Таны биед кальци дутагдаж байгааг илтгэх 10 ноцтой шинж тэмдэг

2

Кальци бол чухал эрдэс бодис ба ясны эрүүл ахуйд чухал нөлөө үзүүлдэг. Бидний бие организм цусны даралтыг тогтворжуулах, гормоны шүүрлийг зохицуулах болон мэдрэлийн системийг хэвийн байлгах үүрэгтэй. Таны биед хангалттай хэмжээний кальци байхгүй байхад та кальцийн дутагдалд орох ба энэ үед хэд хэдэн шинж тэмдгүүд илэрнэ.

Кальцийн дутагдалд орох үед илрэх түгээмэл шинж тэмдгүүдийг танд хүргэж байна.

10. Арьс хуурайших

Цусан дахь кальцийн хэмжээ багасах эсвэл бие организм кальцийн дутагдалд орох үед арьсанд өөрчлөлт ордог. Үр дүнд нь таны арьс загасны хайрс шиг болж хуурайшна. Мөн кальцийн дутагдлаас болж толбот үлд болон хайрст үлд гэх зэрэг арьсны өвчин тусах эрсдэлтэй.

 

9. Ядрах

Бие дэх кальцийн зохистой хэмжээ алдагдсанаар бие организмд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Хэрэв танд маш их ядрах, уйтгарлах, эрч хүчгүй болох эсвэл залхуурах шинж тэмдгүүд ажиглагдах болсон бол эрч хүч сэргээх шингэн уух болон биед хэрэгтэй эрдэс бодисуудын тэнцвэржилтийг хангахуйц зөв хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

 

8. Сэтгэл санаа хямрах

Кальци сэтгэл санааны байдал болон ааш занг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ элемент нь байгалийн гаралтай тайвшруулах үйлчилгээтэй ба амар тайван байх, амрахад нөлөөлдөг байна. Иймд таны биед бага хэмжээтэй кальци байвал, та урьд өмнөхөөсөө илүү их сэтгэл хямралд орох, гэнэтийн цочролд өртөнө гэсэн үг юм.

 

7. Нойргүйдэл

Унтах үед таны бие дэх кальци өсөж, буурдаг. Иймд хэрэв таны бие кальцийн дутагдалд орвол та шөнө бат бөх нойрсож чадахгүйд хүрнэ. Энэ асуудал нь кальцийн тусламжтай ялгардаг мелатонин гэх бодистой гормонтой холбоотой ба бат бөх унтаж амрахад туслах үйлчилгээтэй гормон юм.

 

6. Хомхойн өвчин

Хомхойн өвчин нь кальцийн дутагдлаас үүдэлтэй мэдрэлийн системд нөлөөлнө. Шинж тэмдгүүд нь ам эсвэл гар болон хөлийн хуруу чимчигнэх, мэдээ алдах, булчин цочрох, хүрэх мэдрэмж алдагдах, ой санамж муудах, мөн хий юм харах зэргээр илэрдэг байна.

 

5. Тогтмол өвчин тусах

Кальци нь дархлааны системийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг ба үр дүнд нь таны бие организм вирус болон бактеритай тэмцдэг гэж ойлгож болно. Кальцийн дутагдалд орсноор таны бие өвчин үүсгэгч жижиг организмын дайралтад орж, улмаар өвдөх, ханиад томуу тусах, ханиалгахад хүрнэ.

 

4. Хумс хэврэг болох

Яг ястай адил, таны хумсны бэхжилтэд их хэмжээний кальци хэрэгтэй. Иймээс кальцийн дутагдалд орох нь хумсыг хуурайшуулах, хэврэг болгох болон амархан хугарах, дундуураа хуваагдахад хүргэдэг байна. Хэврэг хумс зузаан биш учир ямар нэгэн нөлөөнд тэсвэрлэх чадваргүй болох ба өдөр тутмын хийдэг зүйлээс болж амархан хугардаг болох юм.

 

3. Залгихад хүндрэл үүсэх

Хачин санагдаж байж мэднэ, гэвч кальцийн дутагдалд орох нь залгих үеийн хүндрэлийг бий болгоно – өөрөөр дисфаги гэдэг. Хоолой битүүрсэн мэт уг мэдрэмж нь хоолойн булчингууд агшсантай холбоотой байдаг. Хэд хэдэн нөхцөлд энэ нь цааш даамжирч, дуу хоолойг хүртэл өөрчилдөг байна.

 

2. Шүд өвдөх

Кальцийн дутагдалд орох үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдэг бол шүд өвдөх юм. Уг чухал элемент биед бага байх үед таны шүд шарлаж, үрэвсэхээс гадна өвдөх болно. Цааш даамжирвал шүдний ойролцоох эдийг гэмтээх аюултай.

 

1. Булчин татах

Гуя, хөл, гар болон суганы булчингууд оройн цагаар татаж өвдөх нь кальцийн дутагдалд орох эхэн үед илрэх шинж тэмдэг байх магадлалтай. Хөдлөх болон явах үед булчин татах шинж тэмдэг бас илэрч болно. Мөн бүх биеийн шөрмөс татахад хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

 

Бонус: Кальцийн дутагдлаас хэрхэн ангижрах вэ?

Насанд хүрсэн хүн бүр өдөр болгон ойролцоогоор 100 мг кальцийг биедээ авч байх ёстой. Кальцийг нөхөхийн тулд бараан навчтай ургамлууд болох буржгар байцаа, брокколи, манжинг хоол хүнсэнд хэрэглээрэй. Мөн бусад кальциар баялаг хоол хүнсэнд тослог загас /сальмон, сардин, макерел болон туна/, бяслаг, сүү, шар буурцаг, бүйлсэн самар болон гүнждийн үр багтана.

Кальцийн дутагдалд орохоос сэргийлэхийн тулд та витамин D амин дэмийн хэрэглээгээ ихэсгэх хэрэгтэй. Энэ витамин нь өндөгний цагаан, сам хорхой, хясаа, мөөг болон цоохор майлз, овьёос, жүржийн шүүсэнд их хэмжээгээр агуулагддаг байна.

13
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *