Хойд эхийнхээ охинтой (дагавар дүүтэйгээ) 11 жилийн турш нууцаар үерхсэн Португалийн мото спортын тамирчин залуу хүүхэдтэй болох гэж байгаагаа олон нийтэд зарлажээ

0
  • Өдгөө 26 настай Miguel Oliveira дагавар дүү болох 25 настай Andreia Pimenta-тай өнгөрсөн сард хуримаа хийсэн юм.
  • Тэгвэл саяхан Португалийн мото спортын тамирчин эр анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаагаа мэдэгджээ.
  • Miguel-ийн аав Andreia-гийн ээжтэй гэр бүл болох үед тэд ердөө 13 настай байжээ.

Дагавар дүү охинтойгоо гэр бүл болсон гэдгээрээ зартай Португалийн мото спортын тамирчин Miguel Oliveira анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байгаагаа зарлажээ. Анх 13 насандаа танилцсан тэд өөрсдийн харилцаагаа эцэг, эхээсээ нууцлан 11 жилийн турш үерхсэн бөгөөд 2019 онд хайр дурлалын харилцаатай гэдгээ олон нийтэд мэдэгдсэн билээ.

Тэд хайр дурлалын холбоотой гэдгээ бусдаас 11 жилийн туршид нууцалж байжээ.

Тэд өдгөө анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байна.

Miguel Oliveira хуримын зургаа өөрийн Инстаграм хуудастаа, “Өнгөрсөн амралтын өдрүүд бол миний амьдралд маш тодоор үлдэх эргэлтийн цаг хугацаа болж өнгөрлөө. Бид хуримын ёслолоо хийж гэр бүл болсон гэдгээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Үлдсэн амьдралаа биеийнхээ нөгөө хэсэг болсон эхнэртэйгээ хамтдаа өнгөрүүлэх болсондоо туйлын жаргалтай байна” гэсэн тайлбартайгаар оруулж байжээ.

Тэгвэл тэрхүү баярт мэдээ орсноос ердөө хэдхэн 7 хоногийн дараа хосууд хүүхэдтэй болох гэж байгаа талаараа дахин мэдэгдэж, хэвлийдээ тээж байгаа хүүхдийнхээ зургийг нийтэлжээ.

Португалийн нэгэн телевизийн шоуны хөтлөгч Manuel Luis Goucha-д өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа Miguel Oliveira, “Нэгэндээ дурлахын өмнө бид их сайн найзууд байсан. Бид хамтдаа өсч торнисон. Тэгээд л гэнэт бид нэгнийхээ сайн найз биш, нэгэндээ хэтэрхий их хайртай болсон гэдгээ ухаарсан юм. Энэ жил бид гэрлэх төлөвлөгөөтэй байсан ч тэмцээнтэй болсон тул дараа жил хурим хийхээр хойшлуулаад байна” хэмээж байжээ.

Өсвөр наснаасаа хойш хамтдаа өсч торнисон тэд өөрсдийн харилцаагаа 11 жилийн турш бусдаас нууцалж байв.

Тэрбээр бидний нөхөрлөлөөс сайхан хайрын түүх эхэлсэн хэмээн дурсан ярьсан байдаг.

2020 онд Miguel-ийн аав хүүгээ хоёр дахь эхнэр болох Cristina-ын охинтой сүй тавьж байгааг мэдэгдэж байжээ. Мөн тэрээр Испанийн Маrca хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Хүү маань насныхаа ханийг олсонд туйлын баяртай байна” хэмээж байв.

Miguel Oliveira нь Португалийн өмнөд нутгийн Алмада хотоос гаралтай бөгөөд 2015 онд Италийн Гран Прид түрүүлснийхээ дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, мото спортын дэлхийн аварга болсон анхны португал хүн болон түүхэнд үлдсэн тамирчин юм.

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *