
1. Нарийн зангиа
Нарийн зангианы үе эргэн ирсэн бөгөөд загварын ертөнцийг орхих болоогүй байна.
2. Бугуйн цаг
Barney’s & Nixon-ны дизайнаар бүтээсэн нисэх хүчнийхний загвартай бугуйн цагаар гангараарай. Өөр загварын болон өнгө өнгийн цагаар цагны шургуулгаа баяжуулахад та алдахгүй.
3. Нусны алчуур
Mad Men цувралын нөлөө биз. Халаасандаа нусны алчуур цухуйлгах нь цаг үеэ олоогүй ч сүүлийн үед маш их алдаршиж байгаа юм. Гэхдээ, сайхан л харагдаж байна.
4. Арьсан цүнх
Бүсгүйчүүд хээнцэр цүнх, хүүхдүүд үүргэвч үүрээд гангараад байхад эрчүүд яагаад ганцхан түрийвч төдийхнөөр хязгаарлагдах ёстой гэж. Хэдэн карт, багахан бэлэн мөнгөнөөс өөр авч явах зүйл байгаа бол арьсан цүнхээр гангараарай, The Leather Nomad-ийн арьсан цүнх танд тохирно.
5. Мөрөвч/татуурга
Татуурган мөрөвч нас тогтсон эрчүүдэд болон Steve Urkel-д л зориулсан эд гэж бодож байгаа бол эргээд та нэг бод доо. Өнөөдрийн гангаарааны жагсаалтын дээгүүр бичигдэж байгаа загварын ертөнцөд эргэн ирсэн хуучны хэрэгсэл юм.
6. Түрийвч
Та түрийвчиндээ элдэв зүйл чихээд байдаггүй байх. Төлбөрийн карт, үнэмлэх, бас бус бэлэн мөнгө, зураг. Энгийн арьсан түрийвч хэрэглэх нь өнөөдрийн моод болоод байна.
7. Шүхэр
Борооны улирлын үеэр сонгодог загварын даруухан өнгөтэй шүхрээр гангараарай. Шүхэр ганган залуу харагдуулахаас гадна таныг хуурай байлгана. Тансаг эдлэл бөгөөд таныг ажлаа урьдчилан төлөвлөж боддог гэдгийг харуулах эд дээ.
8. Нүдний шил
Та 2 дугаар ангид байхдаа шил зүүдэг байсан бөгөөд ангийн хүүхдүүд чинь шоглоод амар заяа үзүүлдэггүй байсан уу? Одоо тэгвэл ичиж зовох хэрэггүй болжээ. Нүдний шил гангарааны нэг хэрэгсэл болоод байна. Бага байхад таныг шоглодог байсан нүдний шил зүүдэггүй байсан хүүхэд хүртэл өнөөдөр шил зүүж байна.
9. Түлхүүрийн оосор
Гэрийн түлхүүр, ажлын, ширээний түлхүүрээ нэг юманд авч явсан дээр биз дээ? Арьсан түлхүүрийн оосор хэрэгцээг хангана бас өнөөдрийн гангараа болоод байна.
10. Гутал
Том загварын гутал эргэж ирлээ. Ковбой, цэрэг эсвэл Steampunk-ийн нөлөө ч юм уу, сайн мэдэхгүй юм, ямар ч байсан энэ гутлын загвар эргэж ирсэнд олон хүн баяртай байна.
11. Ороолт
Ороолтыг хүйтнийг улиралд зүүдэг. Таныг дулаацуулж тухтай байлгадаг, гэхдээ ороолтыг нартай өдөр ч зүүж болох гангарааны хэрэгсэл мөн. Хөнгөн, даавуун ороолтыг дулааны улиралд, харин зузааныг нь хүйтний улиралд тохируулаад зүүгээрэй.
12. Техникийн/таблетын гэр
Эр хүн өөрийн үнэт эдлэлээ хамгаалах ёстой. Таны iPad бол таны үнэт эдлэл, тэгэхээр үүнийгээ гоё гангараагаар хамгаалаарай. Арьсан гэр яг тохирно.
13. Бүс
Гутландаа тохирсон хар өнгийн бүс зүүх нь цаг үеэ өнгөрөөжээ. Хэлбэр загвар, материал зэргийг голчилж гангалдаг болсон байна шүү.
14. Малгай
Малгай загварын ертөнцийг хэзээ ч орхидоггүй. Өөрийн хувцасны шүүгээнд хэрхэн ханддаг хандлагыг та өөрийн өмссөн малгайгаараа илэрхийлэх болно. Өмссөн ч болно, толгойноосоо авсан ч болно.
15. Хантааз
Энгийн мөртлөө загварлаг харагдахыг хүсч байвал хантааз өмсөөрэй. Өдөр тутмын хантаазнаас сонгодог хэлбэрийн хантааз гээд сонголт өргөн.








Зочин
2015/06/29 at 17:53
Uuchlaarai nusnii alchuur tsuhuilgadag gnee? Ene chin pocket square. Nusnii alchuuraas tes ondoo zuil shu
Thh
2015/06/29 at 18:21
Haha nusaa archchaal butsaaj hiigeel haha
Зочин
2015/06/29 at 19:18
Сэтгэгдэл *bas ter buuzan gutal omsood tgd deer n tsagaan urt oims omsood omdoo deesh n nugalaad bdg garuud bolih heregtei shvv
Б. Баярхүү
2015/06/29 at 19:24
bas ter har buuzan gutal omschood dotuur n tsagaan urt oims omsood tgd deer n bga omdoo shilbeniihe tal hurtel nugalchdag garuud bolih heregtei shvv. tiim buuzan gutlan dotor omsoh zoriulalttai shagai n gardaggui oims bii
Erdenesuvd Byambadorj
2015/06/29 at 23:21
Turbat Turuu Turbold Byambadorj
Зочин
2015/06/30 at 14:08
ymar ch huvtsasiig tegej umsunu ingej umsunu geed baih ym bhgui zgr harhad goy haragdaj bval boloo ain buuzan gutal dotor oims umsuhgui zoriulaltiin oims bdag ntr gd tomrood bga garuud hudlaa zagvar huusun nuhduud l bga biz uuriinhuuruu chuluutei huvtsaslaad yvhad l bolno hudlaa meddeg ym shig tom tom ym yriad bai
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/90385/ © XopoM News
zochin
2015/06/30 at 18:49
Сэтгэгдэл *zaluusaa nusny alchuur gej bdaggui shude tuuniig chin hamryn alchuur gedeg shu er n zuv helej bai
zochin
2015/06/30 at 18:55
Сэтгэгдэл *zaluusaa nusny alchuur gej heldeggui yum tuuniigchin hamryn alchuur gej helj sur sonshod hurtel tseverhen bgaa bizdee
Зочин
2015/07/01 at 11:38
Зөвлөгөө гэчээд тийм тийм юм худалдаж ав гэсэн реклам болчиж
Зочин
2015/07/08 at 11:30
Hamriin alchuur haha bas l ineedtei sonsogdood bna karmanii alchuur gewuul yasiin br tsewerhen sonsogdoj bnshde hamriin alchuur geheer yg owor Mongoolchuudshig ineedtei sonsogdoj bna Olnooroo umbaldah gazar