Гутлыг угаалгын машинд хэрхэн зөв угаах вэ?

2

Гутлыг угаалгын машинд угааж болох асуудал олон хүний дунд маргаан үүсгэдэг. Гутлаа угаалгын машинд угааж болно, гэхдээ хэд хэдэн дүрэм баримталж чадвал гутлаа муутгахгүй бас угаалгын машинаа ч гамнана.

Гутал үйлдвэрлэгчид гутлыг угаалгын машинд угаахыг эрс хориглодог, энэ нь угаалтын дараа гутлын хэлбэр, чанар алдагдаж үйлдвэрлэгчдэд гомдол ирэхээс болгоомжилж байгаатай холбоотой. Үнэндээ гутлыг угаалгын машинд угаах гэдэг нь гутлыг муутгана гэж шууд ойлгож болохгүй, хамгийн гол нь – угаалгыг зөв хийх хэрэгтэй.

Даавуун материалтай гутал угаалга илүү сайн даадаг: пүүз, кет гэх зэрэг – жирийн угаалгын нунтаг эсвэл шингэн гелиэр угаана. Арьсан гутлыг арьс цэвэрлэх тусгай бодисоор угаана.

Илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд усаа зөөлрүүлэх зорилгоор Calgon хийгээрэй – хэрэглэж байгаа угаалгын нунтгийн чанарыг сайжруулж таны угаалгын машиныг эвдрэлээс хамгаална.

Гутлыг угаалгын машинд угаахад баримтлах дүрэм

Угаалгад бэлдэх

Гутлаа угаалгын машинд хийхээс өмнө гутлын улыг сайтар цэвэрлэнэ, мөн нэмэлт оруулгын завсар чигжсэн шороо зэргийг цэвэрлэнэ.

Бүх цахилгаан, кнопыг түгжинэ, харин үдээсийг нь сугалж авна.

Гутал угаах

Гутлыг нэг хосоор нь угаавал илүү зохимжтой, ихдээ гэхэд л хоёр хосоор нь угаана. Том, хүнд гутал олноор нь угаавал угаалгын машинд механик гэмтэл учруулна, жишээ нь, угаалгын машины шилэн хаалгыг хагалах, барабаныг эвдлэх зэрэг.

Мөн дээрх шалтгааны улмаас хатаах горимыг ч болгоомжтой хэрэглэх ёстой: хүчтэй чичирхийлэл нь том гутлын жинтэй нийлээд машиныг эвдрэхэд хүргэх аюултай.

Гутлаа угаахдаа “гутал” эсвэл “эмзэг” горимыг сонгоно, усны хэм 30-аас дээш хэтрэх ёсгүй.

Гутлаа угаахдаа тусгай уутанд эсвэл хуучин муу хувцсандаа боож угаавал гутландаа ч тэр, угаалгын машиндаа ч тэр хал балгүй.

Зөв аргаар угаасан гутлын өнгө нь сэргэж, хэлбэрээ алдаагүй байдаг.

Угаасан гутлыг хатаах

Гутлын хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр дотор нь сонин чихэж хатаах хэрэгтэй.

Угаалгын машинд хатаахыг эрс хориглоно эсвэл халаагч болон паарны хажууд тавьж хатаахаас зайлсхийгээрэй – өндөр хэм гутлын хэвийг алдагдуулахаас гадна материалын өнгө зүс алдагдахад нөлөөлнө.

Угтаа бол задгай цэвэр агаарт гутал хатаах нь хамгийн шилдэг хувилбар, хэрвээ тийм боломж байхгүй бол тасалгааны хэмд хатаах бөгөөд агаарын солилцоог нь хангахыг хичээнэ.

14
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *