Ямар нэгэн мэс засалгүйгээр 7 хоногийн дотор цөсний чулуу хөөх арга

3

Цөсний чулууг мэс засал хийлгэлгүйгээр яаж хөөж болох вэ гэж бодож сууна уу? Санаа зовох зүйлгүй, мэс засалгүйгээр 7 хоногийн дотор цөсний чулуу хөөх арга бий.

Цөсний чулуу нь хоол боловсруулах эрхтний гажгаас үүдэлтэй бөгөөд цөсний хүүдийнд сөргөөр нөлөөлнө.

Цөсний хүүдий – элэгний доор байрлах жижигхэн эрхтэн.

Цөс – хоол боловсруулах үйл ажиллагааг зөв замаар явуулах ногоон өнгөтэй шингэн. Хүний биед холестерины хэмжээ их болоод ирэхээр цөс хатуу болж цөсний хүүдийд чулуу болж хувирна.

Чулууны хэмжээ харилцан адилгүй. Илрэх шинж тэмдэг, үе шат нь ч гэсэн тухай хүний онцлогоос шалтгаалж харилцан адилгүй ажээ.

Мэс заслын бус аргаар долоо хоногт цөсний чулуу хөөж эхлэхээс өмнө хэд хэдэн шаардлагатай мэдээллийг танд зайлшгүй өгөх хэрэгтэй:

Цөсний чулуу үүсэх шалтгаан:

  • Холестерины өндөр хэмжээ
  • Цөсний хүүдий дэх билирубины хэмжээ ихсэх

Хэрвээ таны цөсөнд их хэмжээний холестерин байгаа бол чулууны өнгө шаргал өнгөтэй байна. Бие махбодь их хэмжээний холестерин аваад эхлэхээрээ цөсний үйл ажиллагаа доголдож чулуу болдог ажээ.

Цөсний чулуутай байгааг илтгэх шинж тэмдэг:

Цөсний хүүдий нь элэгний доохно хэсэгт хэвлийн дээд орчмоор байрладаг. Цөсний чулуу үүсэхэд шууд шинж тэмдэг илрэхгүй бөгөөд эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэж үздэггүй. Цөсний чулуу үүссэн хүмүүст шинж тэмдэг янз бүрээр илэрдэг, ялангуяа холестерин, өөх тосны агууламж өндөртэй хоол унд идсэн үед таагүй мэдрэмж төрнө.

Ихэнх тохиолдолд хэвлийн баруун дээд хэсгээр өвчин мэдрэгддэг. Хоол идэж эхлэх үеэс өвчин мэдрэгдэх бөгөөд хэдэн цагийн дараа аажимдаа өөрөө арилна. Хэрвээ та хоол идэхдээ өөрийгөө сайтар ажиглаж чадвал цөсний чулуутай эсэхээ амархан тодорхойлж болно.

Танд дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар ажиглаарай:

  • Хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Өтгөн хар шээс гарах
  • Өтгөн хатах, өтгөн хар өнгөтэй болох
  • Гэдсээр байнга эсвэл хааяа өвдөх
  • Хоол идсэний дараа эсвэл шингэн уусны дараа гэдсээр шууд өвдөх

 

Цөсний чулуу хөөх шилдэг 3 үр дүнтэй арга

1. Цөсний хүүдий цэвэрлэх

Эрхтэн жижиг үү, том уу хамаагүй ямартай ч хорт бодисоосоо цэвэрлэгдэж байх ёстой. Цөсний хүүдийг цэвэрлэх нь цөсний чулуу хөөх үндсэн аргад тооцогдоно. Хоолны дэглэмдээ эрс өөрчлөлт хийхэд таны эрүүл мэндэд ч өөрчлөлт гарна. Эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм нь цөсний чулууг гадагшлуулахад ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх ажээ.

Цөсний хүүдий цэвэрлэх энгийн жор:

3-5 хоногийн турш уг жорыг ашиглана. Ердийн хоолтойгоо цуг 1 эсвэл 2 алим идэж байгаарай. Нэг хоолны оронд бүтэн эсвэл хагас порц хоолыг алимаар орлуулахаас гадна усанд алимны уксус хийж найруулж ууна. Мөн хоолны дэглэмдээ эрс өөрчлөлт оруулахын оронд аажим өөрчлөлт хийх нь хамаагүй амар байх болно. 3 эсвэл 5 хоног болсны дараа орой болтол мацаг барина. Дараа нь нимбэгийн шүүс эсвэл тал халбага давстай бүлээн ус уугаарай. Дахиж хэдэн цагийн турш дахин ууна.

 

2. 7 хоногийн дотор чулуу хөөх хүчтэй жор

Хэрвээ та өөрийгөө цөсний чулуутай гэж сэжиглэж байгаа бол чулууг хөөх 7 хоногийн аргыг сонгохыг зөвлөж байна.

Эмчилгээг эхлүүлэхээс 5 хоногийн өмнөөс өдөрт 4 стакан алимны шүүс уух хэрэгтэй. Өөр нэг арга нь – өдөрт 4-5 ширхэг алим идэж болно.

Зургаа дахь өдөр нь оройн хоол идэхгүй байвал зохилтой.

Зургаа дахь өдрийн оройн 6 цагт нэг цайны халбага англи давс буюу өөрөөр хэлбэл сульфат магниг стакан бүлээн усанд найруулж ууна.

Зургаа дахь өдрийн 8 цагт нь нэг цайны халбага англи давс хэрэглэнэ.

Тэр өдрийнхөө оройн 10 цагт нэг аяга чидун жимсний эсвэл гүнждийн тосыг ½ стакан шинэхэн нимбэгийн шүүстэй холино. Тос нь цөсний чулууг тосолж цөсний хүүдийнээс гулсаж гаргах нөхцлийг бүрдүүлж өгнө.

 

3. Дасгал нь цөсний чулуу хөөх үр дүнтэй арга

Дасгал цөсний чулуу яаж хөөдгийг мэдмээр байна уу? Энэ бол нууц биш. Хамгийн түрүүнд цөсний чулуу үүссэн шалтгааныг тогтоо. Холестерины хэмжээ өндөр үү? Тэгвэл танд биеийн идэвхтэй хөдөлгөөн дутагдаж байгаа учраас бие дэх сахар, холестерин нэмэгджээ. Байнга дасгал хийх нь холестерины хэмжээг багасгаж цөсний чулууг гадагшлахад нөлөөлнө.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *