Хэт төгс байдлыг хүсэмжлэх зуршил таны амьдралыг сүйрүүлж ч болзошгүй гэдгийг илтгэх 9 шинж тэмдэг

0

Төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч байх нь эерэг байдлын нэг илрэл гэж үзэх нь цөөнгүй. Ийм төрлийн хүмүүс өөрсдийгөө өндөр шаардлагатай, гайхалтай тансаг байдалд дуртай, шаргуу хөдөлмөрч гэж тодорхойлох нь бий. Гэвч үнэн хэрэгтээ төгс төгөлдөрт тэмүүлэгч хүмүүсийг эерэг ба сөрөг гэж хоёр ангилж авч үздэг ажээ. Эерэг төгс төгөлдөрт тэмүүлэгчид амжилт бүтээлд илүү ач холбогдол өгч, амжилтын төлөө тэмцдэг бол сөрөг төгс төгөлдөрт тэмүүлэгчид бүтэлгүйтэл төвтэй, бүтэлгүйтлээс л хол байхыг илүүд үздэг хүмүүс байдаг байна.

1. Юм бүхэн төгс төгөлдөр байх боломжгүй байхад бүхнийг төгс гүйцэтгэлтэй байлгахыг шаардах.

Бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэх айдсаас салахаар хичээх тусам бусад хүмүүсийн юу гэж шүүмжилж байгаад илүүтэй анхаарал хандуулсан байх явдал цөөнгүй тохиолддог. Харин хэт төгс байдлыг хүсэмжлэгч хүмүүсийн хувьд тэдний тухай бусдын юу гэж ярих хамгаас чухал байдаг аж. Тэд цаг ямагт бусдын нүдэнд өө сэвгүй, төгс төгөлдөр харагдах хүсэлтэй байдаг тул өөрт тулгамдаж буй бүх асуудлаа нууж, дарж эхэлснээр хувийн амьдралд нь сөрөг нөлөө гарч эхэлдэг байна.

 

2. Өөртөө хэт өндөр хүлээлт үүсгэх.

Төгс төгөлдөр байдал гэдэг нь тэдний хувьд бусдын төгс гэж боддог зүйлсийн цогцыг л хэлдэг аж. Тэд өөрөө өөртөө зорилго тавих бус бусад хүмүүсийн ажлын амжилт, хүсэл зорилго дээр тулгуурлаж ирээдүйгээ тодорхойлж алдаа гаргах хандлагатай байдаг.

 

3. Шинэ сорилтуудаас зaйлсхийж, хойш тавих.

Аливаа шинэ сорилттой нүүр тулж, өөр дээрээ ачааллыг авах нь төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч хүмүүсийн хувьд хэрэв алдаа гаргавал яах бол гэсэн маш том айдсыг бий болгож байдаг байна. Энэхүү айдсаасаа болж тэд ихэвчлэн шинэ сорилтуудаас зaйлсхийж, хойш тавих явдал түгээмэл байдаг ажээ.

 

4. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх.

Хүн алдаагаа хүлээн зөвшөөрч байж түүнээсээ суралцаж, цаашид ахин дэвшдэг билээ. Гэвч хэт төгс байдлыг хүсэмжлэгч хүмүүс алдаа гаргахаас маш их айдаг, хэрэв алдаа гаргавал энэ нь тэднийг хэт дутуу дулимаг нэгэн мэт мэдрэмжийг төрүүлдэг тул хийсэн буруу үйлдлээ цаг ямагт үгүйсгэж бурууг өөрөөсөө холдуулж байдаг аж.

 

5. Дотоод дуу хоолой нь өөрөө өөрийгөө үгүйсгэдэг.

Төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч хүмүүсийн хувьд дотоод дуу хоолой нь цаг ямагт өөрөө өөрийгөө дутуу үнэлж, шүүмжилж байдаг байна. Хэт шүүмжлэгч хүнтэй учир зүйгээ олох нь хялбар байж болох ч өөрөө өөрийнхөө сэтгэлзүйтэй тэмцэлдэнэ гэдэг амаргүй даваа гэдэг нь ойлгомжтой биз ээ.

 

6. Амжилт бүтээлээ тэмдэглэх хүсэлгүй байх.

Төгс төгөлдөр байдалд тэмүүлэгчид өөрсдийн амжилт бүтээлд цаг ямагт чамлалттай хандаж, илүү дээр хийж болох байсан гэсэн бодолд хөтлөгдөн баяр хөөр, сэтгэл ханамжийг хангалттай мэдэрч чаддаггүй ажээ.

 

7. Товлосон хугацаа дөхөх тусам илүү их дарамт мэдэрдэг.

Тэд юм бүхнийг илүү сайн болгохоор үргэлж хичээж байдаг. Иймээс ч тэдний хувьд ажил бүрэн төгс дуусна гэж хэзээ ч байдаггүй бөгөөд гаргасан санаа, хийж буй үйлдэл бүрдээ хэт их анхаарал хандуулж, маш их цаг алдаж эхэлснээр товлосон хугацаа дөхөх тусам илүү их дарамттай нүүр тулдаг ажээ.

 

8. Санал хүсэлтэд хэт мэдрэмтгий, өөрийгөө хамгаалсан хариу үйлдэл үзүүлдэг.

Шүүмжилсэн, зөвлөсөн санал хүсэлт хүлээж авахдаа тэд эерэг сэтгэгдлүүдийг үл тоож, сөрөг санал хүсэлт, зөвлөмжүүдэд анхаарлаа хэт их хандуулдаг нь тэдэнд дарамтлуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хандлагатай байдаг тул өөрийгөө хамгаалж, хаацайлсан хариу үйлдэл их үзүүлдэг байна.

 

9. Бусдыг хэт их шүүмжилдэг.

Хүн бүр л аливаа хангалтгүй зүйлсийг шүүмжилж, илүү сайн байх тал дээр зөвлөмж өгч байдаг. Харин төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч хүмүүс бусдыг доош нь хийж, хэт их шүүмжлэл хэлж, өөрийгөө бусдаас илүү гэсэн ойлголтыг өөртөө төрүүлэх дуртай байдаг ажээ. Энэ зан араншингаас нь болж найз нөхөд, ойр тойрны хүмүүс нь тэднээс зайгаа барих хандлагатай байдаг.

Таны эргэн тойронд хэт төгс байдлыг эрхэмлэгч хүн бий юу?

3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *