2017 оны 12-р сарын ордуудын зурхай

1

Одод 12-р сард бидэнд юу зөвлөж байна? Та бүхэндээ бүгдийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Гэр бүл, хайр дурлал, ажил төрөл, сэтгэл санаа – бүгд энэ зурхайд багтсан.

2017 оны сүүлчийн сар та бүхнийг маш том ажил хүлээж байгаа. Мэдээж орд болгон өөрийн зорилго, хувь тавилантай.

Матар

Сэтгэл санаа. Энэ сар ер бусын, маш ачаалалтай байх магадлал өндөр. Урьд өмнө хийсэн алдаа өөрийгөө сануулахыг үгүйсгэхгүй. Алдаагаа засахад таниас багагүй хүчин чармайлт шаардана.

Хайр дурлал. Найз нөхөдтэйгөө цуг гадуур суухаас бүү татгалз. Хувь тавилантайгаа учирна гэж одод шивнэжээ.

Гэр бүл. Гэр бүлийн харилцаанд хурц асуудал үүснэ. Хэрүүл уруул, үл ойлголцлоос зайлсхийхийн тулд ажил төрлөө хэсэгхэн хойш тавьж хайртай хүмүүстэйгээ илүү их харилцахыг хичээ – тэдэндээ илүү их анхаарал хандуулаарай.

 

Хумх

Сэтгэл санаа. Долоо хоногийн турш зөвхөн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулахыг одод зөвлөж байна. Зөв хооллолт, бүтэн нойрыг хангаж архаг өвчин тусах бүхий л нөхцөл байдлаас зайлсхий.

Хайр дурлал. Хувийн амьдралаа орвонгоор нь өөрчлөх оролдлого томоохон хүндрэлд хүргэж болзошгүй. Үйл явдал өрнүүлэхээр бүү яар, өөрийн мэдрэмжийг сайтар чагна.

Гэр бүл. Жилийн эцэс – ойр дотны хүмүүстэйгээ дотно яриа өрнүүлэх сайхан цаг. Өмнөх гомдол, уур хилэнгээ хуучин онтой уралдаж арилга.

 

Загас

Сэтгэл санаа. Энэ сар өөрөө өөрийгөө хөгжүүлж шинийг мэдэхэд тааламжтай сар. Оддын зөвлөгөө – өөрийгөө төгс болгох тал дээр ажилла. Бүжгийн анги, хоолны дамжаа ч байж болно.

Хайр дурлал. Романтик сар. Та бүхэнд гэнэтийн учрал авчирна.

Гэр бүл. Гэр бүлийн халуун дулаан ажил таниас салахгүй. Дэлгүүр явах, тавилганыхаа байрлалыг өөрчлөх, гэрийн тэжээвэр амьтантай ч болж магадгүй.

 

Хонь

Сэтгэл санаа. Санаагаар унах хэрэггүй, таны хүлээлтэнд хүрэхгүй бодит байдалтай учирна. Үнэндээ үйл явдал таны төсөөлж байснаас илүү тод томруун, эерэг чиг хандлагатай болно.

Хайр дурлал. Ганц бие бол та хүсэн хүлээсэн хүнтэйгээ учирна.

Гэр бүл. Ойр дотны хүмүүстээ илүү их анхаарал, халамж тавиарай – таны зөвлөгөө, дэмжлэг тэдэнд маш хэрэгтэй.

 

Үхэр

Сэтгэл санаа. Шинэ жил гарахаас өмнө бүхнийг амжуулах тэр завгүй цаг хугацаа таныг ядрааж орхино. Өөрийнхөө цагийг зөв төлөвлөөрэй.

Хайр дурлал. Сарын эхэнд романтик байдлаар хүнтэй танилцана. Гэхдээ зүрх сэтгэлээ анхны болзоон дээрээ нээхээс зайлсхий – уг харилцаа ямраар ч эргэж болох тул болгоомжтой хандаарай.

Гэр бүл. Ахуйн асуудлыг шийдэхээр хойш тавих хэрэггүй. Хэсэг хугацааны дараа овоорч хаанаас нь эхэлж шийдэхээ мэдэхгүй хоцорно, тэгээд бүр яг баярын өмнө шүү.

 

Ихэр

Сэтгэл санаа. Төлөвлөгөөгөө биелүүлэхэд таны хүч арай л хүрэхгүй болов уу. Өөрийн эрч хүчийг сэргээхийн тулд – нөхцөл байдлаа өөрчил. Аялал эсвэл зүгээр л шинэ хоббитой бол – энэ бол шилдэг хувилбар.

Хайр дурлал. Хувийн амьдрал – толгой эргэм хайр дурлал. Энэ боломжийг бүү алд, ганц бие нэрнээсээ салах магадлал өндөр.

Гэр бүл. Сарын эхэнд амжуулж чадвал ахуйн асуудал хурдан шийдэгдэнэ. Зөвхөн гэр бүлийн өнгө төрхийг засаад зогсохгүй, гэр бүлийн харилцаанд бүхэлдээ сайнаар нөлөөлнө.

 

Мэлхий

Сэтгэл санаа. Архаг өвчин сэдрэх магадлалтай гэж одод анхааруулж байна. Тийм учраас эмчид цаг гаргаад үзүүлэх хэрэгтэй – хэрвээ чадахгүй бол илүү их мөнгө төлж эрүүл мэндээрээ хохирно шүү.

Хайр дурлал. Гоонь хүмүүсийг олны өмнө ил гарч байхыг зөвлөжээ – маш сайхан хүнтэй учирна.

Гэр бүл. Гэр бүлд асуудал тулгарна. Тэдний хэлж ярьж, зөвлөж байгааг анхааралдаа аваарай, үл ойлголцол үүсгэхээс зайлсхий.

 

Арслан

Сэтгэл санаа. Амьдралын нэгэн хэвийн хэв маягийг өөрчлөх хүсэл төрнө. Гэхдээ огцом шийдвэр гаргахыг яарах хэрэггүй. Багаас эхлүүл. Хэв маягаа өөрчилж шинэ үсний засалт хийлгэ – сайхан арга.

Хайр дурлал. Ганц бие хүмүүст онцын өөрчлөлт гарахгүй. Гэхдээ энэ бол санаагаар унах зүйл биш. Эсрэгээрээ, энэ сар – дотоод сэтгэлээ ойлгох хугацаа мөн.

Гэр бүл. Ойр дотныхны зөвлөгөөг сайтар сонсож хүлээж ав. Энэ удаад таны мэдрэмж алдаж мэднэ.

 

Охин

Сэтгэл санаа. Энэ сард өөртөө шинэ зүйлийг нээ. Ямар нэгэн эрсдэл хүлээхээс айх хэрэггүй – ямар ч салбарт амжилт гаргана гэж одод зөвлөж байна.

Хайр дурлал. Тун удахгүй хайр дурлалтайгаа учирна. Шинэ танилаас нүүр бууруулах хэрэггүй – боломжийг алдаж болзошгүй.

Гэр бүл. Энэ сар сэтгэл санаа тавгүй байгаа учраас ойр дотныхонтойгоо ойлголцохгүй байж магадгүй. Үл ойлголцлоос зайлсхийхийн тулд өөрийгөө амралтаар эрхлүүл эсвэл хоббигоороо оролдоорой.

 

Жинлүүр

Сэтгэл санаа. Энэ сард нэгэн зэрэг олон ажил эхлүүлж болохгүй. Аль болох дотоод сэтгэлдээ анхаарал хандуул – хобби, аялж зугаал эсвэл найз нөхөдтэйгөө харилц.

Хайр дурлал. Өөрөө өөрийгөө хайрласнаар хайр дурлал эхэлнэ. Дэлгүүр хэс эсвэл үсээ засуул – зөв зам тавих эхлэл болно.

Гэр бүл. Ойр дотны хүмүүсээ хүнд үед тусалж дэмжээрэй. Гэр бүлийн ихэнх хариуцлагыг өөртөө үүр – тэд бүгд танд найдаж байгаа.

 

Хилэнц

Сэтгэл санаа. Таны ойр дотны хүрээнд багтдаггүй хүмүүст өөрийн сонирхол, төлөвлөгөөг ярихгүй байхыг зөвлөж байна. Танд атаархаж байгаа хүмүүс цөөнгүй, маш идэвхтэй ажиллаж байгаа учраас гэм хор хийж магадгүй.

Хайр дурлал. Өөрийнхөө мэдрэмжийг чагна – хувийн амьдралд гаргах алдаанаас аварна.

Гэр бүл. Орон байрны асуудлаа шийдэх хугацаа. Жишээ нь: хөнгөн засвар эсвэл том засвар хийнэ. Оддын зөвлөгөө – бусдын тусламжаас бүү татгалз. Та ганцаараа дийлэхгүй.

 

Нум

Сэтгэл санаа. Энэ сар – эрүүл мэнддээ анхаарал тавьж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Архаг өвчин, илүүдэл жин, хорт муу зуршил энэ бүгдийг давж туулах хэрэгтэй.

Хайр дурлал. Эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байна. Дараа нь та олон сайхан хүнтэй танилцах болно.

Гэр бүл. Энэ харилцаа хайр халамжаар дүүрч халуун дулаан гэр бүлийн харилцаанд умбана.

4
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/12/06 at 22:04

    Талархал илэрхийлье,

  2. Зочин

    2017/12/07 at 21:54

    goy shuu

  3. Erdenechimeg Jamsran

    Erdenechimeg Jamsran

    2017/12/09 at 00:49

    Баярлалаа он гараад мөн адил зурхайгаар цагт нь тавьж байгаарай.

  4. Зочин

    2017/12/09 at 19:52

    saihan bnaa budaa bolgonoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *