
Энэ жилийн шилдэг гэрэл зураг шалгаруулах эцсийн шатанд шалгарахаар шүүгчдийн өмнө 95 улсын 50 мянга гаруй гэрэл зураг дэлгэгдэн тавигдсан байна. Тэмцээнд оролцогчдын бүтээлүүдийг гурван төрөлд ангилжээ: бодит байдал, бүтээлч санаа ба техникийн төгс байдал. Шилдэг бүтээлүүдийг 10-р сарын 21-нээс эхлэн Лондоны байгалийн музейд дэлгэн тавина.
Загасчны завь болон аварга халим, Норвеги
Загасчны завинд ихэнхдээ халим л ирдэг юм энэ удаад алуурчин халим дөхөж ирсэн байна.
Оддын доор, Унгар
Жил бүрийн хэдхэн өдөр (долдугаар сарын сүүл эсвэл наймдугаар сарын эхэнд) их хэмжээний шавьж Дунайн мөрний эрэг хавиар үрээ шахахаар бөөгнөрдөг байна.
Сониуч хөрш, Их Британи
Сэм нэртэй гэрэл зурагчин оройн цагаар Бристолын хотын захад өөрийн гэрэл зургийн камераа суурилуулахад хэн ирэхийг сайн мэддэг. Энд үнэг ихээр суурьшсан байдаг ажээ.
Үл үзэгдэгч загас, Испани
Нуугдах газаргүй далай – харин селене гэх далайн загас нуугдаж чадна. Энэ загасны арьсанд агуулагдах саарал өнгийн гуанин гэх будаг нь хажуугийн ойх гэрлийн нөлөөгөөр ийнхүү солонгорон харагдах ажээ.
Бар болон цөлийн гүрвэл, Өмнөд Африк
Өмнөд Африкийн бар ус бараадан иржээ, гэхдээ ус уухаар ирээгүй. Түүний анхаарлыг цөлийн гүрвэл буюу панголин татжээ. Амь насанд нь аюул заналхийлсэн тул тэрээр амиа хамгаалж нуугдаад байгаа нь энэ.
Сарьсан багваахай ба хагархай шил, Испани
Нар жаргаж түнэр харанхуй болоход эзэнгүй хаягдсан байшингийн хагархай цонхоор 30 гаруй сарьсан багваахай ангуучлахаар орж ирдэг ажээ.
Шувуу ба шавьж, Өмнөд Африк
Энэ хошуут шувуу жижиг шавьжийг чимхүүрээр чимхэж байгаа мэт газраас аваад сурамгай гэг чинь ам руугаа шидэж орхино.
Килауэа галт уулын лав, Гавай
Галт уулын лав далайн усанд ороход гайхалтай дүр зураг харагдана.
Алтан лангур, Энэтхэг
Сармагчны нэгэн төрөл – ой моддыг сүйтгэсний хар гайгаар устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа юм. Уг сармагчин тархсан орон нутгийг Энэтхэгийн засгийн газар хамгаалалтанд аваад байгаа ажээ.
Аварга том каракатиц загас, Өмнөд Австрали
Хэдэн мянган далайн каракатиц өвлийн улиралд Өмнөд Австралид ирж нутагшдаг, үр удмаа үлдээхээр өндгөө шахах ажээ.
Цэцэг ба шувуухай, Их Британи
Бяцхан шувуухай хоолоо амтархан идэж байна.
Хүрэн баавгай, Орос
Хоолны цаг, Малайз








Зочин
2016/09/11 at 06:14
africt hezee bar bdag boltsiin be