Бүхэл хоол хүнс огт иддэггүй Атланта хотын иргэн

0

Бүхэл хоол хүнс огт иддэггүй Атланта хотын иргэн


АНУ-ын Атланта хотын иргэн, программ хангамжийн инженер 24 настай Роб Ринехарт гэгч залуу сүүлийн гурван сарын турш дан шингэн хоолны дэглэм баримталж байгаа бөгөөд урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээр тийм сайн байгаа гэдгээ ч мөн хэлж байгаа аж. Залуу эр өөрт хэрэгтэй гэж үзсэн бүх тэжээллэг бодисуудыг хольж, шейктэй төстэй ундаа гаргаж авсныгаа Сойлент Soylent хэмээн нэрийдсэн байна. Робын хэлснээр энэ ундаа нь элдэв хорт бодис болон хавдар үүсгэгч бодис агуулаагүй гэнэ.Бүхэл хоол хүнснээс татгалзаж, Сойлентыг сонгосноор жин хаях нэг үндэс болсон ба жин хаях гэдэг нь Робын хувьд зөвхөн нэг л шалтгаан нь юм. Өдөр бүр хоол хийхийн тулд хоёр цаг гаруйн хугацааг зарцуулж байгаагаа мэдсэн залуу инженер цаг хугацаа бага зарцуулж идэх юм хийх арга сүвэгчилсэн нь энэ аж. Түүнчлэн ийм аргаар идэх юм бэлтгэх нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэйгээс гадна бие махбодийн хүч чадалд ч нөлөө үзүүлж эхэлсэн байна. Биологийн номнууд уншсанаар хүний биеийн эсүүд лууван болон түүний нунтагаас авч байгаа шим тэжээлийн ялгааг огт мэддэггүй тодруулбал тэднийг яг ижил байдлаар хүлээж авдгийг мэдсэнээр хоол тэжээлийн бодисуудыг дан нунтаг хэлбэрээр худалдаж авах болжээ. Удалгүй химийн лаборатори шиг болж хувирсан гал тогооны өрөөндөө Роб төрөл бүрийн нунтгуудыг янз бүрийн хэмжээгээр хольж, өөрт хэрэгтэй шим тэжээлийг агуулсан шингэн хоолыг хийхэд суралцаж эхэлсэн байна. Гурван сарын турш Сойлентаар хооллосон тэрээр өөрийн нь анхаарал төвлөрөлт, биеийн эсэргүүцэл, бие махбодь болон чөлөөт цагт асар их эерэг өөрчлөлт орсон хэмээн онцолж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Eenjig

    2013/04/19 at 13:33

    хачин хачин юм х үзэхнээ

  2. McTavish

    2013/04/19 at 17:35

    энэ хүнд хуушуур идүүлбэл галзуурнаа !!!

  3. Зочин

    2013/04/20 at 11:45

    zyzz шиг хорвоог орхихвийдээ хөөрхий дан уурагаар хооллоно гэж хоолшихгүй шдээ мэдээжийн

  4. jerry-man

    2013/04/20 at 11:53

    sonin hun bn

  5. Зочин

    2013/04/21 at 06:15

    hvvhediin huurai svvl bolwuudaa

  6. Зочин

    2013/04/22 at 16:06

    ene udahgui shudgui bolnoo hwahahahahahha

  7. Пунцаг

    2016/05/11 at 01:19

    ewww

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *