
Кубын Баракоа хотын иргэн Ёоандро Эрнандес Гарридо гэгч энэ эрхмийг хотынхон нь “Хорин дөрөв” хэмээн хочилдог. Учир нь тэрбээр хоёр гар болон хоёр хөлдөө нэг нэг илүү хуруутай аж. Харин түүний илүү хуруунууд ямар нэгэн гаж буруу хэлбэргүй, хүний хуруу ямар байдаг яг л тийм, төгс хэлбэртэй юм байна. Эрнандесийн хувьд дал мод өөд авирч, наргилын самар огтолж авахад туслах гэж бурхнаас бэлэглэсэн бэлэг гэж итгэдгийн зэрэгцээ жуулчдад илүү хуруутай гарныхаа зургийг авахуулж, чамгүй хэмжээний мөнгө олдог учир илүү хуруунуудаараа маш их бахархдаг гэнэ.Эрнандэсийн амьдардаг улсад сарын дундаж цалин 20 доллар байдаг бол 37 настай Эрнандес хурууныхаа зургийг авахуулахдаа жуулчдаас 10 доллар авдаг учир илүү хуруунууд нь түүний хувьд маш ашигтай бизнес юм байна. Илүү хуруутай байх нь түгээмэл зүйл боловч илүү хуруунууд төгс, зөв хэлбэртэй байх нь маш ховор байдаг гэнэ.


0

0

0

0

0

0

0

0

Зочин
2012/12/07 at 14:19
xaxa surtei l um neeh yalgagdaad bh yum alga
tzh
2012/12/07 at 15:55
yaj iim sonin huruutai bdag bna aa
Зочин
2012/12/07 at 16:15
*** ni bas 2 gesen niiluulj baigaad chihehed tas *** baih
uniQu3
2012/12/07 at 18:02
ммм сонин…
Volturi
2012/12/08 at 00:30
мммммммм
gooЗочин
2014/07/28 at 11:34
ewgui haragdahgui l bn shde