Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга

0

Ажлынхаа дараа амрах нь чухал боловч бид ихэнх цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг. [tweetable]Зурагт үзэхийн оронд гэртээ байх хугацаандаа карьераа өсгөж яагаад болохгүй гэж?[/tweetable] Ажилдаа тушаал дэвших эсвэл зүгээр л салбартаа тэргүүлэгч болохын тулд хийх ёстой зүйл бол зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөх. [tweetable]Гэртээ байх хугацаандаа ч карьераа өсгөх аргууд байдаг[/tweetable] тухай эндээс уншаарай. Санаа зовох хэрэггүй, эдгээр аргууд нь маш энгийн мөн өдөрт дор хаяж ганцхан цаг л зарцуулах юм.

1. Онлайн сургалтуудад бүртгүүл
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 2
Хэрвээ та амжилттай байхыг хүсвэл суралцахаа зогсоож хэрхэвч болохгүй. [tweetable]Онлайн сургалтуудыг хайж, таны карьерын зорилгод тохирохыг нь сонгож суралц[/tweetable]. Энэ нь таныг салбартаа мэргэжилтэн болоход туслах болно. Цаашлаад боловсролдоо анхаарснаар танд хамтран ажиллагсдаасаа илүү мэдлэг боловсролтой болох ба дарга чинь үүнийг анзаарах нь гарцаагүй. Олонх онлайн курсууд нэг их үнэтэй бишийн дээр ажлынхаа хуваарьт тохируулах боломжтой байдаг.

2. Ном, нийтлэл унш
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 3
[tweetable]Гэртээ байх зуураа карьераа өсгөх бас нэгэн арга нь өөрийн ажилтай холбоотой ном, нийтлэл унших[/tweetable] юм. Нэг суудал дээр ном уншиж дуусгах шаардлага байхгүй. Өдөрт нэг эсвэл хоёр бүлэг байхад л болно. Ажилтайгаа холбоотой ном, нийтлэл уншсанаар салбартаа болж байгаа үйл явдлуудын талаар мэдээлэлтэй болно.

3. Ажлын байруудыг шалга
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 4
Ажлын байрнуудыг тогтмол шалгах нь танд боломжтой зүйлсийн талаар мэдэхэд тустайн дээр карьер ахих үйл явцыг хурдасгаж өгөх магадлалтай. Өнөөгийн ажилдаа дэвшүүлэхийг хүлээхийн оронд өөр компанид таны хүссэн албан тушаал нээлттэй байгааг олж болно. Мөн одоогийн компанидаа хийж байгаа ажлаа өөр компанид илүү өндөр цалинтайгаар хийх боломжийг олж ч болно.

4. Гайхалтай санаанууд
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 5
Хэрвээ та гэртээ завтай сууж байгаа бол ажлын байраа сайжруулах арга замуудыг бодож олох хэрэгтэй. Эдгээр санаанууд нь сургалтыг хэрхэн сайжруулж, ажлыг хэрхэн багасгах тухай ч байж болно. [tweetable]Хэрвээ танд гайхалтай санаанууд төрвөл түүнийгээ нэн даруй даргатайгаа хэлэлц[/tweetable]. Таны санаа оновчтой биш байсан ч даргадаа хэлэх нь түүнд таныг амжилттай, мэргэжлийн байх тал дээр хүсэл эрмэлзлэлтэй байгааг харуулна. Даргадаа хэн болохоо харуулахаас илүү карьераа өсгөхөд тань хэрэгтэй зүйл гэж үгүй.

5. Сүлжээ ашигла
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 6
Сүлжээ ашиглах нь гэртээ карьераа өсгөх шилдэг аргуудын нэг. Бидний олонхын ажлын нөхцөл байдал ижил талбарт ажилладаг бусад хүмүүстэй уулзаж танилцах боломжгүй байдаг бол [tweetable]олон нийтийн сүлжээ сайтууд нь ийм боломжийг олгодог[/tweetable]. Адил талбарт ажиллаж байгаа бусад хүмүүстэй танилцаж холбогдсоноор гэртээ байх зуураа карьераа илүү хурдан өсгөхөд тань тус болж болно.

6. Интернэтээр аял
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 7
[tweetable]Хэрвээ та үргэлж нөүтбүүк эсвэл ухаалаг гар утсаа ашиглаж байдаг бол интернэтийг илүү үр ашигтайгаар ашигла[/tweetable]. Өөрийн салбарын тухай блогууд унших нь компаний үр ашиг, эвлэлийн бодлого, бусад өрсөлдөгч компаниуд ажилтнуудынхаа чадварыг нэмэгдүүлэхийн тулд юу санал болгодог зэрэг урьд нь мэдэхгүй байсан олон зүйлийн талаар мэдэх боломжийг олгоно.

7. Мэдээ үз
Гэртээ байхдаа карьераа өсгөх 7 хялбар арга 8
Хачирхалтай сонсогдож болох ч хэрвээ та нийтийн үйлчилгээний салбарт ажилладаг бол мэдээ үзэх нь их чухал. [tweetable]Магадгүй дараагийн хоёр жилд таны ажил илүү их зүйлийг шаарддаг болж болох юм[/tweetable]. Мэдээ үзэх нь дарга нар чинь ямар нэг зүйл хийж эхлэхээс өмнө танд мэдээлэлтэй байх боломжийг олгоно.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *