Эмч нар лабораторид ургуулсан үтрээг шилжүүлэн суулгажээ

0

АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest Baptist Medical Centre-ийн эмч нар лабораторид ургуулсан үтрээг 4 эмэгтэйд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсэн байна. Мэс ажилбарт орсон эмэгтэй нэг бүрийн биед тохирох хэмжээ хэлбэрээр үтрээг ургуулахын тулд эд эсийн дээж болон өөрөө задарч уусах хэвийг ашиглажээ. Үтрээ шилжүүлэн суулгуулсан эмэгтэйчүүд бүгд бэлгийн харилцааны үед мэдрэгдэх зовиургүй, дур хүсэл төрөх, чийгшил болон дур ханалт, сэтгэл ханамжийн хувьд хэвийн хэмжээнд байна гэж мэдэгдсэн байна. Дэлхийн тэргүүлэх зэргийн анагаах ухааны Lancet сэтгүүлд өгсөн ярилцлагандаа эмч нар энэ талаараа “сэргэн мандсан анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн жишээ” хэмээн өгүүлжээ. Дээрх 4 эмэгтэй нь эхийн хэвлийд байхдаа үтрээ нь бүрэн хөгжөөгүй төрөлхийн эмгэгтэй хүмүүс байсан байна. Эмчлүүлэгч нэг бүрд тохирох 3D хэвийг бүтээхийн тулд аарцагны бүсэд шинжилгээ судалгаа хийсний дээр дутуу хөгжсөн гадна бэлэг эрхтнээс жижиг хэмжээний эдийн биопси авч лабораторийн нөхцөлд ургуулжээ. Булчингийн эд эсийг уусдаг хэвний гадна талд үтрээний дотор талын эд эсийг хэвний дотор талд ургуулсан байна. Үтрээний дутуу хөгжил нь бусад нөхөн үржихүйн эрхтнүүдийн гажиг үүсэхэд хүргэдэг ч хоёр эмэгтэйн үтрээ нь умайтайгаа холбогдсон байжээ. Эдгээр эмэгтэйчүүдийн дунд жирэмсэлсэн хүн байхгүй ч энэ нь онолын хувьд боломжтой гэнэ. Хэдийгээр мэс заслын үр дүн одоо ил болж байгаа ч үтрээ шилжүүлэн суулгах мэс ажилбар 8 жилийн өмнө хийгдсэн ба эмчлүүлэгчид бүгд өсвөр насны хүүхдүүд байжээ. Энэ зэрэгцээ өгүүлэхэд Швейцарийн Базелийн их сургуулийн эрдэмтэд үтрээ ургуулсан технологиор арьсны хавдрын дараах өвчтнүүдэд хамар сэргээн босгох ажлыг хийж байгаа аж.




0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. сс

    2014/04/11 at 21:20

    анагаах ухаан хязгаар үгүй гэхдээ хүчээр хязгаарлах хэрэгтэй

  2. GG

    2014/04/12 at 02:42

    Ойрын 100 жилдээ хязгаарлаад дэмий биздээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *