы нэгэн хоолны газар буддын шашны номлолыг дээр нь бичсэн ариун гоймонгоор хүмүүст үйлчилдэг

0

Японы Гунма мужийн Ота хотын нэгэн хоолны газар буддын шашны номлолыг гоймон дээрээ бичиж зарах болсон нь олны анхаарлын төвд оржээ.

Ниттаношо Канзантей хэмээх бяцхан хоолны газар хоолны цэсэнд нь багтаагүй “ариун гоймон” гэж нэрлэгдэх бүтээгдэхүүнээрээ алдаршиж эхэлжээ. Тэд тус гоймонгоор хоол хийдэггүй бөгөөд зөвхөн үзүүлэн, бэлэг дурсгалын зорилгоор эсвэл худалдан авагч гэртээ өөрөө хоол бэлтгэх зориулалттайгаар зардаг аж. Тэд нимгэн урт хэлбэртэй цаас мэт харагдах гоймон дээр хүнсний будгаар чанаж болгосны дараа ч арилахгүйгээр буддын сургаалиудыг бичжээ.

Бүтэн гоймонд буддын шашны Зүрхэн судрыг бүрэн бичсэн бөгөөд энэ судар нь буддын шашинд хамгийн ариун номын нэгээр нэрлэгддэг билээ. Тэдний хувьд тус гоймонгоор яагаад өөрсдөө хоол бэлтгэдэггүй учир нь энэ төрлийн гоймонг уушийн газарт бус хүн бүр гэртээ хийж хэрэглэвэл зохилтой хэмээн үзсэн аж.

Уншихад төвөгтэй уламжлалт канжи ханзаар бичигдсэн уг судрыг уншихад хялбар болгох үүднээс тэд хялбарчилсан орчуулгыг ч хавсарган өгч байгаа ажээ. Тус хоолны газрын веб сайтад гоймон дээрх бичээсийг улаан буудайнаас гарган авсан хүнсний чихэрлэг будаг болон хулсны нүүрсийг ашиглан бичсэн хэмээн бичжээ.

Ийнхүү одоогийн байдлаар ариун гоймон зөвхөн Гунма мужид л зарагдаж байгаа бөгөөд 3 хүний орц бүхий багц нь 1620 йенийн үнэ хүрч байна.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Amaa Amana

    Amaa Amana

    2022/09/15 at 12:41

    Идээд ариусч гэгээрэх юм болов уу.унших гэсээр байтал хөрж хүйтэн идэх нь ээ.☺😉

  2. Ayush Tseel

    Ayush Tseel

    2022/09/15 at 13:08

    Тэнэг ажил

  3. Hool tsai ni urlag soyol boltloo hugjsun gazar shdee

  4. Batchimeg Luvsansharav

    Batchimeg Luvsansharav

    2022/09/15 at 14:00

    Бүр нэг борлуулалт хийх аргаа олж ядчих юм, уншмаар бгаа бол Номоо дэлгээд уншаад Сур л даа, гоймонгоо л халуун дээр нь баяр хөөртэйгөөр зооглох юмсан гэж

  5. Boldsuh Bathaan

    Boldsuh Bathaan

    2022/09/15 at 14:39

    Huue tegheer hool idej uhaantai bolj baigaa ymnadaa hool🍝🍝🍝

  6. Mungun Mungunuu

    Mungun Mungunuu

    2022/09/15 at 15:08

    Hooloo ch idsen umgui goimongoo unshsaar bgaad taarahiim bn da,estoi lai bga daa