Сэтгэл зүйчдээр батлагдсан шилдэг 10 сээтгэнэх стратеги

0

Хүн гэдэг амьтан хэн нэгэнтэй танилцаж өөр ертөнцөд умбана, тэнд маш их мэдэхгүй зүйлтэй тулгарна. Танд таалагдаж байгаа хүний анхаарлыг хэрхэн татах вэ, энэ бол амаргүй ажил. Сээтгэнэх гэдгийг үр удмаа үлдээх байгалийн жам ёсны стратеги гэдэг үүднээс харвал бүх зүйл өөр санагдана.

Psych2Go-ийн бүлэг сэтгэл судлаачид та бүхэнд сээтгэнэх 10 шилдэг стратегийг танилцуулж байна. Үнэхээр үр дүнтэй.

1. “Харц-харц” харааны харилцаа

Удаан хугацаагаар бие биенээ ширтэж харахад бие биендээ татагдаж байгааг илтгэнэ. 4-5 секунд эсвэл илүү их хугацаагаар ширтэх тухай яригдаж байгаа юм.

Сонирхож байгаа хүнтэйгээ харц тулгарч ширтэж байгаа бол таныг ч мөн сонирхож байгаагийн шинж – хүүхэн хараа нь том болно. Энэ шалтгааны улмаас хэн нэгэн таалагдаж байвал нүд рүү хараарай.

 

2. Улаан өнгө дээр анхаарал хандуулах

Улаан өнгө маш их мэдээлэл агуулдаг, гүйцэд болсон гүзээлзгэнэ, замын тэмдэг, бүс, юу ч байсан яах вэ. Сэтгэл зүйч Адам Паздагийн үзэж байгаагаар, амьтны төрөлхийн араншин үүнд нөлөөлнө, жишээ нь эмэгчин сармагчин үржих явцдаа энэ дохиог ашигладаг гэжээ. Рочестерийн их сургуулийн хэсэг судлаачид нэгэн туршилт хийжээ – цагаан, улаан өнгийн хувцас  өмссөн бүсгүйчүүдийг эрчүүдэд харуулсан байна.

Эрчүүд улаан хувцастай бүсгүйчүүдийг илүү сонирхсон. Эмэгтэйчүүдийн хувьд ч мөн адил: улаан цамцтай эрчүүдийг илүү найдвартай, сэтгэл татам гэж бүсгүйчүүд үзжээ.

 

3. Наргианыг бүү март

Нью-Мексикийн их сургуулийн профессор Жеффри Миллерийн батлан хэлж байгаагаар бол наргиан бол тухайн хүн хэдий хэр таалагдаж байгааг илтгэх томоохон үзүүлэлт гэжээ. Наргиж, хошигнох чадвар нь уран бүтээлч сэтгэлгээгээр сэтгэх боломжийг олгодог.

Энэ чадвар нь ажил, өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй. Гайхах хэрэггүй, цагаа олсон онигоо ярьж болзооны өдрийг наашлуулж чадна шүү.

 

4. Үл хүрэх байдал

Сонгодог хувилбар гэх үү дээ. Түүнд таалагдаж байна гэж байнга хэлж байгаа хүнээс илүү хэлэхгүй байгаа хүнийг илүү хайрладаг гэдгийг судлаачид баталжээ. Мэдээж бид бүгд өөр. Та хоёр сэтгэлээ ойлголцсон бол “үл хүрэх байдал” хойш тавигдана.

Гэхдээ уг стратегид зарим нэг эрчүүд, бүсгүйчүүд сэтгэл нь гэгэлздэг. Хамгийн гол нь та өөрөө юу хүсэж байгааг нарийн тодорхойлно: цугтаа байх уу, салах уу.

 

5. Бүсгүйн инээмсэглэл

Инээмсэглэл зөвхөн эелдэг занг илэрхийлээд зогсохгүй баяр хөөр, эмэгтэйчүүдийн нууц төрхийг агуулдаг, мөн эрүүл мэндийг илэрхийлдгийг мартаж болохгүй. Британийн Колумбын их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар, инээмсэглэж буй эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэлийг илүү их татдаг гэжээ.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, инээмсэглэлийн нууц нь эхийн сэтгэлтэй холбоотой гэнэ.

 

6. “Ууртай эрчүүд”

Дараагийн судалгааг Британийн Колумбын их сургуулийн судлаачид хийсэн юм: инээмсэглэж буй эрчүүдээс илүүтэй их зантай, ууртай эсвэл гэмээ хүлээж буй царайтай эрчүүдийг эмэгтэйчүүд илүү сонирхож байжээ.

Тиймээс дараагийн удаа “муу жаал”-ын дүр эсгэвэл эмэгтэйчүүдийн сонирхлыг хурдан татах нь ээ гэж ойлгоорой, та өөрөө жинхэнээрээ ямар зан төрхтэй байх нь хамаагүй.

 

7. Толины стратеги

Харилцааны 55% нь биеийн хэлээр явагддаг.

Сээтгэнэх маш нарийн бөгөөд түгээмэл арга дээр ирлээ – толины нөлөө. Хүмүүс сонирхож байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг өөрийн эрхгүй дурайдаг. Энэ нь зөвхөн нэг сайн харилцааны чадвар бус, үзэл бодол, сэтгэл санаагаа илэрхийлэх талаас нь яригдаж байгаа юм.

Толины тусгал – хэн нэгэн таныг сонирхож байгаа эсэхийг мэдэх найдвартай арга. Хэрвээ хэн нэгэн таны хөдөлгөөний дурайгаад байвал таныг сонирхож байгаагийн шинж.

 

8. Дуу хоолой, үгийн тембр

 

Дуу хоолой сээтгэнэхтэй холбоогүй мэт санагдаж болох юм. Массачусетсийн технологийн их сургуулийн судлаачдын хийсэн туршилтаас харахад, дуу хоолойгоо сольж байгаа эмэгтэйчүүд илүү сонирхолтой гэж эрчүүд мэдүүлжээ. Эмэгтэй хүн дуу хоолойгоо өндөрсгөх, намсгах, бүдүүрүүлэх, нарийсгах энэ бүгд эрчүүдийн сонирхолыг татна.

Харин эмэгтэйчүүдэд “за”, “сайн байна”, “би харж байна” гэж хэлдэг эрчүүд илүү таалагдаж байв. Эрчүүдийн шийдэмгий зангийн илрэл гэж тэд үзжээ.

 

9. Сээтгэнэх суурь

Итгэлтэй байдал – амжилтын үндэс. Сент-Луисын Вебстерийн их сургуулийн доктор Моника Мур баар цэнгээний газар, худалдааны төвөөр яваа бодит хүмүүсийг ажиглажээ. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд заавал төгс бие галбиртай байх албагүй гэж үзжээ.

Сээтгэнэх суурь чадвартай байхад эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна: итгэлтэй байх, инээмсэглэл болон магтаал.

 

10. Хүрэлцэх

Сүүлчийн нууц. Зүгээр л хүр! Хүрэлцэх харилцаа чухал. Шөнийн клубт ажиглалт хийхэд, гарын шуунд нь 1-2 секундын турш хүрч бүжигт урихад эмэгтэйчүүд илүү их хүлээн зөвшөөрч байжээ. Санал асуулгаас харахад, биед нь хөнгөн хүрсэн эрчүүд илүү найдвартай, ойлгоход амар гэж бүсгүйчүүд үзсэн байна.

Гадаад үзэмж судлаач Жереми Николсоны хэлснээр: “Хэн нэгэнд хүрэхэд илүү ойр дотно харилцаа үүсдэг. Хэрвээ хүрэхээр хэмжээний харилцаа үүсгээгүй байгаа бол гар барихаас эхлээд дараа нь уулзахдаа тэврэлдэж болно” гэжээ.

8
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *