Атаархал бас гайхшралыг нэгэн зэрэг төрүүлэх, зөвхөн Дубайд л олж харж болох 20+ дүр зураг

0

Арабын Нэгдсэн Эмират Улсын томоохон хот гэхээр бараг ихэнх хүмүүст “тансаг”, “баян” гэсэн төсөөлөл төрдөг байх. Тэр хотод баячууд, алдартнууд амарч зугаацна, бас дэлхийн рекордуудыг тогтоодог газар гэсэн бодол төрнө. Дубай ямар ч жуулчныг алмайруулж чаддаг юм. Жишээ нь, алтан гулдмай, зоос зардаг автомат машин гудамжинд байх. Мөн хаа сайгүй хэдэн мянган долларын үнэтэй тансаг зэрэглэлийн машинууд хаягдсан байгаатай таарна.

Эдгээр машинууд яагаад хог шороондоо дарагдаж хэдэн жилээр зам дээр хэвтэж байгаагийн учрыг олсноос гадна Дубайн өөр бусад сонирхолтой баримтуудын талаар ч мэдээлэл цуглуулж чадлаа.

1. Дубайд маш их алт бий, бүр хэмжээлшгүй их

© Warren Little / Getty Images

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) томоохон хотод алтны хамгийн том зах байрладаг. Тийм ч учраас Дубайг “Алтны хот” гэж нэрлэх нь бий. Зах нь 400 гаруй үнэт эдлэлийн дэлгүүрүүдээс бүрдэнэ. Эдгээр дэлгүүрүүдийн зарим нэг нь 40 гаруй жил ажиллаж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд, Эмиратад дэлхийн хамгийн хүнд алтан бөгж бий – жин нь 64 кг.

 

2. Алтан гулдмайг автомат машинаас ч зардаг

© edward stojakovic / Flickr

 

3. Олон өндөр барилгууд нь хоосон шахуу

Барилгын халуурлын улмаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь ханачихсан. Зах зээлийн нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээнээсээ давсан, гэсэн хэдий ч тэнгэр баганадсан өндөр барилгуудыг үргэлжлүүлэн барьсаар л байна. Энэ нь хэдэн арван жилийн өмнө эхэлсэн барилга барих хурдыг зогсооход амаргүй байгаатай холбоотой. Тиймээс барилгын нэгээхэн хэсэг л зарагддаг. Баячуудын худалдаж авсан тансаг байрнууд нь ч хоосноороо байх нь элбэг. Ямартай ч богино хугацаагаар ч болов түрээсэлдэг бололтой.

 

4. Хотын барилгын ажил үнэхээр эрчимтэй явагдаж байжээ. Дэлхий дээрх барилгын крануудын 25% нь энд төлөвлөрсөн нь үүнийг батална.

© Andreas Rentz / Getty Images

 

5. Dubai Mall худалдааны төв асар том, ямар сайндаа л дэлгүүр дотор таксигаар явах вэ дээ.

© product50 / Reddit

Dubai Mall – дэлхийн хамгийн том худалдааны төв. Худалдааны талбай нь 502,000 м.кв. 2011-2012 онуудад худалдан авалт, зугаа цэнгэлийн хувьд хамгийн их үйлчлүүлэгч татсан газар болжээ.

 

6. Гудамжаар нь тогос тайван гэгч нь зугаална

© ImReedus / Reddit

 

7. Замаар тогос гарч болзошгүйг жолооч нарт анхааруулсан замын тэмдэглэгээ ч байдаг

© aDp20 / Reddit

 

8. Автомашин цэнэглэх явуулын станцыг хүссэн газраа, дуртай цагтаа дуудаж үйлчлүүлж болно

© GIUSEPPE CACACE / AFP / East News

АНЭУ-д саяхан шатахуун түгээх явуулын анхны алба нээгджээ. Албаны ажилтнууд үйлчлүүлэгчийн заасан цаг, газарт очиж үйлчилгээ үзүүлэх юм. Машины эзэн үйлчилгээ үзүүлэх үеэр өөрийн биеэр ч байх шаардлагагүй (хамгийн гол нь шатахууны савны тагийг марталгүй онгойлгосон байх ёстой).

 

9. Машины азын дугаарыг дуудлага худалдаагаар өндөр үнээр борлуулдаг

Жишээ дурдахад, хэдэн жилийн өмнө Энэтхэгийн нэг бизнес эрхлэгч баян эр D5 дугаарыг дуудлага худалдаагаар худалдан авчээ. Тэрээр машины дугаарт 8,98 сая ам.доллар төлсөн байна. Үүнээс өмнө буюу 2008 онд 1 гэсэн тоотой дугаар 14,3 сая ам.доллараар зарагдаж дээд амжилтыг тогтоож байсан удаатай.

 

10. Дээд амжилтуудын хот

© slava296 / Depositphotos.com, © Balazs Szanto / Flickr, © Balazs Szanto / Flickr

Дубай дэлхийн дээд амжилтыг тогтоох тун чиг дуртай. Бүх зүйлийг байнга дээд түвшинд хүргэн хийхийг зорино: хамгийн өндөр, хамгийн том, хамгийн урт, хамгийн баян, хамгийн үнэтэй… Дээд амжилтыг байнга эвдэж байгаа учраас Гиннесийн рекордын шүүгчид ажлын ачааллаа цаг хугацаанд нь амжуулахын тулд АНЭУ-д байрлах болжээ.

© Nasimebadgir / Wikimedia Commons

 

11. Метро нь жолоочгүйгээр хөдөлгөөнд оролцдог

© Tim Adams / Wikimedia Commons

2009 онд Дубайд бүрэн автомат горимоор ажиллах цахилгаан галт тэргийг ашиглаж эхлэх болжээ. Харин 2016 хүртэл Дубайн метрополитен нь машинистгүйгээр ажиллах газар доорх замын хамгийн урт сүлжээтэй метро хэмээгдсэн. Уг дээд амжилтыг Гиннесийн номд 2012 онд бүртгэж авчээ.

 

12. Дубай – явган зорчигчдод зориулагдаагүй хот

  • Энд явган хүн болон нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан орон зай тун бага. Хөдөлгөөнд оролцох хамгийн түгээмэл хэрэгсэл – хувийн автомашин эсвэл такси. Такси нь нэг их үнэтэйд тооцогдохгүй. Магадгүй энэ хотод байгаа цорын ганц хямд зүйл ч байж болох юм. © kate_drozhzhina / Instagram

 

13. Жилийн хамгийн халуун саруудад 45° C хэм хүрдэг. Заримдаа үүнээс ч илүү халах тохиолдол бий. Тийм учраас нийтийн тээврийн ихэнх зогсоолууд нь агааржуулагчтай байдаг ажээ

 

14. Дубайд халуун өдрүүдэд хүчтэй аадар бороо орох нь их

 

15. Хүүхдийн тоглоомын талбайг гүүрний доор байрлуулсан байдаг. Хүүхдүүдээ халуун нарнаас хамгаалах нэгэн арга юм

© toometa4clever / Reddit

 

16. Цагдаа нарын унаа нь өндөр үнэтэй спорт машинууд

© TariqAlmoqati / Reddit, © Peter Dowley / Wikimedia Commons

Эдгээр машинуудаас дурдвал Bugatti Veyron, Ferrari, Rolls-Royce, Bentley, Lamborghini зэрэг хэдэн мянган америк доллараас хэдэн саяар үнэлэгдэх машинууд орно. Үнэндээ аялал жуучлалын бүсээр эргүүл хийхэд л ашигладаг машинууд ажээ.

 

17. 2030 он гэхэд Дубайн цагдаа нарын 25%-ийг роботууд орлохоор төлөвлөж байна

© DXBMediaOffice / Twitter

 

18. Хотод гэмт xэргийн гаралт бараг байхгүй

  • АНЭУ-д гэмт xэрэг бараг гардаггүй. Энд визээ хүчингүй болгохоос үxтлээ айдаг. Би байрныхаа хаалгыг түгжиж үзээгүй л явна. © Marty Sinclair / Quora
  • Xулгайн хэрэг гарлаа гэхэд гэмт этгээдийг хэдхэн өдрийн дотор л барьж зохих ял шийтгэлийг өгнө гэдэгт та итгэлтэй байж болно. Алхам тутамд хяналтын камер суурилуулсан тул энэ улсад гэмт xэрэг бага гардаг байх. © Kaushik Bose / Quora

 

19. Жилд хэд хэдэн удаа Дубай хот мананд умбана. Энэ үеэр хот ингэж харагддаг

© gringuito13 / Reddit

 

20. Манантсан хотыг дээрээс харахад

Photo by Tom Dulat/Getty Images

 

21. Хаа сайгүй хаягдсан үнэтэй машинуудтай таарна

© andeffect / Reddit

Дубайд хаа сайгүй хаягдсан үнэтэй машинууд зам дээр байгаатай таарна. Эдгээр машинуудын үнэ хэдэн мянган америк доллараас эхлээд хэдэн сая ч хүрч мэдэхээр. Тоос шороондоо дарагдсан Lamborghini болон Ferrari машинуудын гэрэл зураг интернетээр дүүрэн. Шейхүүд машинаа мартсан юм болов уу гэлтэй.

Үнэндээ эдгээр машинууд нь АНЭУ-д өртэй байсан бөгөөд яаран сандран улсыг орхин явсан хүмүүсийнх ажээ. Эсвэл төрөл бүрийн зөpчлийн улмаас өндөр тoргуульд унасан хүмүүсийнх ч байж болно. Тoргуулийн хэмжээ нь машиныхаа өртгөөс давсан тохиолдол энд их бий.

Цагдаагийн машины зогсоол дээр иймэрхүү хэдэн зуун машинууд байдаг юм гэнэ лээ. Ихэнхийнх нь түлхүүр дотроо хадгалаастай. Эдгээр машинуудаас худалдаж авч болно, гэхдээ их хэцүү. Машины эзэнтэй холбоотой бүх хэргийг бүрэн хаах хэрэгтэй, бүх өр ширийг нь дарж xүчингүй болгуулна. Энэ бүгдийн дараа л цагдаагийн газраас зохион байгуулсан дуудлага худалдаагаар авах эрх нээгдэнэ. Гэхдээ эзэн нь машинаа буцааж авна гэхгүй бол шүү дээ.

Дубайн тухай ямар баримт таныг хамгийн их гайхшруулав? Та энэ хотод очиж үзмээр байна уу?

105
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *