Өвөлдөө хэрэглэх нэрсийг одооноос хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ? Хөлдөөх, чанамал, сироп, компот хийх гээд олон аргууд бий

2
0
10,775

Компот, чанамал, сироп, жем, өөрийнх нь шүүсэнд дарах – гээд хүссэнээ сонгож болно.

Бэлдэцэнд бүрэн болсон, муудаагүй жимсгэнэ сонгоно. Муудсан жимс болон навчийг нь заавал түүж аваарай. Нэрсээ урсгал усанд угаагаад хатаана.

Дарах сав болон тагийг зайлшгүй ариутгах шаардлагатай. Тагийг нь таглаад шилэн саваа доош нь харуулж тавиад дээрээс нь алчуур эсвэл бүтээлгээр бүтээн аажим хөргөнө.

1. Өвөл хэрэглэх хөлдөөсөн нэрс

baibaz/Depositphotos.com

Орц:

  • 1 кг нэрс
  • 1 кг сахар – гурав дахь аргад нь тохирно

Бэлдэх арга:

Арга 1

Жимсгэнээ нэг удаа хэрэглэх хэмжээгээр нь савлаж эсвэл уутанд хийнэ. Хөлдөөгчинд шууд хийж хөлдөөнө.

Арга 2

Жимсгэнээ блендер, комбайн эсвэл махны машинд хийж нухна. Зохих хэмжээний саванд хийж шууд хөлдөөнө.

Арга 3

Жимсгэнээ блендер, комбайн эсвэл махны машинд хийж нухна. Сахартай холиод өөрийн хэрэглэх хэмжээгээр савнуудад хийж хөлдөөнө.

 

2. Компот

tycoon/Depositphotos.com

Орц:

  • 500-600 гр нэрс
  • 1700-1800 мл ус
  • 300 г сахар
  • 1 чимх нимбэгийн хүчил

Бэлдэх арга:

Жимсгэнээ 3 литрийн шилэн саванд хийгээд дээрээс нь жимсгэнэ далд ортол буцалсан ус хийнэ. 15-20 минут амраана. Үлдсэн усыг хоолны саванд хийгээд шилтэй шингэнээс нэмээрэй. Гал дээр тавиад сахараа хийж бүрэн уустал нь буцалгана. Сироп дээр нимбэгийн хүчлээ нэмээд нэрстэй шилэн саван дээрээ хийнэ. Тагийг нь сайтар таглаарай.

 

3. Өөрийнх нь шүүсэнд нэрс хадгалах арга

StephanieFrey/Depositphotos.com

Орц:

650 – 750 гр нэрс

Бэлдэх арга:

500 мл-ийн багтаамжтай шилэн саванд жимсгэнээ дүүртэл нь хийнэ.

Гүн хоолны савны ёроолд нь алчуур эсвэл модон суурь тавина. Жимсгэнэтэй шилэн савыг суурин дээр тавиад шилний савны амсар хүртэл ус хийнэ. Шилэн савны амсраар ус орох ёсгүй. Буцлангуут нь галаа хамгийн бага дээр болгож тохируулаарай. Жимсгэнэ бяцарч зөөлрөөд ирэхээр нь дахиад жимсгэнэ нэмнэ.

Жимсгэнийн шүүс шилэн савны дээд хэсгийг дүүргэтэл дээрх байдлаар буцалгаад л байх юм. Энэ нь ойролцоогоор 40-50 минут болох байх. Шүүс шилэн саваар дүүрсний дараа хэдэн минут буцалгана. Уснаас жимсгэнэтэй савыг авч сайтар таглана.

 

4. Нэрсийг чанахгүйгээр өвөл хадгалах арга

HandmadePicture/Depositphotos.com

Орц:

  • 500 г нэрс
  • 1 кг сахар

Бэлдэх арга:

Жимсгэнээ блендер, комбайн эсвэл махны машинд хийж нухна. Нэрсээ сахартай холино. Шилэн саванд хийж таглаад хөргөгчинд хадгална.

 

5. Таван минутад болгох чанамал

marcomayer/Depositphotos.com

Орц:

  • 500 г нэрс
  • 400-500 г сахар

Бэлдэх арга:

Жимсгэнээ хоолны саванд хийнэ. Дээрээс нь сахар хийгээд тасалгааны хэмд 2-3 цаг байлгана. Дунд зэргийн гал дээр 5 орчим минут буцалгана. Шилэн савнуудад хийгээд сайтар таглаарай.

 

6. Нимбэгийн шүүстэй нэрсний чанамал

tycoon/Depositphotos.com

Орц:

  • 2 кг нэрс
  • 100 мл ус
  • 700 г сахар
  • ½ цайны халбага нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

300-400 г нэрсийг блендерээр бутална. Хоолны саванд ус хийгээд сахарын гуравны нэг хэсгийг нэмж зөөлөн галаар буцалгана. Сахар хайлж эхлэнгүүт нь буталж бэлдсэн жимсгэнээ бага багаар хийж сайтар хутгана. 5 минутын дараа үлдэгдэл сахарыг хийнэ.

Сироп буцалж эхлэхээр нь бүтэн үлдсэн үлдэгдэл нэрсээ хийгээд 25-30 минут буцалгана. Галаас авахаас хэдхэн минутын өмнө нимбэгийн шүүсийг хийж сайтар хутгана. Бэлэн болсон чанамлыг шилэн савнуудад хийж таглана.

 

7. Нэрсний жем

Gbuglok/Depositphotos.com

Орц:

  • 1 кг нэрс
  • 1000-1200 г сахар
  • 100 г пектин
  • 100 мл ус

Бэлдэх арга:

Жимсгэнийг төмс нухдаг модоор эсвэл махны машинаар явуулна. Мөн блендерээр буталж ч болно. Хоолны саванд хийгээд дээрээс нь сахар нэмнэ, сайтар холиод 10-15 минут амраана.

Пектинийг устай холиод зөөлөн гал дээр буцалгаж хайлуулна.

Сахартай нэрсийг зөөлөн галаар буцалгана. Дээрээс нь пектинээ хийгээд галаа хамгийн бага дээр нь тохируулж 3-5 минут буцалгана. Шилэн савнуудад хийгээд сайтар таглаарай.

 

8. Нэрсний сироп

anskuw/Depositphotos.com

Орц:

  • 1 ½ кг нэрс
  • 400 мл ус
  • 1 хоолны халбага нимбэгийн хальс
  • 600 г сахар
  • 2 хоолны халбага нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Нэрсээ хоолны саванд хийгээд халбагаар нухна. Нимбэгийн хальсаа усны тал хэсэгт хийгээд дунд зэргийн гал дээр 5 минут буцалгана. Жимсгэний зөөлөн эд, яс зэргийг шүүрээр шүүж авна.

Үлдсэн усыг сахартай холиод бүрэн уустал нь буцалгана. Жимсгэнэ дээрээ сиропыг нэмээд хэдэн минут дахин буцалгана. Нимбэгийн шүүсээ нэмж хутгаад сиропыг галаас авна. Шилэн савнуудад хийгээд сайтар таглаарай.

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Tuya Tuya

    Tuya Tuya

    2019/09/11 at 18:56

    урсгал усааар угааж хатаана гэдгийг ойлгосонгуй. Угаахаар хамаг шүүс нь урсаад алга болохгүй юу. Бяцраад байхгүй юму

  2. Duyaa Duya

    Duyaa Duya

    2019/09/11 at 20:01

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.