
Хорвоо ертөнц дээр өдөр бүр, цаг минут секунд тутамд түмэн янзын үйл явдал болж байдаг. Тэрхүү түм буман үйл явдлууд дундаас магадгүй хамгийн онцгой нь алаг дэлхий дээр шинэ хүн мэндлэх бизээ. Атга будааг дээш цацахад ганцхан ширхэг нь зүүний үзүүр дээр тогтохтой адил гайхамшигтай хувь заяаны эзэн болон мэндэлж байгаа бяцхан үрсийн дунд эхийн хэвлээс мэндэлж чадсан ч цаашид хорвоо дэлхий дээр амьдрах хувьгүй болдог хүүхдүүд олон. Урьд өмнө нь хүүхдийн эндэгдэл маш их байсан ч сүүлийн хорин жилийн хугацаанд буурч, 2011 оны байдлаар өдөрт дунджаар таваас доош насны 19.000 хүүхэд хорвоог орхисон тооцоо байдаг аж. Гэхдээ санаанд багтамгүй аюултай учирсан ч хүн хэмээх эрхэм алдрыг зүүж, амьд явах заяатай төрсөн хүүхдүүд ч олон байдаг бөгөөд энд бид итгэмээргүй боловч алтан аяганаас ус уух хувьтай төрсөн хүүхдүүдийн үнэнхүү түүхийг өгүүлж байна.1. Хятадын Жинхуа хотод барилгын бохир усны хоолойноос амьд мэнд гаргаж авсан төрөөд удаагүй нярайн тухай мэдээлэл саяхан бид бүхнийг гайхашруулж байсан билээ. Өнгөрөгч 5-р сарын 25-нд тус барилгын оршин суугчдын нэг нь бохирын хоолойны хаа нэгтэйгээс хүүхэд уйлах дууг сонсоод цагдаа дуудсанаар бяцхан нярайн амь аврагдах боломж нээгдсэн юм. Хоёр цагийн аврах ажиллагааны эцэст 10 см-ын диаметртэй хоолойноос нярайг гаргаж авсан ба түүний гар, хөл, толгой дээрх бага зэргийн урагдалтыг эс тооцвол түүнд ноцтой том гэмтэл байгаагүй юм.



















uniSen
2013/06/12 at 23:46
gaihamshigtai umaa!
Зочин
2013/11/05 at 11:09
プラダ バッグ ナイロン [url=http://www.bagsoinsist.info/]鞄 ブランド 人気[/url] 鞄 ブランド 人気
Зочин
2013/12/17 at 07:48
An excellent option for motorcycling-passenager. Your wow gold can offer no teeth yellowing as a result of past winters snow as well as damp. That they however appear and feel brand spanking new. I’m actually amazed at how good these types of wow gold saved my own base fashion. They are seriously worth all monetary.Everyone should personally own a try. These days in this little aspire variety tend to be wow gold mittens,overcoat and even headsets muffs.