Орой хөлийнхөө цэврүүтсэн хурууг цагаан цуунд дэвтээсэн талхаар боогоорой. Маргааш өглөө нь та энэ аргад талархах болно!

0
0
5,076

Цэврүү тааламжгүй мэдрэмж төрүүлдэг, ихэнхдээ өвтгөдөг. Хөл эсвэл гарын арьсны давхарга зузаардаг. Цэврүү нь арьсан дахь давтамжтай даралт эсвэл арьс үхжих болон гэмтлээс сэргийлж, хатуурах үед үүсэх арьсны үрэлтээс ихэвчлэн бий болдог байна. Цэврүү түгээмэл тохиолддог боловч, олон хүн төгс төгөлдөр харагдахын тулд үүнийг далдалж, төдийлөн тоодоггүй.

Хэдий тийм боловч зарим эмчилгээний аргууд цэврүүг арилгаж, өвчнийг тайвшруулахад тусална. Гар болон хөлийн арьс цэврүүтэх үед эмчлэхээс цааргалж болохгүй. Танд хүргэхээр бэлтгэсэн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж, зовиураасаа салаарай. Өдөр тутмын ахуйн бүтээгдэхүүний тусламжтай энэ асуудлыг шийдэж болно. Цэврүүг арилгаж, эмчлэх маш хялбар.

1. Дэвтээсэн талх

Цагаан цуунд дэвтээсэн талх тэр даруйдаа цэврүүг арилгана. Нэг зүсэм талхны талыг цагаан цуунд дэвтээж, гэмтсэн арьсан дээрээ тавина. Талхыг боож хөлдөө оймс өмсөөрэй. Маргааш өглөө нь цэврүү арилсан байх болно.

 

2. Нимбэг

Нимбэг энэ асуудал дээр ач тустай. Нимбэгийн хальсыг цэврүүг арилгахад ашиглаж болно. Хальсыг цэврүү үүссэн хэсэгт тавьж, шөнийн турш байлгана. Энэ аргыг хэд хэдэн өдөр ашигласнаар үр дүнд нь цэврүү бүрмөсөн арилж, арьс эдгэнэ.

 

3. Сонгино

Сонгиныг олон жилийн турш төрөл бүрийн өвчний эмчилгээнд ашигласаар ирсэн. Цэврүүг арилгахын тулд сонгиныг шилэн савтай цагаан цуу дотор хийж, хэдэн цагийн турш дэвтээнэ. Дараа нь гаргаж, цэврүүн дээр тавьж, шөнийн турш боож хоноорой. Маргааш өглөө гэхэд цэврүү арилсан байна.

 

4. Касторын тос

Чийгшүүлэх, тайвшруулах болон эмчлэх зорилгоор касторын тосыг цэврүүнд ашиглаж болно. Бага хэмжээгээр цэврүү үүссэн хэсэгт түрхэж, шөнийн турш боож хононо. Энэ аргыг 7 хоногийн турш хэд хэдэн удаа ашиглаарай.

 

5. Эпсом давс

Эпсом давсанд цэврүү үүссэн арьсаа дэвтээснээр үхэжсэн арьсыг гуужуулахад нэмэртэй. Энэ арга олон ач тустай. Хөл эсвэл гараа 10 минутын турш, нэг аяга Эпсом давс хийсэн ваннд дүрээрэй. Арьс халах үед, хуурай алчуур эсвэл чулуут бутлуураар зөөлөн арчиж, үхэжсэн арьсыг авна. Энэ аргыг хэд хэдэн удаа давтах хэрэгтэйг санаарай.

 

6. Аспирин

Салицилийн хүчил цэврүүг арилгана. Аспирин энэ хэрэгтэй бодисыг биед нэвтрүүлдэг. Аспириныг нунтаглаж, ус болон бага зэрэг нимбэгийн шүүстэй хольж, зуурмаг гаргаж авна. Үүнийгээ шууд цэврүү үүссэн арьсан дээрээ түрхэж боогоод, 10 минут байлгана. Үхэжсэн арьсыг авч хаяж, дараагийн хэдэн өдөр энэ аргыг давтаарай.

Хөл болон гарын арьсаа цэврүүтэхээс сэргийлж байгаарай. Танд эрүүл энхийг хүсье!

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.