YouTube тоглоомчдод зориулсан YouTube Gaming, YouTube Built-ээ танилцууллаа

0

Хэрэглэгчийн хэрэгцээ болон тоглоомын ертөнц рүү хөл тавихаар YouTube өөрийн YouTube gaming аппликейшнийг танилцууллаа.

Орчин үед тоглоом төрөл бүрээрээ байдаг болжээ. Тоглоом зохиогч нар ч тоглоомын төрөл, чанарт анхаарал хандуулж байна. Интернет дээр хэдэн мянгаар тоологдох видео тоглоом тавигдаж байгаа бөгөөд үүний тухай видео, трейлер, хакууд ч тавигдаж байна. Энэ их олон төрөл тоглоомын учрыг яаж олох вэ? Асуудлыг YouTube Gaming шийдэж өгөхөөр тусгай аппликейшн боловсруулжээ.

YouTube тоглоомчдод зориулсан YouTube Gaming, YouTube Built-ээ танилцууллаа 1

YouTube-ийн томоохон өрсөлдөгч бол тоглоомын видеоны Twitch сайт юм. Twitch-ийн адил YouTube Gaming тоглоомын тусгай хуудастай. Хуудас болгон хэд хэдэн суваг, видео, шинэ ангиудын танилцуулгатай. Өөрийн сонирхосон тоглоомын хуудас руу орж шинэ контент болон видеог үзэж сонирхож болно.

Өөрийн цуглуулгандаа тоглоом нэмэхэд сонгосон тоглоомын тухай шинэ видео, нэмэлт бүтээгдэхүүний талаарх мэдээллийг та авах болно. Хэрвээ та суваг сонгосон бол шинэ анги/үе ирэнгүүт л мэдээллийг хамгийн түрүүнд авна. Мөн шинээр гарсан тоглоомын талаарх мэдээлэлтэй болж бас нэг дуртай тоглоом ч нэмэгдэж магадгүй юм.

YouTube Gaming твитертээ: Бид таныг тоглоомтой, нийгэмтэй, соёлтой холбож өгнө, тоглоомчид тоглоомчдын төлөө ажиллаж байна. Мөн бидний шинэ амьд системийн тусламжтайгаар та YouTube-ийн бүтээгч нартай холбогдож болно.

YouTube Gaming энэ зунаас АНУ, Их Британийн хэрэглэгчдээс эхлэн бусад орны хэрэглэгчдийн хүртээл болно. Тоглоомын холбоодыг хамтран ажиллаж санал солилцохыг хүсчээ.

YouTube Gaming-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/30 at 00:13

    bye bye twitch haha

  2. SpeedzGamer

    2015/07/03 at 00:02

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *