Таныг өөрийн ажилдаа дуртай бөгөөд ажлын хөлс нь ч танд чамлагддаггүй байх гэж найдаж байна. Жижиглэнгийн худалдаа эрхлэгч, зөөгч, эсвэл онлайн-наймаа хийдэг ажил бол толгойтой үснээсээ зулгаах тийм ч хачирхалтай ажлууд биш юм. Магадгүй одоо танилцуулах гэж буй ажлуудын тухай урьд өмнө та дулаагүй ч байж болно. Хэрвээ та эдгээр ажлыг хийдэг хүмүүсийн нэг бол та өөрөөрөө бахархах хэрэгтэй: хүн болгон энэ ажлыг тэсвэрлэж чадахгүй шүү.
1. Цахилгаан гүйдэл өгөгч
Тийм ээ, цахилгаан гүйдэл өгөгч буюу тог гэж нэрлэдэг энэ ажил нэг цахилгаан цохиулахад 2-4 долларын үнэтэй. Хэн ийм балай юм хийлгэдэг байна аа гэж бодож байна уу? Байна аа, тогонд цохиулах нь биеийн эд эсийг сэргээдэг гэж үздэг хүмүүс, тогонд цохиулаад эрүүлждэг хүмүүс, мөн шөнийн амьдралтай хүмүүс тогонд цохиулж сэргэдэг байна.
2. Зөөврийн жорлон цэвэрлэгч
Цалин хөлс нь дажгүй ч хамар мөнгө олохын тулд овоо л юм үнэртэх болох нь. Мэдээж, хэн нэг нь энэ ажлыг хийхгүй л бол бид өөрсдөө энэ ажилтай зууралдахад бидний гарын ариун цэвэр хэцүүдэх биз. Аз болж эдгээр залуус жорлонгийн суултуур ариутгах, бөөгнөрсөн ариун цэврийн цаас цэвэрлэх, ханыг ариутгах, за тэгээд бохир соруулах ажлыг гүйцэтгэж өгч байна.
3. Түлхэгчид (Япон)
Таны ид ачааллын цаг аймаар байсан гэж бодож байна уу? Японд энэ цагаар хөлсний түлхэгчид буюу oshiya нар галт тэргэнд хүмүүсийн багтаахын тулд түлхэх ажил хийдэг. Хувцасаа бохир болно гэж айсны хэрэггүй, тэд бүгд цагаан бээлийтэй, тэгээд түлхээд л байна.
4. Хүйсийн харьцааны зөвлөх
Маш хөгжилтэй ажил юм шиг ээ, гэхдээ хаанаас эхлэх нь сонин л байна. Хүйсийн харьцааны чанарын үзүүлэлт ер нь хэрэгждэг юм уу. Яг юу хийдгийг нь бодоод олохгүй юм.
5. Азын боовны зохиолч
Өндөгний ороомгоо идэж дуусаад азын боовоо хагалаад азын захиагаа (заримдаа ч аймшгийн захиа) үзээд сууж байх нэг бодлын сонирхолтой. Хэн нэг нь энэ захиаг зохиож бичээд жижиг цаасан дээр хэвлээд энэ боовонд хийсэн байгаа. Азын боовны зохиолч гэхээр инээдтэй сонсогдох боловч зохиолч нар шинэ зүйл олж бичих гэж хичнээн дарамтанд байдаг бол. Нэг захиаг дахин дахин бичээд л суугаад байх болов уу?
6. Мэргэжлийн чих цэвэрлэгч (Энэтхэг)
Аялгуу мэт сонсогдож байна уу. Энэтхэгийн гудамжаар дэмий сэлгүүцэж явахдаа гэнэт усанд орсны дараа чихнийхээ хогийг цэвэрлэхээ мартсаныг санав уу – санаа зоволтгүй мэргэжлийн хүмүүс байгаа. Энэтхэгийн гудамжаар хөвөнтэй жижиг савх болон зүү барьсан залуучууд таны чихийг цэвэрлэж өгөх гээд бас зугаалж яваа.
7. Дугуй загасчлагч (Амстердам)
Амстердамаар дүүрэн суваг, унадаг дугуй, оршин суугчид нь дугуй унах дуртай. Хүнээсээ их дугуйтай гэж хэлж болохоор, нэг санаа төрөв үү … Энэ олон унадаг дугуй, суваг байхад юу болох вэ? Сувгаар дүүрэн унадаг дугуй. Тийм ээ, үүнийг чинь дугуй загасчлах гээд байгаа юм (дугуйны хайгуулч ч гэдэг). Сувганд унасан дугуйг загасчлах ажлыг албан ёсоор Амстердамын Усны газар төлбөртэйгээр гүйцэтгэх буюу таны сувганд унасан дугуйг гаргаж өгнө.
8. Бөөлжис цэвэрлэгч
Хэн нэг нь цэвэрлэх нь мэдээж ч, ийм албан ёсны ажил байдаг гэж бодсонгүй. Дүр зураг бол: тоглоомын парк дээр хашхиралдан давхих бөгөөд хэн нэгний дотор муухайрч бөөлжиж орхино. Бөөлжис цэвэрлэгч таны галзуу хулганаар тарааж цацсан өдрийн хоолыг цуглуулж цэвэрлэнэ.
9. Мэргэжлийн Хонгорхон
Тийм ээ, өнөөдөр ийм ажил байна. Бие биеэ тэвэрч эрхлэх кафе анх удаа Японд нээгдэж байсан бол өнөөдөр Америкт ч нээгдээд байна. Японд цагийн 30 доллараар мэргэжлийн Хонгорхонтой тэврэлдээд унтаж болно. Америкад нэг минут нь нэг долларын үнэтэй. Унтах нь хүнд хүчир ажил байж болно, ялангуяа хажууд хэвтээ залуудаа мөнгө төлөөд тэврээд унтахад.
10. Мэргэжлийн заан хувцаслагч (Энэтхэг, Шри Ланка, Хятад, Өмнөд Солонгос)
Заантай шашны уламжлалт шижгэр баяр ёслол тэмдэглэдэг зарим нэг орнуудад заанд баяр ёслолд нь нийцсэн хувцас өмсгөх албан ёсны хувцас өмсгөгч хөлслөн авдаг. Хэрвээ загвар ойлгодог бөгөөд одоогоор тохирох ажлаа олоогүй байгаа бол дээрх орнууд руу нүүсэн нь дээр болов уу. Ганц дутагдалтай тал бий. Үйлчлүүлэгч тань таныг байсан байгаагүй морь харах бол энүүхэнд.
11. Өт цуглуулагч
Сайн өтийг шилэн саванд цуглуулж ажлын хөлс авна. Шөнө дөлөөр ажлаа гүйцэтгэх бөгөөд хамгаалалтын хувцас өмсөн чийгийн өтний эрэлд гардаг ажээ. Цуглуулсан чийгийн өтийг загасчдад зардаг. Хамгийн муу ажлын жагсаалтад орохгүй ч гэлээ дотроо эвгүйрхүүлэхгүй байсан нь дээр шүү.
12. Бохирын цооног цэвэрлэгч
Энэ ажил та хаана амьдарч байгаагаас маш их шалтгаална. Харин бид энэ удаад Энэтхэгийн тухай ярих гэж байна … Бохирын цооног цэвэрлэгч хоолой руу орж (ажлын хувцасгүй) бохирын цооног хаана бөглөрснийг нь олж бөглөрсөн хэсгийг цэвэрлэн бөглөрөөг гаргадаг байна. Цооног бөглөсөн хаягдлыг хэн цэвэрлэх вэ, мэдээж бөглөрөөг гаргасан хүн байж таарна.
13. Машины дугаар цоожлогч
Маш ухаантай ажил мэт боловч хуулийн дагуу эсэх нь эргэлзээтэй ажил. Тегеранд машины дугаарын сүүлийн орон тоо нь тэгш, сондгойгоос хамааран замд гарах эсэхийг шийдвэрлэдэг аж. Нэг өдөр нь сондгой тоотой нь явна, дараа өдөр нь тэгш тоотой нь явна. Тегераны замын ачаалал ихэссэн тул энэ аргыг нэвтрүүлжээ. Үүнтэй зэрэгцэн жолооч нар дугаар цоожлогчийг хөлслөх болжээ. Өөрийн дугаар явдаггүй өдөр машины дугаарын түгжээг гаргуулан чөлөөтэй явахад машины дугаар цоожлогч хэрэгтэй.
14. Панда асрагч (Хятад)
Ийм ажил үнэхээр байгаа шүү. Панда бол өхөөрдөм амьтан – арчилгаа маш их шаардлагатай. Панда байгалиасаа залхуу, иймд түүнийг арчлах хүн хэрэгтэй. Яг ямар ажил гүйцэтгэдгийг сайн мэдэхгүй ч түүнийг “харах” асрагч зайлшгүй ажээ.
15. Мэргэжлийн эмгэнэл илэрхийлэгч (Африк, Хятад, Ойрх Дорнод)
Бусад хүмүүсийн хайрыг татаж байгаагүй хүний оршуулгын ажил зохион байгуулах болов уу? Оршуулгыг илүү эмгэнэлтэй болгохын тулд мэргэжлийн эмгэнэл илэрхийлэгчдийг хөлсөлж аваарай. Тийм ээ, ийм ажил үнэхээр байгаа, чангаар уйлж уй гашуудлын орчин үүсгэхээр хөлсөөр ажилладаг хүмүүс байдаг байна.
16. Амьтны хоол туршигч
Тийм ээ, таны бодож байгаа зөв. Амьтны хоол туршигч гэгдэх хүмүүс Фидогийн хоолыг Фидо идэхээс өмнө аюулгүй эсэхийг нь шалгадаг хүмүүс юм. Энэ ажил нилээд өндөр цалинтайд тооцогддог байна.
17. Бразилын шумуул судлаач
Бразилын шумуул судлаачид шумуул барихын тулд өөрийн бие дээр хоолоор урхи тавина. Зарим нэг судлаачид төлбөртэйгөөр өөрийгөө хазуулах бөгөөд хумхаа өвчний талаар судалгаа хийхэд тусалдаг ажээ. Муу ажлын жагсаалтад орохгүй мэт санагдах боловч хумхаа өвчин тусвал юу болох талаар бодох хэрэгтэй л болов уу?
18. Тэмээн хяруулын асрагч (Өмнөд Африк)
Пандагаас гадна тэмээн хяруулд бас асрагч хэрэгтэй аж. Хачирхалтай ажил хэдий ч живх солих хэрэггүй, гэртээ эргэж ирсэн эцэг эхийн хэдэн мянган асуултад хариулах хэрэггүй. Анхаарах ёстой зүйл бол маргааныг л таслан зогсоох, гэхдээ тэмээн хяруулууд бие биенээ тоншдоггүй нь аз юм даа.
19. Өндөг үнэрлэгч
Муудсан өндгийг үнэртдэг ажил хийдэг хүмүүс байдаг. Өндөг үнэрлэгч хэмээх ажил хялбар боловч хар ажилд тооцогдоно – өмхийрсөн өндөг үнэртсэний төлөө мөнгө төлнө. Сурагч байхад чинь нэг дэггүй нөхөр (магадгүй та өөрөө ч байж болно) хичээлийн завсарлагаас өмнө сургуулийн том танхимд өмхий үнэртэй хийтэй бөмбөг дэлбэлэхэд юу үнэртдэгийг та санаж байна уу? Даанч бэрх үнэртэй ч шалан дээр шидсэн өндөг цэвэрлэхээс ч хурдан асуудлыг шийдвэрлэж болно. Тэгэхээр өмхий өндөг яаж үнэртэхийг та ойлгох шиг боллоо, өндөг үнэрлэгчийг хүндэтгэн малгайгаа авъя. Таныг сайхан өндөг идүүлэхийн тулд тэнд юу давж туулж байгаа та ойлгох биз ээ.
20. Суга үнэрлэгч
Дараагийн удаа та дезодарант авахаар дэлгүүр явахдаа ямар зам туулж байж дэлгүүрийн лангуун дээр ирсэнийг ойлгох боллоо. Хэн нэг нь барааны чанарыг шалгаж, хэн нэг нь барааны эцсийн үр дүнг тодорхойлох л ёстой биз дээ. Энэ ажлыг хүний суга үнэртэгч хийдэг бөгөөд суганы үнэр дарагч нь үнэхээр үр дүнтэй эсэхийг нь өөрийн биеэр буюу хүний суга үнэртэн шалгадаг ажээ.
Bagu
2015/06/30 at 09:50
Sonirholtoi l yum kkkkСэтгэгдэл *
Зочин
2015/06/30 at 10:18
Сэтгэгдэл *hehe
Зоригтын Алтангэрэл
2015/06/30 at 11:10
!
♡♡))))*:
0
Suga XopoM
2015/06/30 at 12:24
Huts
Зочин
2015/06/30 at 16:16
Сэтгэгдэл *ккккк солиотой юм бэ?
Ш. Оюунсүрэн
2015/06/30 at 16:16
Mashinii dugaar tsoojlogchiig sain oilgosongui ee. Tsoojluulchaad xudulguund oroltsono gesen ug uu kkk
Зочин
2015/06/30 at 17:49
Сэтгэгдэл *ter xongopxon ntr ne goe bxo